Н.УЧРАЛ: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООРОО АМЬДАРДАГ ХҮМҮҮС МАШ ОЛОН БАЙДАГ

Энэ амралтын өдрөөр Найрамдал зусланд Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны хурал боллоо. "Шинэ үе-шинэ сэргэлт" уриан дор зохион байгуулсан ээлжит бус их хурлаар долоон төрлийн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Уг хурлаар  тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал:

НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан байна. НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явж, хүлээдэг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна.

Нүдээ олоогүй халамжийн оронд иргэдийн өдөр тутмын хэрэглээнд зарцуулсан зардалд ногдох хувийг буцаан олгоно. Харин архи, тамхи зэрэг заавал шаардлагагүй бүтээгдэхүүнд буцаан олголтыг тэглэх нь зүйтэй гэсэн юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.