ХӨГЖЛИЙН БАНКАНД НӨЛӨӨЛСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 20 УЛСТӨРЧИЙГ НЭРЛЭЛЭЭ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна.

Хөгжлийн банканд нөлөөлсөн байж болзошгүй хорин улс төрчийг зарлав. Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Улс төрчдийн нөлөө, хамаарлын тухайд зарим зүйлийг тодруулахад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөтөл" ХК, ТОСК, Шинэ Яармагтай холбоотой төсөлд давуу эрх олгосон.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудал дээр давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ховдын цементийн үйлдвэр бий. Энэ мэт 22 компанитай улс төрчдийг АТГ-т өгч, шалгуулах нь зүйтэй гэж ажлын хэсгийн зүгээс үзсэн. Асуудлыг нэг тийш болгох нь зөв гэж бид зөвлөж  байна" гэв.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.