0-4 НАСНЫ ХОЁР ХҮҮХЭД МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛЖ, НЭГ НЬ ЭНДЖЭЭ

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэх болсон талаар ЭМЯ-наас анхааруулаад буй.

Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан “2022 оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны хоёр хүүхдэд  менингококкт халдвар бүртгэгдсэн байна. Нас баралтын түвшин 50 хувьтай байна. 5-6 жилийн дунд хүн амын дунд дэгдэлт үүсэж байна. 1-5 саруудад үргэлжлээд буурдаг, оргил үе нь 3-5 сард байдаг.

Тав хүртэлх насны хүүхдүүд өвчлөх нь их байна. Нийт өвчлөгсдийн 80 хүртэл хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Өвчтэй хүнтэй нэг метрийн дотор харьцвал халдвар авах эрсдэлтэй гэж үздэг.

Бүртгэгдсэн хоёр тохиолдлын ойрын хавьтлыг нь тусгаарлаж, голомтонд авдаг хариу арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн.

Бага насны хүүхдүүд буюу грээр хүмүүжиж байгаа хүүхдүүдэд эцэг, эх нь халдвар өгч байна. Тиймээс эцэг, эхчүүд гаднаас орж ирээд ам, хамраа зайлаад хүүхэдтэйгээ харьцах хэрэгтэй” гэлээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.