20-ООД НАСНЫ ГУРВАН ИРГЭНИЙГ ХАЙЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т “Улаагчийн-Өвөр” гэдэг газар мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болжээ.Онцгой байдлын алба хаагчид энэ сарын 8-ны өдрийн 21:29 цагт тус дуудлагыг хүлээн авчээ.

Иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/   байсан аж. Эрлийн ажиллагаа одоог хүртэл ар гэрийнхэн, онцгойгын алба хаагчид, нутгийн иргэдийн тусламжтай үргэлжилсээр байна.

Мөн Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн малчин Г гэр бүлийн маргааны улмаас өчигдөр 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ  тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан байна.

Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт  Г/28 настай, эмэгтэй/ эрэн хайж ажиллагааг 
хийсээр байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.