ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТАД 34,843 ТОЛГОЙ МАЛ, АМЬТНЫГ ХАМРУУЛНА

 2025 оны 07 дугаар сарын 13-наас 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дүүргийн хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар уг дархлаажуулалтад 150 өрхийн 7,164 толгой мал, амьтан хамрагдсан бөгөөд гүйцэтгэл 20.5 хувьтай үргэлжилж байна.
Малчид, аж ахуйн нэгжүүдийг товлогдсон хугацаанд дархлаажуулалтад идэвхтэй оролцож, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.