ОХУ-ЫГ ДАЙНАА ЗОГСООХЫГ ШААРДСАН ОУ-ЫН САНАЛ ХУРААЛТАНД МАНАЙ УЛС ТҮДГЭЛЗСЭН БАЙНА

Өчигдөр буюу гуравдугаар сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ-ын зүгээс Украин руу цэрэг, дайны ажиллагаа явуулж буйг нэн даруй зогсоох асуудлаар санал хураалт явуулжээ.

Санал хураалтад НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн орон болох 193 улсын төлөөлөгч оролцсон бөгөөд 141 улс дэмжиж, тав нь эсэргүүцэж, 35 улс түдгэлзсэн байр сууриа илэрхийлжээ.Манай улсын хувьд түдгэлзсэн байна. 

12 улс санал хураалтад оролцохоос татгалзаж, Беларусь, Хойд Солонгос, Сири, Эритрей, ОХУ гэсэн таван улс оросын талд дэмжиж саналаа өгчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.