НҮБ БАЙГУУЛЛАГА ТҮҮХЭНДЭЭ 11 УДАА ДАЙНЫ АСУУДЛААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тухайлбал: НҮБ байгууллага түүхэндээ дайны асуудлаар 11 дэх удаагаа тусгай чуулган өчигдөр шөнө зохион байгуулсан бөгөөд. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд тусгай чуулганыг зохион байгуулдаг дүрэмтэй юм байна.

Тодруулбал: Өнгөрсөн шөнө НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган ОХУ-ын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг буруушааж, цэргээ даруй Украинаас гаргахыг уриалсан утгатай байсан бөгөөд.

Санал хураалтад НҮБ-ын бүх гишүүн орнууд оролцсоноос 141 нь тогтоолыг дэмжиж, 5 нь эсэргүүцэж, 35 нь түдгэлзжээ.

Эсэргүүцсэн орнуудад: 5 улс нь ОХУ, Беларусь, Умард Солонгос, Эритрей, Сири байлаа.


Түдгэлзсэн орнуудад: Хятад, Энэтхэг, Иран, Ирак, Пакистан, Казахстан зэрэг улсуудаас гадна Африк тивийн нэлээд хэдэн улс, Ази, Латин Америкийн цөөн улс багтжээ. Мөн Монгол улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн байна.

Түүхийнхээ турш ОХУ-ын ойрын холбоотон байсан Серби улс тогтоолыг дэмжсэн нь энэ удаагийн санал хураалтын нэг дуулиантай мэдээ байлаа.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.