Apple КОМПАНИ МӨН NIKE, HARLEY-DAVIDSON БОЛОН БУСАД ТОМООХОН ҮЙЛДВЭРҮҮД ОРОСЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААЛАХАА ЗОГСООЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

ОХУ Украин улсад эхлүүлээд байгаа түрэмгийллийг эсэргүүцэж байгаагаа  илэрхийлж Apple компани Оросын зах зээлд бүтээгдэхүүн худалдаалахаа зогсоож байгааг өчигдөр зарлаж  улмаар Apple Pay, Apple Maps зэрэг үйлчилгээнүүдээ мөн хязгаарлах арга хэмжээ аваад байгаа юм байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн iOS системтэй төхөөрөмжүүд дээр ажилладаг Оросын банкнуудын аппликэйшнүүд удахгүй хаах талаар мэдэгдлээ.

Мөн Apple компанийн мэдэгдэлдээ Оросын эзлэн түрэмгийлэлд гүн харамсал илэрхийлээд дайны хөлд нэрвэгдсэн Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж. Өнгөрсөн долоо хоногт Украины засгийн газрын шадар сайд Михайло Федоров твиттер хуудсандаа Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кукт илгээсэн захидлаа нийтэлж байсан юм.

Тэрбээр захидалдаа Apple компанийн бүтээгдэхүүний борлуулалтыг Оросын зах зээлд зогсоож, үйлчилгээнүүдийг хязгаарлах хүсэлт тавьсан бөгөөд. Өмнө нь Google компани Оросын засгийн газрын санхүүжилттэй мэдээллийн хэрэгслүүдийн сурталчилгаанаас олдог орлогыг хааж, YouTube платформыг ашиглахыг хориглосон юм.

Америкийн спорт хувцас, хэрэгслийн Nike компани мөн Оросын зах зээлд бүтээгдэхүүн худалдаалан борлуулахаа зогсоосон бол. Мотоцикл үйлдвэрлэгч Harley-Davidson компани мөн Орос дахь бизнесээ зогсоож байгааг тус тус зарласан байна.

Улмаар дэлхийн хамгийн том ачаа тээвэрлэгчид болох Данийн Maersk, Швейцарын MSC компаниуд Оросын зах зээл рүү орох, гарах чингэлэг тээвэрлэлтээ Мягмар гарагаас эхлэн зогсоож. Их Британи улс Оросын ачаа тээврийн хөлгүүдийг боомтууддаа нэвтрүүлэхийг хориглоод байгаа юм байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.