БЗД-Т БАЙРЛАХ ЗОЧИД БУУДАЛД ӨСВӨР НАСНЫ БҮЛЭГ ХҮҮХДҮҮД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН БАЙСНЫГ СААТУУЛЖЭЭ

Тодруулбал: Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлаас цагдаагийнхан хар тамхи хэрэглэсэн өсвөр насны охид, хөвгүүдийг саатуулсан хэрэг гарлаа.
Тухайлбал: Тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байж болзошгүй гэх мэдээллийг зочид буудлын ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж. Улмаар цагдаа нар хэргийн газарт очих үед, 17-18 насны дөрвөн хүн мансуурсан байдалтай байсныг саатуулан шалгаж эхэлсэн байна. Хэргийн газарт байсан өсвөр насны хүүхдүүдээс биологийн дээж авч шинжлэхэд, цуснаас нь мансууруулах төрлийн бодис илэрчээ.
 Эцэг эхчүүд хүүхдүүддээ хаана хэнтэй найзалж, нөхөрлөж байгаад нь тавих хараа хяналтаа сайжруулж байх нь шаардлагатай байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.