Криптовальютын луйварт монгол залуус холбогджээ

Coinseed аппликейшн хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ өөрсдийн хаяг руу нэвтрэх эрхийг нь хааж, дансан дахь хөрөнгийг нь хумсалж байна гэсэн гомдол удаа дараа гаргажээ. Гомдлын мөрөөр Нью Йорк хотын дээд шүүхээс тус бүртгэлгүй автомат арилжааны аппликейшний үйл ажиллагаа зогсоох арга хэмжээ авч магадгүй байгаа талаар Coindesk мэдээлсэн байна.



Тус аппликейшний хэрэглэгчид өөрсдийн онлайн хэтэвчиндээ мөнгө шилжүүлээд эргүүлж авч чадахгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн аж. Эцэстээ тус аппликейшн Apple store, Play store-оос арчигдан, вебсайт нь ч ажиллагаагүй болж сураг алдраад буй. Үүнийг ердөө Нью Йорк хотын шүүхийн мэдэгдлийн эсрэг авч байгаа түр арга хэмжээ гэж харах хүмүүс байгаа ч дийлэнх нь тухайн аппликейшний арын албыг асуудалд орсон гэж үзэж байна.


Хэрэгт эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүс фейсбүүк хуудаснаа групп үүсгэсэн байх бөгөөд хүмүүс иргэний шүүхэд хэргийн тухай мэдүүлжээ. Энэхүү аппликейшний үүсгэн байгуулагч, ажилчид дунд нь монгол хүмүүс олон бий.




Үүний үр дүнд монгол улсын нэр хүнд крипто зах зээлийн талбарт муу нэртэй болоод байгаа билээ.Тиймээс криптовалютын зах зээлд арилжаа хийж байгаа, хийх гэж байгаа хүмүүс маань анхаарал болгоомжтой байж, сайтар судалгаатайгаар хөрөнгөө зарцуулаарай гэж анхааруулж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.