Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ ХУРАНДАА О.БАРХАСБАДИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2022.03.01/ 10:00 цагт С.Зориг агсны хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан гэх ТЕГ-ын тасгийн дарга асан, хурандаа О.Бархасбадид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлсэн ч хойшилжээ.

Учир нь шүүгдэгч нэмж өмгөөлөгч авсан тул, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар ийнхүү хойшиллоо.

Тодруулбал:2021 оны зургадугаар сарын 15-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Бархасбадийг цагаатгах тогтоол гаргасан боловч хохирогчдын гомдлоор давж заалдах шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.