НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН ШАДАР СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ, ТЭРГҮҮНИЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Л.ОЮУНААГИЙН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ДЭЭР ХЭЛСЭН ҮГЭЭС...

Юуны өмнө энэхүү аяныг санаачилан зохион байгуулж, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа Жендэрийн үндэсний хорооны хамт олондоо талархал илэрхийлэе.
Мөн цаг ямагт Монгол улсад  байнгын дэмжлэг үзүүлж ирсэн Швейцарын Хөгжлийн агентлаг, тэр тусмаа хатагтай Стефани Буррид халуун талархал илэрхийлье.
Энэ удаагийн аян нь ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг хамтатган хэвшмэл ойлголтыг зогсоох, хамтдаа өөрчилөх, хамтдаа хайрлах уриан доор явагдаж байгаагаараа онцлог юм. 
Зөвхөн Монгол улсад төдийгүй Олон улсад   “Хэвшмэл ойлголтыг зогсооё, хамтдаа өөрчилье” уриатайгаар эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэх юм.  Тэгэхээр энэхүү аянд бүгдээрээ, хамтаараа хүчээ нэгтгэн, дуу хоолойгоо нэгтгэн оролцоё. Хүн бүр эерэг сайхныг үлгэрлэж, хүчирхийллийн эсрэг хайраа хайрлаж, хандлагаа өөрчилөн хийж чадах сайхан бүхнээ дайчлан хамтдаа хичээе.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.