НЭГҮҮН МЭДЭЭ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗУРГААДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР 11:00 ЦАГААС ЭХЭЛНЭ

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын зургаа, гүйцэтгэх албан тушаалын 35, нийт 41 сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн юм. Сонгон шалгаруулалтын бүртгэл өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт эхэлж, энэ сарын 12-ны өдрийн 17:00 цагт дууссан. Шалгалтад нийт 39 иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2024 оны 176 дугаар тогтоолоор байгуулсан комисс өнөөдөр хуралдаж, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын гурван сул орон тоонд тав, гүйцэтгэх албан тушаалын 12 сул орон тоонд 18 албан хаагч, иргэний бүртгэлийг тус тус хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан 23 албан хаагч, иргэн Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу тусгай шалгалт өгч, өрсөлдөнө. Шалгалт маргааш буюу зургаадугаар сарын 19-ний өдөр Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт 11:00 цагаас эхэлнэ.

“НОМИН ЛИФТ” ХХК НЬ МИЦУБИШИ ЭЛЕВАТОР КОМПАНИЙН АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛЖ ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСААР БАЙНА

“Н ОМИН Лифт” ХХК нь 2005 онд л ифт , урсдаг шатны угсралт болон засвар үйлчилгээний багийг бүрдүүлэн Н ОМИН Плаза дэлгүүрийг барьж ашиглалтад оруулснаар үйл ажиллагаагаа эхлүүл ж байсан . М эргэжлийн инженер техникийн 60 гаруй боловсон хүчин , залуу үеийн төлөөллөөр багаа бүрдүүлсэн. “НОМИН Лифт” ХХК нь БНХАУ-н Шанхай Мицубиши Элеватор компанийн албан ёсны төлөөлөгч бол ж эх орныхоо барилг а, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан амжилттай үйл ажилла гаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 500 гаруй лифт, 60 урсдаг шат угсарч суур и луулан , тэдгээрийг сар бүрийн техникийн үйлчилгээг тогтмол чанартай хий ж, найдвартай ажиллагааг бүрэн дүүрэн ханган ажиллаж байна. “Ү йлчилгээний аюулгүй байдлыг бүрэн хангасан, ногоон орч ныг бүрдүүлсэн, техникийн шилдэг шийдэл бүхий таны хоёрдох ажлын байр болсон цахилгаан шатаар бид үйлчилнэ ” гэсэн Э рхэм зорилг ын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Онцгой баримтууд болон ү йлчилгээ : - 24 цагийн засвар үйлчилгээ - Үзлэг оношилгоо - SMOS удирдлага систем - Угсралт суурилуулалт - Сэлбэг нийлүүлэлт - Кран угсралт засварын үйлчилгээ - Барилгын өргөх под ъё м угсралт

ИРГЭДЭД МАРГААШ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ

НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг зургаадугаар сарын 19-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө авах боломжтой. Мөн нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудаас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

ИРЭХ САРЫН НЭГНЭЭС ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай.Графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлаж байгаа билээ. 7 сарын 01-нээс 10-ныг хүртэл хэрэглээний халуун ус хязгаарлах байршлын мэдээллийг хүргэж байна. VII/01 - VII/10 /9 хоног/ Зүтгүүрийн депо, 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, ГХЯ орчим,Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, ШУТИС орчмын хэрэглэгчид, Баянгол зочид буудал, Төв шуудан, Хангарди ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ-ын орчмын хэрэглэгчид, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ МАРГААШ БОЛНО

Нөат-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу зургаадугаар сарын 19-ний 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. 2024 оны тавдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдах юм. Сугалааны урамшуулал: 3 орон таарвал /30.000-60.000 төгрөг / 4 орон таарвал /40.000-100.000 төгрөг / 5 орон таарвал /60.000-500.000 төгрөг / 6 орон таарвал /100.000-5 сая төгрөг / 7 орон таарвал / 500,000-10 сая төгрөг / 8 орон таарвал / 5-30 сая төгрөг / Өнгөрсөн сард 47,702 хүн азтан болж, нэг хүн 5-30 сая төгрөг хожсон юм.

НОБГ: УНГИРАЛ ШАТААХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд өчигдрийн 20:00 цагийн байдлаар гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 12 нь модны цагаан хөвөн шатааж гал түймэр гарсан дуудлага эзэлж байна. Улиас модны цагаан буюу унгирал нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархан дэлгэрдэг. Хүмүүс санамсар болгоомжгүй модны хөвөн шатаасан, эсвэл тамхиа унтраалгүй хаяснаас хөвөнд авалцан, гал түймэр гарах эрсдэл өндөр байна. Иймд иргэн та модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг услан норгох, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг анхааруулж байна.

ХАБ ЗӨРЧСӨН ЭТГЭЭДИЙГ ХАРЬЯА ДҮҮРЭГТ НЬ МЭДЭГДЭЖ, ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор барилгын ажлууд эрчээ авч буй. Нийслэлд баригдаж буй орон сууцны тоо өсөхийн хэрээр хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал нэгдүгээрт яригдах болсон. Учир нь барилгын ажлууд эхэлсэн дулааны улиралд хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/ хангаагүйгээс гарах осол аваарын тоо өсч байгааг албаныхан анхааруулж байна. Хэрэв ХАБ хангаагүй бол Зөрчлийн тухай хууль болон бусад хуулиар тухайн компанид хариуцлага тооцно. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан ч чиг үүргийн дагуу харьяа нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах ёстой. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй аж ахуй нэгжид Барилга хот байгуулалтын яам болон нийслэлээс арга хэмжээ авч, хариуцлага тооцох нь. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, барилгын талбайд ажиллах техник хэрэгсэл нь бүрэн бусаас болж ослоор нас барах хүний тоо огт буурахгүй нэмэгдэж байна. Угтаа барилга захиалсан компани, гүйцэтгэгч аж ахуй нэгж, ажил үүрэг гүйцэтгэгч буй хүн аль аль нь хариуцлагатай байх ёстой. Гэтэл эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг хүлээж авдаг хүн, нэгж байхгүйгээс дулааны улирал эхэлснээс хойш сар бүр хүний эрдэнэт амь эндэж байна. Тухайлбал, өнгөрсөн 2023 онд барилгын үйл ажиллагаанд ХАБ хангаагүйгээс нийт 28 хүн амь насаа алдаж, 30 гаруй барилгын компанийн үйл ажиллагааг зогсоожээ. Дээрх ослын дийлэнх нь крантай холбоотой гарсан. Харин гадна цэвэрлэгээний ажил гүйцэтгэгч аж ахуй нэгжийн хүн унаж бэртсэн ослыг тус статистик мэдээнд хамааруулаагүй байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн эрсдэлтэй барилгын компаниуд байвал харьяа дүүрэгтээ хандаж, тухайн аж ахуй нэгжид хариуцлага тооцуулах боломжтой аж. Учир нь мэргэжлийн хяналт татан буугдсан учир дүүргээс энэ асуудалд арга хэмжээ авах юм. Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журамд тусгаснаар: 2.1.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг захиалагч, гүйцэтгэгч хариуцан хэрэгжүүлнэ 2.2.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг барилгын ажлын зохион байгуулалт, технологийн үйл ажиллагаатай нь уялдуулж, хангах талаар дараах баримт бичигт тусгана 2.2.1.цогцолбор барилга болон хороолол, хотхоны хувьд барилгын зохион байгуулалтын төсөлд 2.2.2.тухайлсан барилгын хувьд ажил гүйцэтгэх төсөлд. 2.3.Энэ журмын 2.2.1-т заасан баримт бичигт үндэслэн цогцолбор барилга болон хороолол, хотхоны “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, “Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг захиалагч боловсруулж батална 2.4.Энэ журмын 2.2.2-т заасан тухайлсан барилгын “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, “Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг гүйцэтгэгч боловсруулж, захиалагчтай хамтран батална гэжээ.

ХЯНАЛТ ШАЛГАЛТАД 541 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХАМРУУЛАН 3385 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд зочид буудал, дэн буудлын барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж, 541 барилга байгууламжийг хамруулан, 3385 зөрчлийг илрүүлж, 684 зөрчил буюу 20.2 хувийг газар дээр нь арилгууллаа. Бусад зөрчлийг арилгуулахаар 362 гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, 162 мэдэгдэл, 5 танилцуулга, 12 зөвлөмжийг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн. Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг болон галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн зургаан иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, торгуулийн шийтгэл оногдуулсан байна. Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилоогүй, галын аюулгүй байдлыг хариуцан хангах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаагүй, ажилтан, алба хаагчдыг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлээгүй, шуурхай төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ.

УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ИРГЭДИЙН ТОО 3.2 ДАХИН ӨССӨН БАЙНА

Улсын хэмжээнд он гарсаар /2024.06.17/ байдлаар усны ослын 36 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн амь насаа алдсан бөгөөд үүний 3 нь хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 25 хувь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэл хотод буюу Туул голд тохиолджээ. Иймд амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

ГАДААД ХУДАЛДААНЫ 70.7 ХУВИЙГ БНХАУ-ТАЙ ХИЙЖЭЭ

Манай улс энэ оны эхний таван сард дэлхийн 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өсөөд байна. Экспорт эхний 5 сард 6.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 74.9 сая ам.доллароор буюу 1.2 хувь, Импорт 26.9 хувиар тус тус өссөн байна. Нийт худалдаа хийсэн улс орноос БНХАУ-тай хийсэн худалдааны хэмжээ 7.6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 70.7 хувийг дангаар бүрдүүлж байна. Биеэт хэмжээгээр тооцоход нүүрсний экспорт 8.6 сая тонноор өсөж, нийт 32.5 сая тоннд хүрсэн талаар ҮСХ-ны хэлтсийн дарга Э.Мягмарханд мэдээлээ. Гадаад худалдааны тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарав. Зэсийн баяжмал: 55.0 сая ам.доллар буюу 5 хувиар, биет хэмжээгээр 12.8 мянган тонноор, Төмрийн хүдэр: 42 сая ам.доллар буюу 21.5 хувиар 719.9 мянган тонноор, Алт: 34.5 сая ам.доллароор өссөн нь экспортод голлон нөлөөлжээ.

1 ... 92 93 94 95 96 97 98 99 100 ... 370