НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН 2 ХОНОГТ БҮРТГЭГДСЭН ГАЛ ТҮЙМРИЙН 40 ДУУДЛАГААС 31 НЬ МОДНЫ ХӨВӨН ШАТСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ БАЙНА

Манай улсад хамгийн өндөр тархацтай модны төрөл бол улиас бөгөөд жил бүрийн 6 дугаар сарын дунд үеэс хойш бидний хэлж заншсан модны хөвөн буюу боловсроогүй үр нь гудамж талбай, олон нийтийн газар их хэмжээгээр унасантай холбоотой нийслэлийн хэмжээнд сүүлийн 2 хоногт бүртгэгдсэн гал түймрийн 40 дуудлагаас 31 нь модны хөвөн шатсан гэх дуудлага мэдээлэл байна.

Энэхүү модны хөвөн нь нь шатамхай чанартай тул иргэд тамхины иш санамсаргүй хаях болон бусад санаатай үйлдлээс гал түймэр гарах, бага насны хүүхдүүд сониуч зангаар хөвөнг шатааснаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулж  болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул иргэд та бүхэн өөрсдийн үйлдэлд хянамгай хандаж, хүүхэд багачуудад үлгэр дуурайлтай байх, тэдэнд модны хөвөн шатаасны улмаас үүсэж болох хор хохирлын талаар сайтар хэлж   ойлгуулах шаардлагатай байна. 

Мөн амралт зугаалгын үе эхэлж гэр бүлээрээ хөдөө орон нутагт зорчих, аялах, бага насны хүүхдийг өөрийн асрамжаас гадна хөдөө ах дүү, эмээ өвөөгийнд амраах зэргээр гол мөрөн бүхий газар, мал ахуйн орчинд амрах үед нь эцэг, эх, асран хамгаалагчаас бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүй гол, мөрний эрэг дагуу тоглуулахгүй байх болон байгалийн болон ахуйн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж  байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.