"МАН Г.САЙХАНБАЯРЫГ НЭР ДЭВШИГЧЭЭС ЭРГҮҮЛЭН ТАТАХ АЛБАН БИЧГИЙГ СЕХ-НД ӨГЛӨӨ"

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.06.18/ Сонгуулийн ерөнхий хороонд бичиг хүргүүллээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагч хүний аминд хүрсэн хэрэгтэй холбоотойгоор ёс зүйн хүрээнд нэр дэвшигчийг эргүүлэн татах болсон талаар МАН-аас мэдэгдсэн. Тэрбээр үүнтэй холбоотойгоор тайлбал өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

 -Монгол Ардын намын сонгуулийн төв штабаас улс төрийн шийдвэр гаргаад нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зогсоох, эргүүлэн татах асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор албан бичгээр хандлаа. Уг асуудал үүссэн нөхцөлийн тухайд энэ сарын 15-16-нд шилжих шөнө золгүй явдлын улмаас иргэн Б амиа алдсан эмгэнэлт үйл явдал тохиолдсон. Үүнтэй холбоотойгоор амь хохироогч П.Отгонбаатар нь нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулж, ухуулагчаар ажиллахаар явж байсан учраас бид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн.

 

Нэр дэвшигч Г.Сайханбаяр тус гэмт хэрэгт холбогдогчтой өөрөө уулзаж, албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй. Амь хохирогч этгээд нь сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож эхлээгүй байсан хэдий ч МАН-ын зүгээс төрийн эрх барих дээд байгууллагын сонгуулийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай, ёс зүйтэй явуулах үүднээс тус ши йдвэрийг гаргасан болно.

 

Тус асуудалтай холбогдуулан мөн тодорхой улс төрийн намын удирдлага, тухайн тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн өмнөөс энэ золгүй явдлыг улс төрийн сонгуулийн компанит ажлынхаа хэсэг болгон ашиглаж байгаад нэр дэвшигчийн зүгээс харамсч байгаагаа илэрхийлсэн. Бид хариуцлагын тогтолцоог улам сайжруулна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.