НЭГҮҮН МЭДЭЭ
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН “ТЭРБУМТАН” ЧУУКА ХОЧИТ П.ЭНХБАТ ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАРТ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦ БЭЛЭГЛЭДЭГ ҮҮ ?

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Чуукаа хочит Пүрэвсүрэнгийн Энхбат нь Монгол улсын хуулийг уландаа гишгэж бүтэн 2 жилийн хугацаанд тасралтгүйгээр pokerrrr2 аппликэйшн ашиглан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсаар байна. Түүний Зиндаа1, Зиндаа2, Big casino, Зангараг, 6111C зэрэг клубуудын өдрийн цэвэр ашиг 350 сая давдаг аж. Тус этгээд нь өөрийн аав ах дүү нартаа ланд 200 лексус 570 G500 маркын өндөр үнэтэй автомашинууд болон өндөр зэрэглэлийн орон сууцнуудыг толгой дараалан худалдан авч өгөхийн зэрэгцээ Гадаадын цэвэр цусны англи араб азарга нэг бүрийг нь 150 сая төгрөгөөр 5 ийг нийт 750 сая төгрөгөөр, мөн зүүн аймгуудаас хурдан удмын гүү 150 ийг нэг бүрийг нь 10 сая нийт 1,5 тэрбум төгрөгөөр худалдан авч СХД 21-р хороо нутаг дэвсгэрт 2 га газарт дээд зэрэглэлийн морины зүчээ 1,5 тэрбум төгрөгөөр барьж өндөр үнэтэй хурдан морь үнэ цохиж худалдан авах болжээ. Түүний байгуулсан хурдан морины зүчээ нь Улсын их хурлын гишүүн асан Т.Аюурсайханы зүчээтэй энэ зэрэгцэхүйц тансаг иж бүрэн хяналтын камерын системтэй гэдгийг морины хүрээнийхэн мэддэг байна. Түүний өдөрт олж буй цэвэр орлого Үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын ашиг орлогыг хол давдаг байна. Уг этгээд нь цагдаагийн хурандаа нарт тансаг зэрэглэлийн орон сууцнууд бэлэглэсэн гэдгээ өөрөө ярьж аархаж явдаг талаар учир мэдэх эх сурвалжууд мэдээлэх болов.Түүний хууль бус үйлдэл өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа нь ардаа хууль хүчний өндөр албан тушаалтуудын хамгаалалтанд байж тэднийг санхүүжүүлдэг гэдгийг нотлож байгаа мэт. Чуукаа хочит П.Энхбат нь Өөрийн эхнэр Наранжаргалын хаан банкны дансаар хууль бус үйл ажиллагаагаа бүтэн нэг жил явуулж өдөрт хэдэн зуун сая төгрөгийн гүйлгээ хийгдэж байхад хууль хүчний байгууллага халдаж чадахгүй байгаа аж ! Түүний эхнэр Наранжаргал нь Хаанбанкны дансаа ойр ойрхон сольж шинэ данс нээж мөрийтэй тоглоомын клубүүддээ тавьж хэдэн арван тэрбумын гүйлгээг гаргадаг. Цагдаагийн байгууллагаас гоё гоё нэртэй аян өрнүүлж 10, 20 мянган төгрөгийн ширээ ажиллуулдаг жижиг жараахайнуудыг бариад л баахан сүржигнэдэг мөртлөө Мөрийтэй тоглоомоор долларийн тэрбумтан болсон Хамгийн том АКУЛ Чуукаа П.Энхбатыг нүд дээр нь ил байхад шалгаж шийдэхгүй нь байгаа онохгүй байгаагийн нэг нотолгоо юм. ЧУКА хочит П. Энхбатыг амар хялбар аргаар тэрбумтан болсоныг мэдсэн нутгийн залуучууд нь даган дуурайж цахим мөрийтэй тоглоом олноор ажиллуулж нийгэмд асар их хор хөнөөл учруулж эхэлжээ. Түүний хамтрагч Л.Цогнамжил, Л.Чагнаадорж нар нь түүний заавраар өдөр тутмын энэ мэт үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Мэдээллийн эх сурвалж : Toim.mn

“ДУЛААНЫ ХОЁРДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ”-ИЙН НЯГТЛАН ӨӨРИЙНХӨӨ ЦАЛИНГ НЭМЖ , ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГ ДУРААР ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БУЙ ЮУ ? !

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал нь дээрх албан тушаалд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон ба томилогдоод удалгүй өөрийн цалингаа дур мэдэн нэмжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.6 дахь заалтыг зөрчиж : Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Азжаргалын үндсэн цалинг үндэслэлгүй тусгайлан нэмсэн мөн ур чадварын нэмэгдлийг 30 хувиар олгож 2021.10.15-ны өдрийн Б/171 тоот тушаалаар томилон 1 645 000 төгрөгөөр өөрийгөө цалинжуулж, удаан жилийн нэмэгдлийг 35 хувь, мэргэшсэн нягтан бодогчийн нэмэгдлийг 15 хувь, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгийн урамшууллыг сар бүр олгох, сарын үр дүнгийн шагналыг хоёр дахь сарын цалингийн гүйцэтгэлээс эхлэн тооцож олгохоор тогтоожээ. Анхаарал татсан энэ асуудал нь аудитын шалгалтаар илэрсэн байна. Мөн Монгол улсын Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай ” 43-р тогтоолын 1,2 … өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэж заасныг зөрчиж, санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал нь өөрийн таньдаг хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр станцад шууд томилуулж чаджээ. БГД-ийн татварт тушаах мөнгийг ЧД-ийн татварт санаатайгаар ДӨРВӨН сар тушаажээ !!! Ямар ч нягтлан хүн татвараа байгууллагынхаа харъяа дүүргийн татварт төлөх ёстой. Гэтэл “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал ажилчдын 2022 оны 3, 4, 5, 6-р саруудад цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан татвар болох 252 182 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс рүү иргэн Ц.Азжаргал нэрээр шилжүүлжээ. Уг нь татвар төлөхдөө хувь хүний нэрээр гүйлгээ хийх бус , байгууллагын нэрээр шилжүүлэг хийгдэх ёстой. Мөн Баянгол дүүргийн татварт тушаах мөнгийг Чингэлтэй дүүргийн татвар руу ийнхүү санаатайгаар 4-н сар шижлүүлсэн нь тогтоогджээ. Шилэн дансны мэдээллээр “ДЦС-3” ТӨХК руу хийх гүйлгээг ХОЁР ТЭГ нэмж 256,724.07 төгрөгийг 25,672,407 болгож шилжүүлжээ !!! Мөнгө завшсан байж болзошгүй “ГЭМТ ХЭРЭГ” Үүнээс гадна компанийн мөнгөн хөрөнгийг арилжааны банканд олон тооны данс нээж, хаах зэргээр мөнгө хүүлэх, уг данснуудыг хүүгийг орлого балансад бүрэн тусгагдсан эсэх тодорхойгүй байна. Угтаа бол компанийн мөнгөний хадгаламжийн хүү ч компанийн мөнгө төдийгүй, үүнийгээ үйл ажиллагааны бусаар олсон орлого хэмээн хувь хүмүүсийн дансаар гарган хууль бусаар зарцуулсан байж болзошгүй үйлдэл гаргасан ба хүүгийн орлого нийт 38.6 сая төгрөг байсан нь аудитын шалгалтаар тогтоогджээ. Энэ мэтээр “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргалын гаргасан алдаа зөрчил үргэлжилнэ. Гэхдээ энэ бүхэн нь зөвхөн илэрсэн нь бөгөөд илрээгүй алдаа дутагдал олон байгаа гэдгийг эх сурвалж хэлж байв. Харин ийм алдаа дутагдал гаргасан хүн өнөөдрийг хүртэл “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д хэлтсийн даргаар ажилласаар байгаа нь анхаарал татаж байна. Хэрвээ өөр байгууллагад ийм алдаа гаргасан бол ажилдаа үлдэх байсан нь эргэлзээтэй. Магдагүй “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ц.Минжинхүү энэ асуудлуудын ард байдаг юм биш биз гэх хардлага төрүүлж буй. Бид энэ талаар түүнээс тодруулан эргэн мэдээлэх болно.

“ДУЛААНЫ ХОЁРДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ИЙН НЯГТЛАН 330-ААД АЖИЛЧДЫН ЦАЛИНГ ДУТУУ БОДОЖ ОЛГОДОГ БАЙСНААР 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮ ГАРЧЭЭ !

Аливаа байгууллагын нягтлан тайлан, тооцоо хийж, татвар төлж, цалин бодох ажил хийдгийг олон нийт мэднэ. Харин эдгээр ажлаа асуудалтай хийдэг хүн төрийн байгууллагад хоёр жил гаруй хугацаанд ажиллаж алдаа гаргасаар байсан нь тогтоогджээ. Цалингаа зөв бодож чадахгүй алдаа гаргасан цалингийн нягтлангийн зөрүү цалин өдгөө 1.2 тэрбум төгрөг болжээ. “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдөж байгаа нь цалинг буруу бодож, зөрүү нь 1.2 тэрбум төгрөг болсон бөгөөд үүнд цалингийн нягтлан С.Нямсүрэн, түүнд хяналт тавин ажиллах ёстой “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал нар ажлын хариуцлага алдсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргалын удирдлагад ажилладаг цалингийн нягтлан С.Нямсүрэн 2022 оны 1, 2, 3-р сарын 148 ажилтны илүү цаг, шөнийн цагийн нэмэгдэл хөлс 547 753 339 төгрөгийг дутуу олгосон. Мөн 183 ажилтны 2023 оны 1, 2, 3, 4-р сарын үндсэн цалингийн болон нэмэгдэл цалингийн зөрүү 707 015 947 төгрөг, нийт 1 254 769 286 /нэг тэрбум хоёр зуун тавин дөрвөн сая долоон зуун жаран есөн мянга хоёр зуун наян зургаан төгрөг/ төгрөгийн зөрүү гаргажээ. Өөрөөр хэлбэл ажилчдын цалин Хөдөлмөрийн тухай хуулиараа нэмэгдэх ёстой байтал багасаж орсон, ээлжийн амралтын мөнгө цагтаа ордоггүй, цалингийн нэмэгдэл нь дутуу байх зэргээр асуудал үүссэн тул Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан шалгуулахад ийнхүү зөрчил илэрчээ. Өнөөдөр ч ээлжийн ажилтнуудын шөнийн болон илүү цагийн нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн хуульд зааснаас дордуулж олгодог асуудал тус станц дээр үргэлжилж байна. Тус цахилгаан станцын ҮЭ-ийн хорооны гомдлын дагуу Хөдөлмөрийн улсын байцаагч уг асуудлыг шалгаж тогтоогоод давхардсан тоогоор 330 гаруй ажилтанд дутуу олгосон цалингийн зөрүүнд 1,254,769, 286 төгрөгийг нөхөж олгох гэж төлбөрийн акт тавьсан байна Уг шалгалтын үеэр зөвхөн нэг хүний нэг сарын зөрүү мөнгө нь 38 000- 2 700 000 төгрөг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл цалингийн нягтлан яг нэг алдаагаа нийт долоон удаа цалин бодохдоо давтсан бөгөөд цалингийн зөрүү 1.2 тэрбум төгрөг гэхээр ажил үүрэгтээ тэнцэхээргүй хүн гэдгийг нь нотолж байгаа юм. Зөвхөн нэг ажилтны долоон удаагийн алдаа нь 1.2 тэрбум төгрөг байна гэдэг нь ажлаас халагдах хангалттай үндэслэл юм. Тэгвэл энэхүү алдааг гаргасан цалингийн нягтлан С.Нямсүрэнг Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү Налайхын станцаасаа “Дагуулж” ирсэн гэх мэдээлэл бий. Тиймдээ ч энэ алдаа болон өмнөх 153 ажилтны 5 сарын цалинг буруу бодож, дутуу олгосон асуудлыг нь таг дуугүй өнгөрөөж байжээ.Уг асуудал нь байгууллагын дотоод аудитын шалгалтаар тогтоогдон нөхөх олгосон түүхтэй. Харин ийм алдаа дутагдал удаа дараа гаргасан хүнийг “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ц.Минжинхүү өнөөдрийг хүртэл ажилуулсаар байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал болон удирдлагад ажилладаг цалингийн нягтлан С.Нямсүрэн нарт хариуцлага тооцоогүй байгаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Засгийн газар, АТГ анхааралдаа авна уу.

"Шар гэгээ" уран сайхны кино Хангарьд цомын эзэн боллоо

Н айруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Шар гэгээ” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод буй. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн эл бүтээл 15 дахь удаагийн Улаанбаатар” О лон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шалгарч чансаагаараа тэргүүлэв. Тодруулбал, “ шилдэг кино зохиол ” “шилдэг туслах эмэгтэй дүр” “шилдэг хөгжмийн зохиол” гэсэн гурван төрөлд шалгарч, хангарьд цомын эзэн болсон юм. Оранж энтертайнмент, Рэд Пойнт Медиа, “”Промикс саунд”-ын хамтран бүтээсэн энэхүү киног үзэгчид “hэг биш нэжгээд шат ахиулсан орчин цагийн жинхэнэ монгол кино” болжээ гэж нэг үгээр тодорхойлсон юм. Үзэгчдийн дийлэнх нь киноны монгол ахуй, ёс заншил, яруу сайхан үг хэллэгээр баялаг, хожим алтан үеийн кино гэж хэлэгдэх чанартай уран бүтээл нэгээр нэмэгдсэнд талархал илэрхийлж байлаа. Тэдний төлөөлөл СГЗ, сэтгүүлч Г.Золжаргал-“их олон жил жинхэнэ монгол кино үзэх гэж театрт очжээ, их олон жилийн дараа сая л үзлээ” гэсэн юм. Мөн кино шүүмжлэгчид энэ бүтээлд дуу нэгтэйгээр хамгийн өндөр үнэлгээ өгсөөр байна. “ Шар гэгээ ” уран сайхны киноны агуулга нь хүний амьдралын мөн чанар, энэрэхүйн тухай өгүүлэх боловч зөвхөн монгол хүнд л байх ариун нандин чанар уран зураг шиг хослуулсан нь бүтээлийн онцлох хэсэг байв. Найруулагч Б .Батдэлгэрийн энэхүү бүтээлийг шалгарсан. Тэрбээр энэ сарын 17, 19-нд "тэнгис" кино театрт энэхүү бүтээлээрээ энэ сарын 24-өөс эхлэн iptv, ott үйлчилгээний видео сангаар дамжуулан үзэгчдийн хүртээл болгож эхэлнэ. Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй улаанбаатар олон улсын кино наадамд “Монгол кино уралдаан”-д анх удаа залуу найруулагч Б.Батдэлгэр " Шар гэгээ ", " Бүүвэй " киногоороо, гэр бүлийн үнэ цэнийг харуулснаараа үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж амжсан. киноны зураг хангай, говийн байгалийн гайхамшигийг үзэгчидтэйгээ уулзсан нь энэ байлаа. Найруулагч Б.Батдэлгэр нь ойрад театр болон архангай аймгийн хдт зэрэг хөдөө орон нутгийн театруудад 10 гаруй жил ажилласны дараа анхны дебютүүдээ амжилттай хийлээ. киноны мэдээлэл Контентийн нэр албан ёсны нэр бичигдэнэ У лс: монгол Ерөнхий найруулагч: Бямбасүрэн Батдэлгэр Зохиолч: Шагдарсүрэн Гүрбазар /төрийн шагналт сгз/ Продюсер Ү.Баяржаргал Студи: orange entertainment, red point media, promix sound Гарсан он: 2023 Насны ангилал: бүх насныхан Төрөл: Драма Жүжигчид: Энхтайван Батнямбуу, намсрай ялалт, түмэн энэрэл, лхагвабаяр жижжалам, эрдэнэтуяа тодгэрэл Үргэлжлэх хугацаа: 114 Товч агуулга: Хүүхэд заяадаггүй хоёр хос айлаас ганц хүүг нь өргөж авсанч хүүг нь хүн болгож чадалгүй алдаж орхив.Удалгүй тэд хүүтэй болов. гэвч хүүгээ өргүүлсэн хос тэдний хүүг өргөж авахаар ирнэ.

200 ТОЛГОЙ ЭМ ХОНИНД МЭС АЖИЛБАРААР ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ ХИЙГЭЭД БАЙНА

НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНИНЫ НООСНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТУРШИЛТЫН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА Монголд бий болсон “Хангай”, “Орхон”, “Ерөө” үүлдрийн хонины чанар, ашиг шимийг сайжруулах, газар тариалангийн зарим бүс нутагт тоо толгойг нэмэгдүүлэх, цаашид дээрх төрлийн хонь үржүүлж байгаа малчид, аж ахуйн нэгжийн ашиг орлогыг тогтвортой нэмэгдүүлэх цаашилбал нарийн ноосоор хийсэн сүлжмэл бүтээгдэхүүнээр Монгол улс ард иргэдийнхээ хэрэгцээг хангадаг болох зорилгоор нарийн, нарийвтар ноост хонины ноосны чанарыг сайжруулах туршилтын төслийн 1 дүгээр үе шатыг 2022 онд, 2 дугаар үе шатыг 2023 онд амжилттай хэрэгжүүлж байна. Тус туршилтын төслийг Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний төв, ADRA Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Австрали улсын Малын генийн сангийн төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хэрэгжилтийн тухайд: АДРА Олон улсын байгууллагын шууд туслалцаа, дэмжлэг, санхүүжилтээр 2022 онд Австралийн цэвэр нарийн ноост цэвэр Мерино үүлдрийн 4 төрлийн хуцны 6000 тун хөлдөөсөн үрийг импортолсон. Үрийн тодорхой хэсгээр 2022 онд Хангай үүлдрийн 150 толгой эм хонь, Орхон үүлдрийн хонины 150 толгой эм хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлгийг Австрали улсын 2 мэргэжилтэнтэй хамтран хийж, үр тогтолт 62.0-64.0 хувийн үр дүн гарсан. Энэ онд Австрали улсын нарийн мэргэжлийн ажилтнуудын хамт Хангай, Орхон үүлдрийн нийт 200 толгой эм хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлгийг хийж байна. Мөн Монгол улсад үржүүлж болохоор цэвэр үүлдрийн нарийн ноост хонины 200 ширхэг үр тогтсон хөврөл үрийг АДРА Олон улсын байгууллагын тусламжаар импортлон Монголын 200 толгой тээгч хонинд хөврөл суулгах ажлыг амжилттай зохион байгуулсан. Дээрх нарийн мэргэжлийн арга ажиллагаанд Малын удмын сангийн үндэсний төвийн 5 ажилтан, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 4 ажилтанг сургаж дадлагжуулж байна.

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох хуулийн төслийг 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлнэ

УИХ -ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ "УИХ 2022 оны 4-р сарын 5-ны өдөр D-parliament хэмээх цахим системийг эхлүүлсэн. Энэ нь ард түмний засаглах эрхийг хангах, ард түмэн иргэдийн оролцоотой ардчилсан парламент байх, хүний эрхийг дээдлэх, ил тод нээлттэй байхад чиглэсэн. Өнөөдөр D petition гэх цахим платформыг танилцуулж байна. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн D- Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрнэ. Иргэн тус системээр дамжуулан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах; хуулийн төслийн талаар санал гаргаж болно. Түүнчлэн тодорхой өргөдөл санал дээр зөвхөн нэг удаа санал өгөх боломжтой. Тус систем дээр иргэний гаргасан санал “ Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах , санал авах журам ” -ын 3.4-т заасны дагуу сэдэв бичих; үндэслэл, тайлбар бичих; ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх шаардлагыг хангаж, 100 иргэний дэмжлэг авсан тохиолдолд хоёр дахь шатны санал авах үйл ажиллагааг явуулах юм. Тодруулбал, тухайн саналыг 30 хоногийн хугацаатай цахим системд нээлттэй байршуулна. Ажлын хэсэг байгуулах иргэний саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол санал авах үйл ажиллагааг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно" гэлээ. Улмаар иргэн хүнийхээ хувьд НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэхэд тухай хуулийн төслийг санаачилж, D-өргөдөл системд байршууллаа. Үүнийг 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжвэл энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх болно. Тиймээс хугацаа тоологдож эхэлсэн" гэлээ.

Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим систем ажиллаж эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлах эрхтэй. Уг эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр дамжуулан хэрэгжүүлж болохоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн D- Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрнэ. Иргэн тус системээр дамжуулан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах; хуулийн төслийн талаар санал гаргаж болно. Түүнчлэн тодорхой өргөдөл санал дээр зөвхөн нэг удаа санал өгөх боломжтой. Тус систем дээр иргэний гаргасан санал “ Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах , санал авах журам ” -ын 3.4-т заасны дагуу сэдэв бичих; үндэслэл, тайлбар бичих; ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх шаардлагыг хангаж, 100 иргэний дэмжлэг авсан тохиолдолд хоёр дахь шатны санал авах үйл ажиллагааг явуулах юм. Тодруулбал, тухайн саналыг 30 хоногийн хугацаатай цахим системд нээлттэй байршуулна. Ажлын хэсэг байгуулах иргэний саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол санал авах үйл ажиллагааг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно. Санал авах үйл ажиллагааны техник, зохион байгуулалтыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцан ажиллах бөгөөд санал авах үйл ажиллагааны үр дүнг ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ. Шаардлага хангасан саналыг ээлжит чуулганы үеэр 14 хоногийн дотор, ээлжит чуулганы чөлөө цагт ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор харъяалах Байнгын хороо хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана. Харин хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурлын дарга уг асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, харъяалах Байнгын хороонд шилжүүлнэ. Иргэний гаргасан нийтийн өргөдлийг хүлээн авах харилцааг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “ Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах , санал авах журам ” -аар зохицуулах бөгөөд энэ журмын 2.2-т “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, түүнд илтэд халдсан асуудлаар иргэн санал гаргах, иргэдээс санал авахыг хориглоно”, 2.3-т “Нэг саналд өөр хоорондоо хамааралгүй хэд хэдэн асуудал тусгахыг хориглоно” гэж заасан байдаг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл , олон нийттэй харилцах газраас мэдээлэв .

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийв.

УИХ- ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр Таван толгой түлш сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл , чанарын асуудлаар “ Тавантолгой түлш ” ХХК - ийн гүйцэтгэх захирал Ц . Даваацэрэн мэдээлэл хийв . Тэрбээр “ Тавантолгой түлш ХХК өнөөдөр үйлдвэрлэл , үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна . Энэ зун 120,000 тонн шахмал түлшний нөөцийг есдүгээр сарын 15- н гэхэд бүрдүүлсэн . Нийслэл хоттой хамтраад агуулахуудад хадгалж , өвлийн бэлтгэлээ хангаад байгааг гүйцэтгэх захирал мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хоногтоо 1,500-1,800 тонн шахмал түлш үйлдвэрлэж , хэрэглэгчдэд хүргээд байна . Үйлдвэрийн технологийн тухайд стандартын дагуу үйлдвэрлэл , үйл ажиллагаа хэвийн явж байна . Таван толгойн ордоос “ Энержи Ресурс ” компанийн баяжуулах үйлдвэрт баяжигдсан завсрын бүтээгдэхүүн болгох эрчим хүчний нүүрс , мидлингийг төмөр замаар татаж байна . Өнөөдрийн байдлаар 170,000 тонн мидлингийн нөөцтэй , 120,000 тонн шахмал түлшний нөөцтэйгөөр үйл ажиллагаа хэвийн явагдаж байна . Технологийн асуудалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй . Дотоодын барьцалдуулагч “ Баргил тех ” компанийн хийсэн барьцалдуулагчийг тодорхой хувь дээр ашиглаж байна . Харин цардуулд суурилсан барьцалдуулагч болон шуудайг импортоор авч хэрэглэж байгаа . Үндсэн гурван түүхий эд болох мидлинг , барьцалдуулагч , шуудайн нөөцийг бүрдүүлэх ёстой . Шуудайн тухайд импортын бүх гэрээнүүд нь хийгдэж байна . Дотооддоо ганцхан “ Гранд Лаки ” гэж шуудайн үйлдвэр л манай стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг . Уг компанитай нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувьд гэрээ хийдэг бөгөөд тус компанийн хүчин чадал нь энэ . Дотоод журмын дагуу бид барьцалдуулагч нь 50 хувиас дээш цардуултай барьцалдуулагчийг авдаг . Гарч байгаа бүтээгдэхүүний хувьд MNS 56.79 гэсэн стандартын дагуу үзүүлэлтүүд хэвийн " гэлээ . Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Г . Ганболд " Нийгмийг талцуулаад байгаа хагас коксжуулсан сайжруулсан түлшний туршилт болон хэдхэн хоногийн өмнө нийслэлийн зарим хэсгийн агаарт дэгдсэн үл мэдэх үнэрийн шалтгааны талаар нэгдсэн мэдээлэл авах зорилгоор дэд хорооны хуралдаан хийсэн . 37 тэрбум төгрөгөөр хагас кокс орж ирэхгүй , туршилт хийхгүй , улмаар нийслэлийн Налайх дүүрэг орчимд аюултай хог хаягдал булшилдаг компани хаягдлаа бохирын шугамд хийсэн гэх мэдээллийг авлаа . Иймд цаашид тухайн компанид хариуцлага тооцох ямар арга хэмжээ авсан , үүнтэй холбоотой үүссэн эрсдэлийн талаар Дэд хороонд бичгээр мэдэгдэх , түүнчлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх , томоохон хөрөнгийн гүйцэтгэл , үр дүнгийнхээ талаар ойрын хугацаанд мэдээлэл хийх хэрэгтэй "- г даалгав

Яармагийн зам дээр тавьсан нэгдүгээр эгнээний хашлагыг чөлөөлөхөөр болов

Яармагийн зам дээр тавьсан нэгдүгээр эгнээний хашлагыг чөлөөлөхөөр болов Тэрбээр " Яармагийн зам дээр нэгдүгээр эгнээний хашлагыг нэг сарын хугацаатай тавьсан . Нисэхээс Яармагийн гүүр хүртэл 6.6 км , нийт 10 автобусны буудал байдаг . Тус зам дээрх нэгдүгээр эгнээний хашлагатай холбоотой 12 осол , долоон удаагийн гэрлийн шон мөргөсөн , ногоон байгууламж дээр явсан гэх мэт зөрчил гарсан . Тиймээс аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагагүй хэсгүүдэд тавьсан нэгдүгээр эгнээний зарим хашлагыг чөлөөлнө . Гэхдээ шаардлагатай хэсэг дээрх хашлагыг үлдээхээр болсон . Жишээ нь : А втобусны буудал , сургуулийн орчин гэх мэт . Мөн том машины эргэх хөдөлгөөнд саад учруулах хэсгийн хашлагыг авна . Энэхүү хашлага нь 900 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй . Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой байж , нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхаарах хэрэгтэй . Ирэх жилээс замын хөдөлгөөнийг хянах камеруудыг байршуулна . Яармагийн зам дээр 3,800 гаруй метр хашлага хийсэн . Үүнээс өнөөдрийн байдлаар 2,000 метрийн урттай хашлага байгаа . Үүнийг тодорхой газруудад байршуулна . Гэхдээ чөлөөлж буй хашлагыг хэрэгтэй үед нь ашиглахаар нөөцөлнө . Харин эвдэрсэн хашлагаас ашиглагдах боломжгүйг актлах болно " хэмээн ярилаа .

ТАНИЛЦ : “СОНГИНЫ ФРАКЦ” БУЮУ Д.СУМЪЯАБАЗАР , Х.НЯМБААТАР НАРЫН “СУГАНЫ ҮС”-НҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ , ТЭД УЛААНБААТАРЫГ УДИРДАЖ БАЙНА !

ТАНИЛЦ : “СОНГИНЫ ФРАКЦ” БУЮУ Д.СУМЪЯАБАЗАР Х.НЯМБААТАР НАРЫН “СУГАНЫ ҮС”-НҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ ТЭД УЛААНБААТАРЫГ УДИРДАЖ БАЙНА ! - Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер М.Баяраа М.Баяраа Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Харин 2017 онд Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд болмогцоо тойргоосоо М.Баярааг дэргэдээ татаж УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгож суга дэвшүүлж байв. Харин Хотын дарга болсныхоо дараа М.Баярааг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар томилж, 2022 онд Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер болгосон. - Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг Г.Батзориг Нийслэлийн газрын албанд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 онд СХД-ийн Газрын албаны даргаар томилогдсон. Улмаар 2020 онд Нийсэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга, 2021 онд дарга болж дэвшсэн. Г.Батзориг Хэнтий аймгийн уугуул бөгөөд Х.Нямбаатарын “Татаас”-аар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга болж томорсон гэгддэг. - “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баттөр Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан. Улмаар 2017-2020 онд Х.Нямбаатарын зөвлөхөөр ажилласан. Харин 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаар давхар ажиллаж эхэлсэн. - Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Г.Баярсайхан 2016-2018 онд СХД-ийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан. Дараа нь 2019 онд Нийслэлийн газрын албаны орлогч даргаар томилогдож, 2020 оноос Нийслэлийн замын хөгжлийн газрын даргаар ажиллаж буй. - Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар С.Жавхлантбаатар Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед СХД-ийн Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар томилогдсон. Өдгөө “ногоон автобус”-ны тендерийн хэрэгт шалгагдаж буй. - Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Сайханбаяр Ч.Сайханбаяр 2008-2010 онд СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан. Түүнээс хойш Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард С.Жавхлантбаатарт халаагаа өгсөн. Тэгмэгцээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын суудалд сэлгэн томилогдсон. - Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ц.Банзрагч Ц.Банзрагч СХД-ийн Залуучуудын хөгжлийн төв, СХД-ийн ЖДҮДТ-д даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга болж дэвшсэн. - Нийслэлийн хөдөлмөр, нийгмийн халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр СХД-ийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлдчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. - Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Г.Цэргийнхүү Г.Цэргийнхүү СХД-ийн Цагдаагийн газрын даргаар 2021 он хүртэл ажилласан. Улмаар 2022 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилогдсон. - Нийслэлийн зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд Ажлын албаных нь мэргэжилтнээр нь ажиллаж байсан. Улмаар 2016 онд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн болмогц Зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. - Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү Ц.Төрхүү 2012-2016 онд СХД-ийн Засаг даргын орлогчоор ажилласан. Улмаар 2016 онд СХД-ийн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, УСУГ-ын даргын албыг давхар хашиж эхэлсэн. - Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг Б.Мөнхцэцэг 2009-2016 онд СХД-ийн 25-р хорооны Засаг даргаар, 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын даргаар ажилласан. 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. - Нийслэлийн оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Г.Элбэгсайхан Х.Нямбаатарыг 2020 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноос хойш 2021 оны аравдугаар сард хүртэл Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар ажиллаж байсан. - Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦХ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин Л.Тэмүүжин 2016 оноос хойш СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй. - “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХЗ-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг Ж.Сандагсүрэнг СХД-ийн Засаг дарга байх үед Орлогчоор нь ажиллаж байсан. Мөн Д.Сумъяабазарыг Хотын дарга болсны дараа Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор нь ажиллаж байсан. - Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва Р.Дагва 2010-2016 онд СХД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Улмаар 2016, 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. - “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан М.Говьсайхан 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан. Улмаар 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж эхэлсэн. Эдгээр эрхмүүд өдгөө Х.Нямбаатар Д.Сумъяабазар нарын “Суганы үс” байсныхаа төлөө албан тушаалаар шагнагдаж нийслэлийг удирдаж буй аж... Мэдээллийн эх сурвалж : Ergelt.mn

1 ... 82 83 84 85 86 87 88 89 90 ... 323