СЕЛИН ДИОН БААСАН ГАРАГТ ОЛИМПЫН НЭЭЛТЭД ДУУЛНА

Алдарт дуучин Селин Дион энэ баасан гарагт болох Парист-2024 олимпын нээлтийн ёслолд дуулна хэмээн TMZ мэдээллээ.

Хөшүүн хүний хам шинж буюу гэнэт булчин нь хөшдөг өвчнөөр шаналж буй түүний биеийн байдал харьцангуй сайн байгаа гэв. Тэрбээр энэ талаараа "Би бол Селин Дион" баримтат кинондоо дэлгэрэнгүй ярьсан ба нэвтрүүлэгтээ “Би тайзан дээр эргэн ирэх болно” гэсэн нь Олимпын нээлтийн ёслолын тайз байжээ. Тэрбээр саяхан Парист ирж 

Нээлтийн ёслол Сена мөрний эрэг дагуу болох тул Селин энэ дурсгалт газрын урд тоглолтоо хийх магадлалтай юм.

Сонирхуулахад түүнийг нэг дуу тутамдаа 2 сая ам.долларын төлбөр авна хэмээн эх сурвалжууд TMZ-д мэдээлжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.