ДУНДГОВЬ АЙМАГТ ОРСОН ААДАР БОРООНЫ УЛМААС ОРОН СУУЦ, АВТОМАШИН УСАНД АВТЖЭЭ

Борооны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлага 20:32 цагт  Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн  алба хаагчид Сайнцагаан сумын мэргэжлийн ангийн ажилтнууд 3 цаг 30 минут ажиллаж аймгийн Цагдаагийн газрын байр, залуус хорооллын 221 дүгээр байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, 4 автомашин усанд авсан байсныг 00:30 цагт татан гаргаж 17 хүн үүнээс (3 нь хүүхэд)-ийн аюулгүй байдлыг хангасан байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.