НЭГҮҮН МЭДЭЭ
МАН-ЫН ГАЗРЫН ДАРГА Н.ЖАВХЛАН БУСДЫН БИЕД ХАЛДАЖ ЗОДЖЭЭ

МАН-ын газрын дарга болон тус намын гишүүд хоорондоо маргалдаж, гудамжинд зодолдсон хэрэг гарчээ. Уг зодооны улмаас хоёр хүн гэмтэж, өдгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын зэрэгцээ хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа ажээ. Тодруулбал , МАН-ын Цахим хөгжил, инновацын газрын дарга Н.Жавхлан Солонгос улсын элчин сайдын гадна талбайд намынхаа нэр бүхий хүмүүстэй маргалдан улмаар зодолдсон хэрэг 2025.03.11-ны өдрийн орой болсон байна. Түүнд зодуулсан хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдээлэл байна. Бид энэ хэргийн талаар Н.Жавхлангаас тодруулахад хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Нууцын баталгаанд гарын үсэг зурсан болохоор ярих боломжгүй байна. Харин энэ хэргийн талаар мэдээлэх юм бол хуулийн байгууллагад хандах болно гэсэн юм. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар тодруулахад тухайн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Цагдаагийн 102 дугаарт энэ хэргийн дуудлага 2025.03.11-ны өдөр ирсэн гэв. Өнөөдрийн байдлаар зодсон гэх МАН-ын Цахим хөгжил, инновацын газрын дарга Н.Жавхлан, зодуулсан гэх этгээдүүд шүүх эмнэлэгт үзүүлж, гэмилийн зэрэг тогтоолгохоор хандаад байгаа аж. МАН-ын Цахим хөгжил, инновацын газрын дарга Н.Жавхлан нь 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын листэд жагссан хүн юм. Тэрбээр өдгөө эмчилгээ хийлгэн ажилдаа ирэхгүй байгаа бөгөө бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг өнөөдөр /2025.03.19/ хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд ө нгөрсөн сард Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг онцлоод, айлчлалыг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасанд талархал илэрхийлэв. Элчин сайд Шэнь Миньжуан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурсныг онцлоод, цаашид хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн тэрбээр ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед Монголын ард түмэн манай улсад 30 мянган толгой хонь хандивласанд талархсанаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулах зохицуулалтыг өөрчилж, гарын үсгийг зуруулах сонгогчдын тоог бууруулах нь зүйтэй хэмээн үзэж ба

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчлахаар өнөөдөр /2025.03.18/ тус улсыг зорилоо. Албан айлчлал 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын багийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Британийн Элчин с айдын я амны Д эд тэргүүн Энди Баттсон нар үдлээ. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал болж байгаагаараа онцлог болж байна. Тус айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал ач холбогдолтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2025.03.18) гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 12 цаг 42 минутад эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байна. Д унд суудлын тус хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир оролцжээ. Байнгын хорооны хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, дараах дүгнэлтийг гаргасан байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчөөгүй байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчөөгүй байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Ц.Сандаг-Очир гишүүний дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан нар асуулт асууж, тайлбар авсан. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэхдээ Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулах зохицуулалтыг өөрчилж, гарын үсгийг зуруулах сонгогчдын тоог бууруулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа гэв. 801 гэх босго тооны тооцооллын талаар болон зарим улс орны энэ талаарх зохицуулалт, жишгийн талаар дурдаж байлаа. Ингээд холбогдох журмын дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэв. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

Бүрэн эрхт Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн, эх орноо батлан хамгаалах үйлсэд залуу халуун насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье. "Монгол цэргийн өдөр" бол улс орны тусгаар тогтнолын үнэ цэн, монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг дайчдынхаа алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр байдаг билээ. Баатарлаг дайчин замналтай Монгол Улсын Зэвсэгт хүчин нь эдүгээ эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн, энх цагийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохын зэрэгцээ даян дэлхийн энхийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулж монгол цэргийн түүхийг алдар гавьяаны алтан хуудсаар баяжуулсаар байгаад талархаж байна. Б атлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлж, гадаадын 39 улстай цэргийн дипломат харилцаатай болж, хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэн зарим улстай цэрэг-техникийн хамтын ажиллагааны түвшинд хүрсэн нь сайшаалтай. Цэргийн дипломат ажилтнууддаа амжилт хүсье. Олон улсад энхийг сахиулах ажиллагааны оролцоо, чадавхаа нэмэгдүүлж, анх удаа эмнэлгийн мэргэжилтнүүдээ үүрэг гүйцэтгүүлэх болсноор энхийг дэмжих ажиллагаанд илгээсэн манай улсын цэргийн алба хаагчдын тоо 22 мянга давж, Нэгдсэн Үндэстний Байгууллагад цэрэг хандивлагч тэргүүлэгч орны нэг болжээ. Энэ цаг мөчид дэлхийн халуун цэгт албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагчдаараа эх орон, элгэн садан нь бахархаж байгааг уламжлан сайны ерөөл хүсье. Батлан хамгаалах салбар нь 2025 оныг “Эх оронч Монгол–Их сэргэлтийн жил” болгон зарлаж, орчин үеийн дэвшилтэд технологи, хиймэл оюунд суурилсан ”технологижсон зэвсэгт хүчин” болгох стратеги зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгааг дэмжиж байна. Монгол Улсын Их Хурлаас “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ыг баталсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг цаг алдалгүй Засгийн газраар батлуулан, хэрэгжилтийг үр дүнд хүргэхийн төлөө ажиллах нь зүйтэй. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлсэн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөөх Та бүхний хүчин чармайлтыг Улсын Их Хурал дэмжин ажиллах болно. Монгол Улсын иргэн бүр эх орноо хамгаалах үндсэн үүрэгтэй. Орчин цагт иргэний энэ үүргийн утга учир, агуулга улам олон талтай, ач холбогдолтой болж буй. Үндсэн хуулиар хүлээсэн энэхүү үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг нийт иргэддээ хандан уриалж байна. Монгол эх орон, Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд өөдөө бадрах болтугай!

Ийнхүү Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв. Үргэлжлүүлэн холбогдох хуульд заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсож байна хэмээн Улс

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.03.17) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд үүний нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина” гэж заасан. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь хоёр улсын хамтын ажиллагаа эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт өргөжиж, улмаар худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжих ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Уг хуулийн төсөл батлагдсанаар тавдугаар сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлж, хоёр улс хоорондын хамтын ажиллагааны төслүүд илүү тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх боломжтой гэдгийг төсөл санаачлагчид тодотгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. Хуваалцах:

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ 2025-03-17 — Хуралдааны тойм 359

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2025.03.17) 10 цаг 00 минутад 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ / Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын гишүүд завсарлагын хугацаанд иргэд, байгууллагуудтай нүүр тулан уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцаад ирсэн нь энэ хаврын чуулганы хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцүүлэг ажил хэрэгч, бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй. Чуулганы завсарлагын хугацаанд миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар хангай, баруун, төвийн, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж малчид, хоршоологчид, худалдаа, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа. Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж, сануулж байсныг онцлон тэмдэглэв. Мөн иргэдээ ажил, орлоготой байлгах, үр хүүхдүүдээ орчин нөхцөл хангагдсан сургууль, цэцэрлэгт хамрагдуулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол Та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг гэлээ. Хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгмийн өмнө тулгамдсан асуудлын нөхцөл, шалтгааныг нарийвчлан авч үзэж, ул үндэстэй шийдвэрлэх асуудлууд шилээ даран хүлээж буйг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглээд, юун түрүүнд Улсын Их Хурал мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй гэлээ. Мөн хүн төвтэй хууль зүйн бодлогын суурь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тавигдах ёстойг дурдахын зэрэгцээ зах зээлийн шударга өрсөлдөөн, эдийн засгийн тэлэлтийн эрх зүйн орчныг дэмжих хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарал хандуулна гэж байлаа. Улс орны эдийн засагт дунд болон урт хугацаандаа эерэг өөрчлөлт авчрах бодлогын зоримог шийдлүүд, том төслүүд, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх үр дагаврыг өнөөдрийн үүсээд байгаа гадаад орчны нөхцөл байдалтай уялдуулж, эдийн засагт дарамт болохгүйгээр, ард иргэдийн амжиргаанд ахицтай байхыг зорьж ажиллахыг Засгийн газраас шаардах, биелэлтэд анхаарч ажиллах нь Улсын Их Хурлын үүрэг гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв. 2024 оны жилийн эцсээр эдийн засгийн өсөлт 4.9, инфляц 9.2, төсвийн тэнцэл хасах 1 хувьтай, төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.долларт хүрсэн байлаа. Харин энэ оны хоёрдугаар сарын эцсээр инфляц 9.6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 294 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 4.4 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны 4.5 орчим сарын импортыг хангах түвшинд хүрсэн. Экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас өндөр хувиар буурч, нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.9 хувиар бага төвлөрч, төсвийн тэнцэл 493 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 2024 оны нэгдүгээр сард төсөв 676 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд цаашид сэргэж байсан эдийн засгийн идэвхжилийг хадгалах нь үүсээд байгаа орчин нөхцөлд юу юунаас илүү чухал болоод байна. Гадаад орчны хүчин зүйлсээс нөхцөлдсөн, эмзэг байдлаас гарахын тулд дотоод эдийн засгийн бүтцийг өөрчилж, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэхдээ ирээдүйд улс орны эдийн засгийг олон суурьт, илүү төрөлжсөн бүтэц рүү шилжихэд хэрэгтэй арга хэмжээнүүдийг, тэр дотроо бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хэрхэвч орхигдуулж болохгүйг дурдлаа. Улсын Их Хурлын гишүүдийн үр дүнтэй оролцоо, ирцийг сайжруулах шаардлагатай байгааг иргэд, сонгогчид хатуу шүүмжилж байна. Тиймээс иргэдийн төлөөлөл болж сонгогдсон гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх ёстойг Улсын Их Хурлын дарга онцлоод гишүүдийн ирцийг тогтмол мэдээлж, иргэд сонгогчидтой эргэх холбоог сайжруулах ажил, арга хэмжээг дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгийнхээ төгсгөлд, хаврын чуулганаар хийх ажил, хэлэлцэх асуудлын дийлэнх хэсгийг хууль тогтоомжийг судалж, боловсронгуй болгох, хянан шалгах зэрэг тодорхой асуудлаар Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байгаа ажлын хэсгүүдийн судалж, боловсруулсан хууль тогтоомжийн төсөл, бүрдүүлэх тул ажлаа эрчимжүүлж, тогтоосон хугацаанд холбогдох баримт бичиг, шийдвэрийн төслөө танилцуулж ажиллахыг тусгайлан анхаарууллаа. Ийнхүү Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв. Үргэлжлүүлэн холбогдох хуульд заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН УИХ-ЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо Монгол түмэн өвлийг өнтэй давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд намрын чуулганы завсарлага тохиож Улсын Их Хурлын гишүүд иргэд, сонгогчидтой уулзах, хуулийн хэрэгжилттэй бодит байдалд нь танилцах, ажлын хэсгүүд хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага судлах зэрэг олон ажлууд өрнөлөө. Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд Та бүхнээр дамжин иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд, тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна. Албан өрөөний цонхоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцөлийг таньж мэдэж, шийдэл олохын ялгаа их. Мөн олон түмний нэрийг баривч цөөн хэдэн хүний хүсэл далд шургалсан цахим сүлжээгээр өнөөдрийн Монголын амьдрал, хөгжил хэмжигдэх учиргүй. Улсын Их Хурлын гишүүд завсарлагын хугацаанд иргэдтэй нүүр тулан уулзаж, байгууллагуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцаад ирсэн нь энэ хаврын чуулганы хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцүүлэг ажил хэрэгч, бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй. Чуулганы завсарлагын хугацаанд миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар хангайн, баруун, төвийн, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж малчид, хоршоологчид, худалдаа, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа. Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж, сануулж байна. Иргэдээ ажил, орлоготой байлгах, үр хүүхдүүдээ орчин нөхцөл хангагдсан сургууль, цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол Та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг. Хот, хөдөөд амьдралын чанарын ялгаа орших ёсгүй. Хот, хөдөө хамтдаа хөгжих нь нийгмийн эрх тэгш, аюулгүй, тогтвортой байдлын суурь мөн. Гэвч эрүүл мэнд, боловсролын хүртээмж, худалдаа, дэд бүтэц, бизнес эрхлэх боломж, нөхцөл ялгаатай хэвээр байна. Тиймээс энэ асуудал хууль, төсвийн бодлогын эрэмбийн эхэнд байвал зохино. Малчид, орон нутгийн бизнес эрхлэгчид хөдөлмөрийн үр шимээрээ чинээлэг амьдрах бололцоо байна. Гагцхүү хөрөнгө оруулалт, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал байна. Ийм нөхцөлд хөдөөгийн бизнес эрхлэгчийг бүх шатанд эрвийх дэрвийхээрээ дэмжих ёстойг энд онцгойлон тэмдэглэе. Иргэд, малчдын санаачилгаар эхэлж байгаа өрхийн, хоршооны үйлдвэрлэл бүс нутаг, цаашлаад улс даяар төдийгүй гадаад зах зээлд нэвтрэхэд хөнгөн үйлдвэр, технологийн паркууд ихээхэн үүрэг гүйцэтгэхээр байна. Улсын Их Хурал одоогоос 23 жилийн өмнө Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл баталж, 10 парк байгуулахаар шийдвэрлэж байсан боловч харамсалтай нь өнөөдөр ажил хэрэг болоогүй. Тиймээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд байгуулагдах хөнгөн болон хүнд үйлдвэрийн паркууд бодитоор бий болоход Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо анхаарч, Улсын Их Хурлын холбогдох тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Үйлдвэрлэл, бизнестэй зэрэгцэн анхаарлын төвд байх асуудлын нэг бол тэгш, хүртээмжтэй боловсрол. Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж аймаг, сумын ахлах ангийн сурагчидтай уулзахад хүүхдүүдийн үг нүүр түлэм халуун, бас үнэн байсныг хэлэх хэрэгтэй. Олон мянган сурагчтай уулзахад бидний ирээдүй болсон хүүхдүүд сурах, мэдэх эрмэлзэл дүүрэн байгаа нь бахархалтай. Гэвч тэдний төлөө бидний хийх ажил их байна. Мэргэжлийн багш хүрэлцээгүй, цахим хичээлийн зохион байгуулалт дулимаг, интернетийн хурд муу, номын сангийн багтаамж бага, хүйтэн сургуулийн орчин зэрэг нь Та бидний шийдэх асуудал мөн. Нийслэл, суурин газарт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, тэр дундаа стандартын асуудлууд хурцадмал болсон. Хотын дэд бүтцийн төлөвлөлт иргэдийн таатай амьдрах орчныг бий болгоход чиглэсэн оновчтой, зөв байх учиртай. Гэр хорооллыг барилгажуулахад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг оновчтой төлөвлөж, шинийг нэвтрүүлэхтэй зэрэгцэн хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн төлөвлөлт чиглэх ёстой. Хотын тулгамдсан асуудлыг захиргааны аргаар шийдэхдээ Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хөндөх тэрхүү хувилбарыг сонгохыг орон нутгийн иргэд сануулж байсныг анхааралдаа авахыг хүсье. Ер нь аливаа хурсан асуудлыг цаашид захиргааны бус, харин оролцоо, зөвшилцлийн аргаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийг нэн тэргүүнд дэмжин ажиллана. Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн удирдлагууд хамтран бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлалын хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албаны хүний нөөцийн бодлогыг тодорхойлж бэлтгэхэд нэн тэргүүнд засаг захиргаа, төрийн байгууллагын оновчтой бүтэц, зохион байгуулалтыг хийж, тулгамдсан асуудлаа ярилцаж шийдвэрлэх, хөдөөгөөс хот руу чиглэх урсгалыг хотоос хөдөө, орон нутаг руу чиглүүлэх, хөдөөгийн сэргэлтийг идэвхжүүлж, шаардлагатай хуулийн төсөл, арга хэмжээнүүдийг энэ хаврын чуулганаар боловсруулан хэлэлцүүлж, бүсийн тогтвортой хөгжлийг бий болгоход анхаарч ажиллах хэрэгтэй байна. Улсын Их Хурлын даргын 77 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай байгааг анхааруулъя. Эрхэм гишүүд ээ, Бидэнд хэлэлцэж шийдэх ажил их байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгмийн өмнө тулгамдсан асуудлын нөхцөл, шалтгааныг нарийвчлан авч үзэж, ул үндэстэй шийдвэрлэх асуудлууд шилээ даран хүлээж байна. Нэгдүгээрт, Улсын Их Хурал мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй. Геополитик, эдийн засгийн харилцааны эгзэгтэй энэ цаг үед Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд төрийн бодлогын тогтвортой байдал, тууштай хэрэгжилтийн зарчмыг баримталж, үндэсний эв нэгдэл, гадаад бодлогын тогтвортой байдал, институц хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог дэмжиж, төрийн үйл ажиллагааны салаа мөчир бүрд зөв хандлагыг харуулах шаардлагатай байна. У лсын Их Хурлын энэ бүрэлдэхүүний баталсан анхны чухал шийдвэрүүдийн нэг бол Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөр. Засгийн газар юунд төвлөрч, ямар үр дүнд зорьж, яаж ажиллахыг бид батлаад, ердөө 6 сарын нүүр үзэж байна. Улс төржилт, намчирхал, талцал хуваагдал гэхээсээ илүү шинэ тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламент улс орны хөгжлийг хурдасгах шийдвэрүүд гаргах нь түүхэн үүрэг мөн. Парламент хоорондын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын төрийн удирдлага, Элчин сайд нартай хийсэн уулзалтаар Монгол Улсын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Тиймээс алсын замд дөрөө нийлэх хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд илүү хариуцлагатай байх цаг үе ирснийг тэмдэглэн хэлье. Хоёрдугаарт, хүн төвтэй хууль зүйн бодлогын суурь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тавигдах ёстой. Хууль бүтээх сэтгэлгээг өөрчлөхгүйгээр эрх зүйн хөгжилд хүрэх боломжгүй. Хуулийн төвд хүн орших учиртай. Хууль хэнийг ч үл ялгаж, эрх тэгш хэрэгжиж, хууль дээдлэх ёс бүрэн тогтох ёстой. Гэтэл өнөөдөр хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна. Албан тушаалтны үзэмжээр хандах, авлига, хүнд суртал газар авах хөрс болж байгаа журмуудыг үндсээр нь устгаж, хууль дээдлэх зарчмыг бодит утгаар хэрэгжүүлэх цаг ирсэн. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгээс боловсруулж, өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан журмыг дураар, үзэмжээр батлах явдлыг таслан зогсоох, журам батлах эрх олгож буй хуулийн заалтуудад өндөр шалгуур тавих эрх зүйн орчныг энэ хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэснээр шинэ харилцааг журмаар зохицуулдаггүй байх шаардлага тавигдаж, журмыг зөвхөн хуульд заасан тохиолдолд, мөн хуулиар тогтоосон хүрээ хязгаарт баталдаг болж, журмаар зохицуулж үл болох буюу зөвхөн хуульд тусгах харилцааны зааг тодорхой болно. Түүнчлэн, хүн төвтэй үзэл баримтлалд тулгуурлан хуулийн төслийн хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг тогтолцоо нэвтэрч, хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд тавигдах шаардлагыг тодорхой зохицуулна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахтай холбогдуулан журам буюу захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэх болон санал боловсруулах ажлыг Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагууд эхлэх учиртайг онцлон тэмдэглэе. Гуравдугаарт, зах зээлийн шударга өрсөлдөөн, эдийн засгийн тэлэлтийн эрх зүйн орчныг дэмжих хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарал хандуулна. Өрх бүл, иргэд чинээлэг бол улс орон чинээлэг байна гэдэгтэй Та бүхэн санал нийлэх биз ээ. Чинээлэг иргэд, малчид, хувийн хэвшил бий болох, өсөн дэвжих зах зээлийн эрүүл тогтолцоо үгүйлэгдэж байна. Худалдаа, бизнест том нь жижгээ шахаж эзэгнэх, давамгай байдалтай нь хүч түрэх үзэгдэл газар авч байна. Өрсөлдөөний тухай хуульд компаниудын энэ мэт зүй бус авирыг хязгаарлаж захиргааны болон санхүүгийн хариуцлага ногдуулах заалт байгаа хэдий ч хариуцлага үр нөлөөтэй байх зарчим алдагдсан байна. Монополтой холбоотой асуудлаар холбогдох байгууллага зөрчлийн шийдвэр гаргадаг ч тухайн цаг үеэсээ бүр хойно шүүхийн замаар шийдэгдэж байгаа нь үр нөлөө, ач холбогдол өгөхгүй байна. Зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн өөрчлөлтийг зах зээлийн харилцааны зөнд нь үлдээснээс хэрэглэгчдийн эрх хамгаалалтгүй орхигджээ. Монополын хяналтыг хязгаарласны улмаас өнөөдөр 133 зүй ёсны монопол байгууллага байгаагаас зөвхөн 13 нь Монополын эсрэг газрын эрхлэх асуудалд хамаарч, үлдсэн монополуудын хувьд хяналт алга. Үүнээс шалтгаалж суурь бараа, бүтээгдэхүүнийг бүрдүүлэгч монопол салбаруудад монополын хяналт “шүдгүй арслан” мэт болсон. Монопол, өрсөлдөөний ухаалаг бус зохицуулалт эцсийн дүндээ үнэ өсөх, хөөрөгдөх бас нэг хүчин зүйл болж байгаа тул энэ салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хийнэ. Эдгээр нөхцөл байдал нь 2003 онд батлагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг үнэлж, орчин цагийн хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг хойшлуулалгүй, эргэн харах шаардлагыг зүй ёсоор бий болж байна. Хэрэглэгчийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ тодорхойлоход цахилгаан, дулааны тариф чухал нөлөөтэй. Цахилгааны үнийг хэрэглээний түвшингээр нэмэхдээ халаалтаа цахилгаанаар шийдсэн иргэдэд төлбөрийн их дарамт үүсгэснийг иргэдийн зүгээс эргэн харах хүсэлт гаргаснаар Засгийн газар иргэдийн санал, гомдолд шуурхай хандаж шөнийн халаалтын хөнгөлөлтийг илүү өргөжүүлсэн арга хэмжээ аваад байна. Цаашид эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлийн ажил хаврын чуулганы чухал хэсэг байх болно. Өнөөдөр дулаан, цахилгаан гэсэн хоёр том салбарын харилцааг Эрчим хүчний тухай нэг хуулиар зохицуулсны зэрэгцээ, тухайн хууль нь хэт товч, ерөнхий учраас энэ салбар хуулиар биш, харин 800 гаруй дүрэм, журмаар зохицуулагдаж байгаа нь жинхэнэ гажуудал мөн. Иймд хууль иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой байх бодлогын хүрээнд цахилгаан, дулааны иж бүрэн, бие даасан зохицуулалттай хуультай болох шаардлагатай. Ингэхдээ цахилгааны салбарт өрсөлдөөнт зах зээлийн загварыг нэвтрүүлж, салбар дахь төрийн оролцоог зохист түвшинд барих, өрсөлдөөн нь цахилгааны үнэ тариф, өртөг зардал бууруулах болон инновац, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглэдэг байх нь чухал юм. Эрчим хүчний салбарын өрсөлдөөнт тогтолцоо нэвтрүүлэх нь дотоодын аж ахуй эрхлэгчид цаашид цахилгаан экспортлох боломж бүрдүүлэх эерэг суурь болох ёстой. Ээлжит чуулганы завсарлагын хугацаанд Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг холбогдох яам, байгууллагуудтай хамтран оролцогч талуудыг хамруулан олон хэлэлцүүлэг зохион байгуулж ажилласан. Хөрөнгө оруулагчдын зүгээс улс төрийн тогтворгүй байдал, таамаглах боломжгүй татварын орчин, өндөр татвар нь хөрөнгө оруулалт хийх сонирхол төрүүлэхгүй байгааг шүүмжилдэг. Татварын тогтвортой орчныг зохицуулсан хуулиуд хэрэгжихгүйгээс тодорхойгүй байдал үүсдэг, жишиг үнэлгээнд суурилсан, давхар ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд гарсан худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгодоггүй, татвар хураах, маргаан шийдвэрлэх явцад гардаг үл ойлголцол зэрэг зохион байгуулалтын шинжтэй асуудлаас болж хөрөнгө оруулагчид үргэх учиргүй. Одоо үйлчилж байгаа татварын шатлалыг өнөөгийн эдийн засаг, бизнесийн харилцааны онцлог, нөхцөл байдалд уялдуулах, жижиг, дунд, том бизнес хамтдаа, зэрэгцэн өргөжин тэлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарч татварын эрх зүйн шинэчлэл хийх нь чухал юм. Мөн хэт өндөр байгаа зарим төрлийн татварын хувь хэмжээг олон улсын түвшинд хүртэл бууруулах хэрэгтэй. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үүсч, өсөж хөгжихөд саад болж буй хуулийн хийдлийг нэн даруй судалж, иргэд, аж ахуйн нэгжид ээлтэй шийдвэрүүдийг гаргах нь Та бидний үүрэг юм. Ер нь салбарын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал нэгэнт шийдвэрлэсэн хөрөнгө оруулалтын асуудлыг эргэн харах шаардлага үүсэх тохиолдолд салбарын хууль тогтоомжийн суурь, нийтлэг тулгамдсан асуудлыг цогцоор харж боловсронгуй болгосны үндсэн дээр хэлэлцэх нь ирээдүйд тогтвортой хэрэгжих үндэс болно. Ойрын ирээдүйд их бүтээн байгуулалт, мега төслүүдийг эрчимтэй эхлүүлж, хувийн хэвшлийг тэлэх бодлого барьж буй энэ цаг үед нэн тэргүүнд стандартын орчныг ойлгомжтой, тодорхой болгож, цаашид стандартыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих талуудын харилцаа, хариуцлагын механизм дутмаг, тодорхойгүй байдал, ойлголтын зөрүү их байна. Монгол Улсын хэмжээнд буй 6689 стандартын хэрэгжилт санасан түвшин, хүлээлтэд нийцэхгүй байна. Иймд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй. Энэ хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөө, 2027-2028 оны төсвийн төсөөлөл, Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг зэрэг улс орны төсөв, санхүүгийн чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батална. Уг хууль тогтоомжийг тогтоосон хугацаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах талаар Байнгын хороод, холбогдох байгууллага анхаарч ажиллах ёстой. Эрхэм гишүүд ээ, Улс орны эдийн засагт дунд болон урт хугацаандаа эерэг өөрчлөлт авчрах бодлогын зоримог шийдлүүд, том төслүүд, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх үр дагаврыг өнөөдрийн үүсээд байгаа гадаад орчны нөхцөл байдалтай уялдуулж, эдийн засагт дарамт болохгүйгээр, ард иргэдийн амжиргаанд ахицтай байхыг зорьж ажиллахыг Засгийн газраас шаардах, биелэлтэд анхаарч ажиллах нь Улсын Их Хурлын үүрэг юм. 2024 оны жилийн эцсээр эдийн засгийн өсөлт 4.9 хувьтай, инфляц 9.2 хувьтай, төсвийн тэнцэл хасах 1 хувьтай, төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.долларт хүрсэн байлаа. Харин энэ оны хоёрдугаар сарын эцсээр инфляц 9.6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 294 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 4.4 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны 4.5 орчим сарын импортыг хангах түвшинд хүрсэн. Экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас өндөр хувиар буурч, нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.9 хувиар бага төвлөрч, төсвийн тэнцэл 493 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 2024 оны нэгдүгээр сард төсөв 676 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд цаашид сэргэж эхэлж байсан эдийн засгийн идэвхжилийг хадгалах нь үүсээд байгаа орчин нөхцөлд юу юунаас илүү чухал болоод байна. Гадаад орчны хүчин зүйлсээс нөхцөлдсөн, эмзэг байдлаас гарахын тулд дотоод эдийн засгийн бүтцийг өөрчилж, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэхдээ ирээдүйд улс орны эдийн засгийг олон суурьт, илүү төрөлжсөн бүтэц рүү шилжихэд хэрэгтэй арга хэмжээнүүдийг, тэр дотроо бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хэрхэвч орхигдуулж болохгүй. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 14 дүгээр тогтоолоор хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварыг баталсан. Энэ хүрээнд 10 гаруй хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хийх, 16 тайлан, илтгэл, мэдээллийг сонсох, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Үүний зэрэгцээ хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, асуулга тавих, тулгамдсан асуудлаар хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулж, тусгай шалгалт явуулж, тэдгээрийг хэлэлцэж, үр дүнг нь тооцож ажиллана. Нөгөө талаас Улсын Их Хурлын гишүүдийн үр дүнтэй оролцоо, ирцийг сайжруулах шаардлагатай байгааг иргэд сонгогчид хатуу шүүмжилж байна. Тиймээс иргэдийн төлөөлөл болж сонгогдсон гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой. Улсын Их Хурлын даргын хувьд, гишүүдийн ирцийг тогтмол мэдээлж, иргэд сонгогчидтой эргэх холбоог сайжруулах ажил, арга хэмжээг дэмжиж ажиллах болно. Эрхэм гишүүд ээ, Энэ удаагийн Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлээд 250 гаруй хонож байна. Улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах талаар парламентад суудалтай нам, эвслийн амлалт, мөрийн хөтөлбөрт тодорхой зорилтууд байгаа. Бид бүхэн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхойлон стратеги төлөвлөгөөгөө баталсан. Төлөөллийн байгууллагын хувьд үйл ажиллагаагаа ил тод, хариуцлагатай, үр дүнд чиглэсэн байдлаар явуулж, үр дүнг тайлагнаж ажиллах ёстой. Хаврын чуулганаар хийх ажил, хэлэлцэх асуудлын дийлэнх хэсгийг хууль тогтоомжийг судалж, боловсронгуй болгох, хянан шалгах зэрэг тодорхой асуудлаар Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байгаа ажлын хэсгүүдийн судалж, боловсруулсан хууль тогтоомжийн төсөл, бүрдүүлэх тул ажлаа эрчимжүүлж, тогтоосон хугацаанд холбогдох баримт бичиг, шийдвэрийн төслөө танилцуулж ажиллахыг тусгайлан анхааруулъя. Улс орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн, ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлж, Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө хууль тогтоох үйл хэрэгт хамтдаа хичээнгүйлэн ажиллаж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье. 2025.03.17 Улаанбаатар хот

ЭНЭ САРЫН 19-НД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛНО

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг ирэх лхагва гарагт буюу гуравдугаар сарын 19-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох "Дүнжингарав", "Драгон", "Мишээл" экспо, "Сэлбэ", "Баянхошуу", Хорооллын эцсийн "E-март", Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм. Иргэн та гуравдугаар сарын 19-нд 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СИНДЕРЕЛЛА ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ Б.УЯНГЫГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ СОХОЛСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг нь хүнийг эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаар нь хохироох тохиолдол цөөнгүй гарч байгаа билээ. Тэгвэл хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээр хохироосон эмнэлэг болон эмнэлгийн захирал Б.Уянга гэх бүсгүй өнөөдөр хуулийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, Синдерелла эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.З гэх эмэгтэйд GANA V PLLA /Ганна ви плла/ найрлагатай нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийх явцдаа духны дээд хоёрны нэг хэсэг каннула гэх мохоо үзүүртэй зүү хатгаж филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийг цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан. Уг хэрэг шүүхээр хоёр жил гаран явсны эцэст буруутай эмч л ял авсан юм. Харин энэ хэргээс “хуурай” гарсан Синдерелла эмнэлэг болон захирал Б.Уянга нар нь өнөөдөр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, Синдерелла эмнэлэг болон тус эмнэлгийн захирал Б.Уянга нарыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйл. Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа юм. Учир нь Синдерелла эмнэлэг нь тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй байхдаа уг үйлчилгээг хийсэн байгаа нь нээлттэй мэдээлийн сангаас харагдаж байна. Хамгийн ноцтой нь үйлчлүүлэгчдээ хийсэн GANA V PLLA /Ганна ви плла/ филлер тарилгыг БНСУ-аас шууд оруулж ирсэн болох нь нотлогдсон ба энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.9.3-т заасныг тус тус ноцтой зөрчжээ. Тодруулбал, тус эмнэлэг тусгай зөвшөөрөлгүй байх хугацаандаа GANA V PLLA /Ганна ви плла/ нүүрний дүүргэлтийн эмчилгээ хийсэн, GANA V PLLA /Ганна ви плла/ дүүргэгч тарилга нь хууль бусаар оруулж ирсэн буюу хуульд зааснаар зөвшөөрөлгүй хэрэглэж Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль бусаар эм, эмийн түүхий эд био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмт хэрэг, 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл гарсан” хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа юм. Үүнээс гадна Синдерелла эмнэлэг болон эмнэгийн захирал Б.Уянга нар нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, хуулийн 15.1-д заасан Монгол Улсад бүртгэлтэй хууль ёсны зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллагаас авч үйлчилгээнд хэрэглэхээр, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн хэрэгсэл” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах болон бие махбодын бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашигладаг туслах зориулалтын эд зүйлийг буюу тус эмнэлгийн филлер тарилга нь эмнэлгийн хэрэгсэлд ордог. Үүнийг мөн хуулийн 3.1.23-т “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага” гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” буюу 9.1.2-т “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага оруулж ирэхээр” хууль тогтоомжид заасныг мөн зөрчсөн байж болзошгүй байгаа юм.

1 ... 53 54 55 56 57 58 59 60 61 ... 370