НЭГҮҮН МЭДЭЭ
“ХАР САРНАЙ''ХАМТЛАГИЙН ТУГ ЭВЕРЕСТЭД МАНДЛАА

МУГТ Г.Өсөхбаяр 20 жилийн дараа дэлхийн дээвэр ноён оргил 8848 метрийн өндөрт оршдог Эверестэд дахин хөл тавьж байна. Тэгвэл энэ жил 2025 оны 04 дүгээр сарын 21нд, 20 жилийн дараа дахин Эверест ууландаа очиж эрхэм анд Зууны манлай, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн ач хүү, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, МУУГЗ, С.Сүхбаатарын хүү МУГЖ “Хар сарнай” хамтлагийг үүсгэн байгуулагч ахлагч С.С.Амармандах андынхаа “Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан тугийг Эверест ууландаа мандууллаа. МУГТ Г.Өсөхбаяр Тэнгэр заяат анддаа зориулж зүрх сэтгэл, хөлс хүч, урам зоригоо бадраан “Хар сарнай” хамтлагийн тугийг Эверест ууланд мандуулсан талаараа өөрийн цахим хуудсандаа хуваалцжээ. Удахгүй болох Монголын Рок поп, Хип хоп шилдэгийн шилдэг хамтлаг дуучид, хөтлөгч уран бүтээлчид оролцсон “Хар сарнай” 35 “GOLDEN HITS ALL STSARS” тоглолт 2025 оны 05 дугаар сарын 24нд Socialpay park буюу HIT PARK-д KING шоу тоглолтоо өргөн барих гэж байна. ХАР_САРНАЙ GOLDEN HITS ALL STARS ХАМТДАА…

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр ( 2025.04.22 ) Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ( ЭМДҮЗ )-ийн даатгуулагч ды г төлөөлсөн гишүүнд н эр дэвшигчийн сонсгол ыг хуулийн дагуу нээлттэй зохион байгууллаа. Тус зөвлөлийн гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тул Монголын үйлдвэрчний эвлэл ( МҮЭ )- ийн холбооноос тус холбооны Дэд ерөнхийлөгч Баяраагийн Рагчаагийн нэр ийг дэвшүүл ээд байгаа юм. С онсгол ыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа даргалж, оролцогч ид болон сонсголын дэгийг танилцуулан, нэр дэвшигчийн тухай товч мэдээлэл өглөө. Нэр дэвшигч Б.Рагчаа 2005 оноос Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагчаас дарга хүртэл дэвшин ажилласан, эдийн засгийн ухааны магистр, эрх зүйч хүн юм. Тэрбээр ЭМДҮЗ-ийн нэр дэвших болсон үндэслэл, томилогдсон тохиолдолд хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, даатгуулагчдын дийлэнх, олонх болсон ажилчид, хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр н ийгмийн даатгалын тогтолцоо, түүний төрөл, хэлбэр, хамрах хүрээг нарийвчлан тогтоож, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, засаглах үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж, ил тод болгох, шударга байдлыг төлөвшүүлэх талаар идэвх санаачилга гаргаж ажиллахаа илэрхийлэв. Мөн Мөн тэтгэвэр, тэтгэмжийн болон хувийн нэмэлт тэтгэвэр, олон тулгуурт тэтгэврийн тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад нөөц, боломжоо дайчлан ажиллана гэлээ. Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 08-ны хуралдаанаас томилогдсон, нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гарга х үүрэг бүхий шинжээч, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Л.Хоролсүрэн дараа нь дүгнэлтээ танилцууллаа. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн талаар түүний бүрдүүлсэн материал болон ярилцлагын үеэр асуултад хариулсан байдлыг үндэслэн дүгнэлт гаргасан байна. Нэр дэвшигч эдийн засагч, эрхзүйч хос мэргэжилтэй тул эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль эрхзүйн хүрээнд үр дүн тэй , ашигтай зарцуулах, цаашилбал Э рүүл мэндийн даатгалын сангий н орлогыг нэмэгдүүлэх боломж ийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж чадах мэдлэгтэй гэж дүгнэсэн байна. Гэхдээ эрүүл мэндийн эдийн засаг, бодлого удирдлага, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр мэргэшээгүйг тодорхойлжээ. Харин үйлдвэрчний эвлэлийн холбоодод тасралтгүй ажиллаж , гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсан туршлага нь ЭМДҮЗ-ийн гишүүн бол сон тохиолдолд даатгуулагчдын эрх ашгийн төлөө үр дүнтэй ажиллах суурь болно гэж шинжээч дүгнэсэн байна. Мөн ашиг сонирхлын зөрчилгүй, ял шийтгэл авч байгаагүй, ёс зүйн хувьд төлөвшсөн , ЭМДҮЗ-ийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, гишүүний үүрэг хариуцлагын талаар сайтар судалж бэлтгэл хангасан , асуудлын оновчтой шийдлийг олон талаас харж эрэлхийлэх, идэвхитэй үйл ажиллагаа явуулах хандлагатай үзжээ. Нэр дэвшигчийн танилцуулга болон хараат бус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний урсгал зардал, цалин хөлсийг төсвөөс даах ёстой атал даатгалын сангаас санхүүжүүлж байгааг хэрхэн засаж залруулах, хамгийн их шимтгэл төлдөг хүмүүс хамгийн бага тусламж, үйлчилгээ авч байгаа эв хамтын зармын учир дутагдлыг арилгах үүднээс хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох талаар хэрхэн ажиллахыг нь асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат эмч, эмнэлгийн ажилчдын ажил хөдөлмөрийн үнэлгээ гүйцэтгэлийн үнэлгээтэй хосолж чадаж байгаа эсэх, нарийн мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг мэдлэг, чадвар, ажлын нөхцлийг зөв, шударга үнэлэх, хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, нийгмийн баталгаагаар хангахад яаж анхаарах талаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эмнэлгийн эмчээр жишээлэн асуув. Мөн тэрбээр ЭМДҮЗ-өөс маргаан дагуулсан, ойлгомжгүй байдал үүсгэдэг тогтоол, шийдвэр гаргадаг байдлыг таслан зогсоох, мэргэжлийн техникийн хороод болон бусад байгууллагатай нягт уялдаж ажиллахад анхаарах шаардлагатайг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан хараат бус шинжээчийн дүгнэлтийг сайшаагаад, ЭМДҮЗ-ийн гишүүнээс томилогдоод үндсэн үүрэг зорилго, төлөөлж байгаа даатгуулагчдаа умартахгүй байх, эмч, боловсон хүчний тогтвор суурьшлыг хадгалах, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, анхан шатны буюу сумын эмнэлгүүдэд бий болсон ажил хариуцах чадваргүй байдал, гажуудлыг засахад анхаарах шаардлагатайг дурдсан юм. Эмнэлгүүдийн ачааллын тэнцвэргүй байдал хаана, юунаас болж бий болсон, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо үүнд хэрхэн нөлөөлж байгаа зэрэгт үнэлгээ дүгнэлт өгч ажиллах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан нэр дэвшигчийн ажлын туршлага, ур чадварын талаар болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог хэрхэн сайжруулах, үүнд эмчилгээ, үйлчилгээний үр дүн, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, ёс зүйн асуудлыг яаж харгалзан үзэх талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлоготой эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хэрэгжилтийг хэрхэн уялдуулах талаар асууж, хариулт авлаа. Тэрбээр даатгалын тогтолцоонд тулгамдаж байгаа асуудлуудыг барьж авч, зоригтой шийдвэрлэх, тусламж, үйлчилгээ хамгийн их дутагдаж байгаа малчид, урьдчилсан сэргийлэх үзлэг оношилгооноос орхигдсоор байгаа залуучууд, оюутнуудад анхаарч, хүн төвтэй ажиллаарай гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гүйцэтгэлийн санхүүжилт, түүнд тулгарч байгаа сорилт, эрсдэл болон тэдгээрийг даван туулах арга замын талаар нэр дэвшигчийн байр суурийг сонирхож, ЭМДҮЗ-ийг эрүүл мэндийн сайд даргалдаг, шийдвэр, тогтоол гаргалцаад эргэж ирж, тайлагнадаг байдлыг хэрхэн зөв зохистой болгох нь зүйтэйг асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний болон нийгмийн эрүүл мэндийн асуудлууд өөр гэдгийг онцлон сануулж, санхүүжилт нь ч тусдаа байх ёстой гэдгийг анхааруулсан юм. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зардлын нэгжийг тодорхой болгох, шаардлагагүй үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлэхгүй байх, эмийн чанар, стандартыг хангах, эрсдлийн санг зөв зарцуулах, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор авилга, хээл хахуулийн асуудал бий болохоос болгоомжлох, үйлчилгээг цахимжуулах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Түүнчлэн даатгуулагчдын санал хүсэлтийг харгалзан үзэхийн зэрэгцээ тэдний үүрэг, хариуцлагыг сайжруулах, хувийн хэвшлийн болон улсын эмнэлгүүдийн ачааллыг тэнцүүлэх шаардлагатайг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ЭМДҮЗ-д ажил олгогчдыг төлөөлөн дандаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага буюу эмнэлгийн удирдлагууд сууж буй нь эрх ашгийн зөрчил үүсгэж байгааг анхааруулж, эрүүл мэндийн даатгалын сан, түүний үйл ажиллагаатай холбоотой иргэдийн бухимдал огтхон ч багасахгүй байгаад анхаарч ажиллахыг сануулсан юм. Тэрбээр хүн амын амьдарч буй орчны сөрөг нөлөө, түүний үр дагаварыг тандан судалж, 5-15 жилийн дараахь өвчлөлийн нөхцөл байдлыг урьдчилан харах судалгаа шинжилгээний ажилд огтхон ч анхаарахгүй, өвчлөл, хүндрэлийг тулгамдсан хойно нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа нь тус салбарын хамгийн том дутагдалтай тал болж буйг хэлсэн юм. Мөн гүйцэтгэлийн санхүүжилтийн үнэлгээ, тарифыг эмнэлгийн мэргэжлийн чиглэл, тэдгээрийн онцлогийг харгалзан бодитой болгох, цаашид эрүүл мэндийн менежер, салбарын санхүүчдын бэлтгэх шаардлага тулгамдаж байгааг дурдан, ЭМДҮЗ-өөс салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, түүнд Улсын Их Хурлын гишүүд, даатгуулагчид, мэргэжилтнүүдийг оролцуулж, өргөжүүлсэн бүрэлдэхүүнээр ажиллах боломж бийг тэмдэглэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен сум, багийн эмнэлэгт шаардлагатай техник, тоног төхөөрөмж, эм хангамж, урвалж бодис байхгүй, иргэд хотод ирж 2-3 сар дарааллаа хүлээж, үйлчилгээ авч чадахгүй байх, аймгийн эмнэлэгт 14 хоногоос сар хүлээдэг явдал байгааг ярьсан юм. Тэрбээр, эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт нэгтгэх талаар мэргэжлийн байгууллагуудаас санал хүсэлт ирж байгааг дурдаад, улс төрийн тогтворгүй байдал, цар тахал зэргээс шалтгаалан ЭМДҮЗ багагүй алдаатай бодлого явуулсан, сангийн хөрөнгийг хяналтгүй зарцуулсан зэргээс болж ихээхэн хэмжээгээр төсвийг нэмсэн боловч түүгээр өнгөрсөн онуудад бий болгосон өрийг дарж, эмнэлгүүдийн санхүүжилтийг 10-20 хувиар танаснаас нөхцөл байдал сайжрахгүй, хувийн хэвшлийн эмнэлгүүд хаалгаа барьж байгааг анхааруулж, цаашид эрүүл мэндийн сайд болон салбарын удирдах ажилтнууд, эмнэлгийн дарга нарыг маш нарийн шалгаруулж томилдог байх нь чухал гэдгийг онцоллоо. Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа эрүүл мэндийн даатгалын санг халамжийн бус даатгалын зарчмаараа ажиллах зарчимд шилжихэд ямар асуудал тулгамдаж байгааг, мөн тус сангаас санхүүжилт авч байгаа байгууллага, удирдаж байгаа хүмүүс, даатгуулагчдын хариуцлагыг дээшлүүлэх талаар юу хийхийг нь асууж хариулт авсан юм. Мөн сонсголд оролцогч, иргэн Г.Хонгор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах , хүртээмжийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэлийн санхүүжилт эд учирч буй тулгамд сан асуудлууд, нэхэмжлэлийн хяналтыг дэлгэрэнгүй шалгаруул ах ЭМДҮЗ-ийн шалгуураар хийж буй хасагдуулга буюу таналт, тус зөвлөл болон эрүүл мэндийн даатгалын сангийн хараат бус бие даасан байдлыг хангах , сангийн зарлагыг их олонлог ийн арга ашиглан танах зэрэг асуудлуудыг хөндөж, нэр дэвшигчийн байр суурийг тодруулсан юм. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ( ЭМДҮЗ )-ийн даатгуулагч ды г төлөөлсөн гишүүнд н эр дэвшигч Б.Рагчаа Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогчийн асуултад хариулахдаа эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг бие даасан корпорацийн зохион байгуулалтад оруулах, төрөөс болон улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулж, даатгалд хамрагдалтыг тэлэх, ур чадвар өндөртэй нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнуудын тогтвор суурьшлыг хангах, нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах шаардлага байгааг онцгойлон дурдаж, энэ талаар төрөөс тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр даатгалын сангийн хөрөнгийн ихэнх хэсгийг бүрдүүлж байгаа шимтгэл төлөгчдөд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэ багцыг бий болгох, эмч, эмнэлгийн ажилчдыг мэргэшүүлэх, тэдний цалин, урамшууллыг сайжруулж, ажил мэргэжлийн үнэлэмжийг оновчтой тогтоох, эмчилгээ, үйлчилгээний тоонд тавьсан хязгаарлалтыг эргэж харах, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулж, боловсронгуй болгох, ЭМДҮЗ-ийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, салбарын хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, хяналт тавихад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогч асуулт асууж хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, сонсголд оролцогч иргэн Г.Хонгор нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлж буй гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тулгамдаж байгаа сорилт, эрсдлийг шийдвэрлэх, сангийн төлөвлөлт, орлого, зарлагын гүйцэтгэлийг сайжруулах, ЭМДҮЗ-ийн үйл ажиллагаанд даатгуулагчдын төлөөлж буйн хувьд МҮЭ-ийн институцийг ашиглаж, судалгаа тооцоотой, үр дүнгаргаж ажиллахыг зөвлөсөн бол сонсголын оролцогч Г.Хонгор тус зөвлөлийн дарга нь эрүүл мэндийн сайд байгааг засаж залруулах, Засгийн газраас хараат бусаар ажиллах, санхүүжилтийг хасаж, танадаг явдлыг багасгаж, эмнэлгүүддээ ээлтэй ажиллахыг захиж, өвчний онош тус бүрээр өртгийг тодорхойлчихвол эрүүл мэндийн даатгалын сан ашигтай ажиллах боломжтойг дурдсан юм. Үүгээр ЭМДҮЗ -ийн даатгуулагч ды г төлөөлсөн гишүүнд н эр дэвшигчийн сонсгол өндөрлөлөө. Сонсголын тайланг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ гэдгийг сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭЗБХ: Хэлэлцээрийн төслүүдийн талаарх санал, дүгнэлтүүдээ АБГББХ-нд хүргүүлэхээр боллоо

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр тогтов Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.22) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд даргаллаа. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаарх бүлгийнхээ байр суурийг илэрхийлж, завсарлага дууссан болохыг мэдэгдэв. Өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ Дараа нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав. Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийсэн, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь түүхэн дээд амжилт бөгөөд эк с порт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болсон байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын орлогын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг нь манай улсын эдийн засгийн эмзэг цэг хэмээн Л.Гантөмөр сайд тэмдэглээд эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай гэлээ. Эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, төрлийг нэмэгдүүлж, экспортын зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бодит ажлуудыг хийх хэрэгцээ маш өндөр байгаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Эдийн засгийг солонгоруулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлтэй болох талаар Улсын Их Хурал, Засгийн газар, эдийн засгийн салбарын оролцогчид олон жил ярьж, зүтгэснийг хэлж байв. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “бүс нутгийн эдийн засгийн интергацад нэгдэх”, “хөрш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр хийх”, ялангуяа “Евразийн эдийн засгийн холбоотой 2030 он хүртэл чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ” гэсэн зорилтуудыг тусгаж, үүнээсээ улбаалан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болгон хэрэгжүүлж байгааг хэллээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт холбогдох зорилтууд туссан байдаг. Нийт экспортын 91.2 хувь, түүнээс уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувийг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолдог. Гадаад худалдаа ийм хэлбэрээр хэт хамааралтай буюу нэг туйлтай болсноос үүдэх эрсдэлийг бүх түвшиндээ цар тахлын үеэр хил хаагдахад нийтээрээ ойлгож, мэдэрсэн гэдгийг сайд дурдсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшин гэдгийг тоо баримт илтгэж байгааг Л.Гантөмөр сайд хуралдаанд танилцуулав. Эдийн засгийн болон худалдааны тэнцвэрийг бий болгох нь Монгол Улсын хувьд чухал хэмээгээд “Өөрөөр хэлбэл, нэг улс болон цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцийг өөрчилж, олон худалдан авагчтай өргөн хүрээний бараа нийлүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Үүн дээр бид шийдвэр гаргаж чаддаггүй. Өнөөдрийг хүртэл манай хөрш орнууд ийм боломжийг бидэнд олгоогүй. Засгийн газар асуудлаа олон удаа тавьдаг, хөрш орнууд шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас уг асуудлаар ярилцаж, шийдвэр гарсан” хэмээлээ. Хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Мөн тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг Засгийн газрын хуралдаанд зургаан удаа танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлэхдээ өргөн хүрээний чөлөөт худалдааны хэлэлцээ биш, тодорхой хүрээний богино хугацааны хэлэлцээ хийх саналыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад газраас гаргасан болохыг танилцууллаа. “Ямар бараан дээр хэлэлцээр хийх жагсаалтыг Эдийн засаг, хөгжлийн яам бие дааж гаргадаггүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн байдаг” хэмээн Л.Гантөмөр сайд тодотгосон. Тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ахлан хариуцаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулах үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болгожээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэлэлцээр хийх ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сард шинэчлэн зохион байгуулсан аж. 2024 оны эцсээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах чиглэл өгсний дагуу, үүнтэй уялдуулан хоёр ажлын хэсэг байгуулжээ. Хэлэлцээрийн төслийн бичвэрийг эцэслэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, гишүүний бүрэлдэхүүнд холбогдох яамдын газрын дарга нарыг оролцуулсан байна. Харин барааны жагсаалтад санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, холбогдох яамдын оролцоо бүхий 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тал талын оролцоог хангаж, бараа бүтээгдэхүүний хэлэлцээр дээр ажилласан гэдгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд тодотгож байлаа. Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт 375 бараа дотроос 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлжээ. Энэ хүрээнд нийт 3 удаа албан бичгээр санал солилцож, нэг удаа биечлэн хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон бөгөөд Монгол Улсын талаас импортын нөлөөлөлд эмзэг тодорхой бараануудад айлын талаас буулт хийлгэж, харилцан ашигтай тохиролцоонд хүрсэн гэв. Монгол Улс энэ хэлэлцээрээс маш их ашиг хүртэнэ гэдэг итгэлтэйгээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байгаагаа Эдийн засаг, хөгжлийн сайд тэмдэглэлээ. Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон байна. Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулжээ. Тухайлбал, өндөгний хувьд манай улсын сүүлийн 3 жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448.6 сая ширхэг байсан бөгөөд үүнээс 165 сая ширхэг буюу 36.8 хувийг импортоор нийлүүлсэн байна. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээжээ. 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 50 хувь бууруулж, 7.5 хувь байхаар, харин 90 сая ширхэгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь хэвээр байхаар тохиролцжээ. Улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 70.0 мянга хүртэлх тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосныг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон аж. 50.0 мянган тонн гэдэг нь квотоор олгогдож буй хэмжээ гэдгийг Л.Гантөмөр сайд онцоллоо. Эдийн засгийн хэлэлцээр хийснээр Евразийн зах зээлд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт 125-140 хувь, хувцас 84 хувь, ноос ноолуур 64 хувь, нэхмэл сүлжмэл хувцас 55 хувь, арьс ширэн эдлэл 46 хувиар тус тус нэмэгдэх боломж бүрдэх боломжтой гэлээ. Гэхдээ энэ боломжийн ашиглалт нь дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, гадаад худалдааны чадавхаас шууд хамаарна гэдгийг тодотгож байв. Евразийн зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн ийнхүү гаалийн татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх, эдгээр салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломжууд бий болох боломжтой хэмээн үзэж байгаа аж. Үүнийг тодотговол, Евразийн эдийн засгийн холбооны улсууд 2023 онд 706 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 6.9 тэрбум ам.долларын арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын ноос, ноолууран эдлэлийг импортолсон байна. Эдгээрийг нэгтгээд харвал манай экспортын бүтээгдэхүүний хүрээнд 15 тэрбум орчим ам.долларын импортын зах зээл гэдгийг сайд танилцуулгадаа онцолж байв. “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэг хөтөлбөрийн хүрээнд дотоодын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бэхжиж байгааг дурдсан. Энэ тогтолцоог бүрэн утгаар нь хөгжүүлж, дотооддоо боловсруулах, экспортлох хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, бизнесийн орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү хэлэлцээр ач холбогдолтой хэмээв. Улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэн нэмэгдэж, Монголын 250 мянган малчин өрхийн орлого, ашиг бодитоор нэмэгдэх учиртай гэлээ. Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулах юм байна. Хэлэлцээрт туссан худалдааг хөнгөвчлөх онцлох зохицуулалтуудаас сайд дурдсан. Зайлшгүй ашиглагддаг боловч дотооддоо бэлтгэн нийлүүлж чадахгүй байгаа гадаад улсын гаралтай орц, материалыг экспортлох барааны өртгийн 50 хүртэл хувьд тооцуулах боломж бүрдүүлснээр илүү хялбараар экспортлох бараандаа тарифийн чөлөөлөлт авах боломж бүрдэх аж. Гаалийн байгууллагууд 4 цагийн дотор худалдаа эрхлэгчид барааг олгож худалдаа эрхлэгчдэд тулгардаг бодит саад бэрхшээл буурна хэмээн үзжээ. Барааны гарал үүслийн гэрчилгээг хатуу шаардахгүйгээр 12 сарын дотор нөхөн гаргаж, тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна. Бүх бараанд тавьдаг гаалийн шалгалтыг багасгаж, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ гэлээ. 5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй болж жижиг дунд бизнес, цахим худалдаа эрхлэгчдэд хялбар экспортын боломж бүрдүүлэх юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ж.Ганбаатар, Б.Найдалаа, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Ө.Шижир, Р.Батболд нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, П.Сайнзориг, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн нар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, төсөл санаачлагч Э.Батшугар гишүүнээс хариулт, тайлбар авсан юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-т зориулан мэндчилгээ дэвшүүллээ

Нийт иргэд та бүхэндээ “Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-ийн мэнд хүргэж, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санал санаачилга бүхэнд нь өндөр амжилт хүсье. Нэгдсэн Үндэстний байгууллага 2018 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 21-нийг “Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-ийг болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ онд “Дэлхийн дэвшилд бүтээлч байдлыг ашиглах нь” уриатайгаар тэмдэглэн, бүтээлч байдал, инновац ы г дэмжих, ядуурал, эдийн засгийн тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд илүү түлхэц өгч, чухал хувь нэмрээ оруулахыг уриалсан байна. Дэлхийн улс орнууд иргэдийнхээ бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, инновац нэвтрүүлэх чадавхыг бэхжүүлэн, мэдлэг ойлголтыг сайжруулснаар аливаа саад бэрхшээлийг шийдвэрлэн соёлын дархлаа, үндэсний ялгарал, нийгмийн сайн сайхан байдал, эдийн засгийн боломжоо илүү өргөтгөж байна. Эдүгээ хиймэл оюуны хөгжил шинэ шатанд гарч, бүхий л салбарт бүтээмж, өрсөлдөөн эрчимтэй өрнөх боллоо. Манай улсын хувьд хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжүүлэх зэрэг зарим салбарт бүтээлч байдал, инновацыг дэмжин санаачилгатай ажиллаж байгаагийн нэг илрэл нь санхүүгийн салбар дахь ногоон инновац юм. Цаашид бид бүх чиглэлд илүү хүрээгээ тэлж, иргэд бүх нийтээрээ бүтээлч байдлаар өдөр тутмын ажлаас эхлүүлээд үндэсний болон олон улсын хэмжээнд инновац нэвтрүүлэх чадамж бүрэн бий гэдэгт итгэлтэй байна. Иймд хувь хүн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага дор бүрнээ энэхүү өдрийг салбар салбартаа бүтээлч байдал, инновац нэвтрүүлэн, технологийн дэвшлийг өргөн хүрээнд ашиглан, улс орныхоо хөгжилд оруулсан дүгнэдэг, цаашдын зорилтоо тодорхойлон хөгжил өөд тэмүүлдэг өдөр болгон тэмдэглэхийг уриалъя. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН 2025.04.21

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах зар 2025-04-21 — Албан мэдээ

Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйл, Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна. Нэг. Нэр дэвшигчид тавигдах шаардлага Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр хүсэлт гаргах төрийн албан хаагч хууль, тогтоомжид заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: •Дөчин таван нас хүрсэн Монгол Улсын иргэн; •Дээд боловсролтой; •Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан; •Төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн; •Ял шийтгүүлж байгаагүй; •Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй; •Сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй. Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх төрийн албан хаагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: •Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт; •Төрийн албан хаагчийн анкет; •Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт; •Төрсний гэрчилгээ түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт; •Их, дээд сургууль төгссөн гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт; •Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт; •Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг баталгаажуулсан гэрчилгээ, эх хувийн хамт; •Төрийн албан тухай хууль болон Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, ур чадвар нэг бүрийг хэрхэн хангасан талаар гаргасан тайлбар, нотлох баримт; (ур чадварыг эзэмшсэн тухай тайлбарт төрийн албанд ажиллахдаа журамд заасан ур чадваруудыг ашиглан тулгамдсан ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, улмаар ямар үр дүнд хүрсэн талаар тодорхой баримттай тусгана.) •Төрийн албаны холбогдолтой судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (нотлох эх сурвалжийг заасан байх). Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг биечлэн, дугтуйнд битүүмжлэн Засгийн газрын 11 дүгээр байрны 103, 106 тоот өрөөнд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ Холбоо барих утас: 264216, 88247921

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх /2025.04.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл ийг эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 64 гишүүн дэмжиж, хуулийн төсөл батлагдав. Түүний дараа Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг баталлаа. Монгол Улсын Их хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны тус саналыг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд уншиж, танилцуулаа. Тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 09, 15, 16-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргах саналын талаар танилцуулсан болно. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцэж байгаа нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших анхны тохиолдол учир энэхүү асуудалд ул суурьтай хандаж, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дэгийг анхаарах шаардлагатай талаар, мөн уг асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж гишүүний гаргасан саналтай ойролцоо төрлийн эрх зүйн маргаан байгаа эсэхийг татан үзэж, улс төр, эрх зүйн үр дагаврыг судлах шаардлагатай талаар, түүнчлэн УИХ-ын гишүүний гаргасан саналын зарим үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа тохиолдолд засаж, сайжруулах боломжийн талаар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг уг асуудлын талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах бус, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлэх боломжтой талаар, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал Үндсэн хуулийн цэцээс хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх боломжтой эсэх, УИХ-аас томилогддог албан тушаалтнууд УИХ-ын шийдвэртэй холбогдуулан шүүхэд гомдол гаргах эрхтэй эсэх талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсэн болно. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын үндэслэлдээ Байнгын хорооны гишүүдийн саналыг нэмж тусган, саналаа 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын даргад дахин өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Улсын Их Хурлын гишүүний саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80.0 хувь нь дэмжсэн болно гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Д.Мөнхбаатар нар Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 33 жилийн түүхэнд УИХ-аас анх удаа Үндсэн хуулийн цэцэд хандан, тодорхой хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргаж буй нь зөв жишиг хэмээн үзэж байна. Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж асуудлыг шийдэх онцгой заалттай юм гээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин саналаа үндэслэл сайтай гаргасан хэмээн дэмжиж буйгаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргасан саналынхаа талаар тайлбар өгөв. Тэрбээр, Үндсэн хуулиар УИХ-ын шийдвэр, хууль зөрчсөн эсэх асуудал зөвхөн Үндсэн хуулийн цэцэд хянагддаг. Гэтэл УИХ-ыг ердийн шүүх дуудаж, УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудлыг нотлох баримтын хэмжээнд гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохыг шаардаж байна. Үндсэн хуульд УИХ төрийн эрх дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гэсэн заалтын хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж хэрхэвч болохгүй. Энэхүү гажгийг таслан зогсоох арга бол Үндсэн хуулийн цэцэд санал гаргаж шийдвэрлэх боломжтой хэмээн үзсэн гэв. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, А.Ариунзаяа мөн энэ асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлээд УИХ Үндсэн хуулийн цэцэд санал гаргах бус хуулиа санаачлаад засаж залруулаад явж болох эсэх, тухайн гомдол гаргагч хүнд хариуцлага тооцож уу эсвэл өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхийг асууж тодрууллаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ хуулиа санаачлаад өөрчилсөн ч Цэцийн гаргасан магадлал өөрчлөгдөхгүй юм. Цэц магадлалаа эргэн харахын тулд УИХ-аас ямар нэгэн хүсэлт авах ёстой. Тиймээс дээрх саналыг Үндсэн хуулийн цэцэд гаргаж байна. Энэ асуудлаар шат шатны шүүхийн байгууллага, улмаар Үндсэн хуулийн цэцэд хүртэл удаа дараа гомдол гаргаж буй хүн бол Үндэсний аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Хүрэлбаатар юм. Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх, хариуцлага хүлээх хоёр асуудал нь давхцаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ өнөөдөр дахин ажилдаа томилогдох ёстой гээд ийнхүү гомдол гаргаж буй зэрэг нь ёс зүйгүй асуудал гэв. Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлаас 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй талаарх Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Улсын Их Хурлын гишүүний саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авсан энэхүү асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гаргах хүсэлтийг албан бичгээр хүргүүлэхээр тогтсон. Баталсан хууль тогтоолын эцсийн найруулгыг байнгын хороод бэлтгэж, УИХ-д танилцуулахад бэлэн болсон учир зарим хуулийн эцсийн найруулгыг сонсоод өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, с анхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцав. Өнөөдрийн байдлаар С анхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн болон даатгалын, банк бус санхүүгийн зах зээл, хадгаламж, зээлийн хоршоод, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлал, үнэт эдлэлийн арилжаа, виртуал хөрөнгө, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зэрэг нийт 11 салбарын зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 оны байдлаар санхүүгийн салбарын зах зээлийн нийт үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 26.5 хувийг эзэлж байгааг тус хорооны дарга Т.Жамбаажамц танилцууллаа. Салбаруудыг зохицуулах хүрээнд мөрдүүлж байсан захиргааны хэм хэмжээний 79 актыг цөөрүүлж 35 болгосныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа онцолж, тус хорооноос олгож буй тусгай зөвшөөрлийн тоог 30, үүний дотор энгийн зөвшөөрлийн тоог 15 болгож бууруулах саналаа З асгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байгааг мэдээлсэн юм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2022 онд 6.9 их наяд төгрөг байсан бол 2024 оны эцэст 13.0 их наядад хүрч хоёр дахин өссөн бол нийт арилжааны дүн гурав дахин нэмэгджээ. Энэ салбарын зохицуулалтын бодлогыг компанийн бонд, хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудын оролцоог дэмжихэд чиглүүлж буй бөгөөд үүний хүрээнд үл хөдлөх хөрөнгийн сан (REIT)-гуудыг бий болгох, хадгаламжийн сертификат (CD)-ыг арилжаанд оруулах зэрэг шинэлэг чиглэлүүдийг баримталж байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн эх үүсвэр, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, идэвх, хөрвөх чадвар өсөх юм. Манай улсад 573 банк бус санхүүгийн байгууллага ( ББСБ ) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2.3 сая зээлдэгчтэй байна. Зээлдэгчдийн 75 хувийг цахимаар үйлчилгээ авсан зээлдэгч ид эзэлж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь тус салбарт нэвтэрсэн финтек буюу дэвшилтэт технологийн нөлөөгөөр үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал сайжирсныг илтгэн харуулж буй юм. Өнгөрсөн хугацаанд 77 ББСБ арилжааны банкуудаас 622 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа нь ББСБ-ын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа гол шалтгааны нэг гэдгийг С анхүүгийн зохицуулах хороо ны дарга Т.Жамбаажамц тэмдэглэв. Тиймээс энэ оны гурав дугаа р сарын 20-нд С анхүүгийн зохицуулах хорооноос ББСБ нь арилжааны банкаас зээл авахыг хориглон, үнэт цаас гаргах болон итгэлцлийн үйлчилгээгээр татан төвлөрүүлэх эх үүсвэрийн өөрийн хөрөнгөнд харьцуулсан харцааг 30-60 хувь болгон бууруулж, гадаадын улс орнуудаас эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргасан байна. Мөн ББСБ-аас олгож буй хэрэглээний зээлд тавих өр, орлогын харьцааны шаардлагыг 60:40 болгон чангатгаад байгаа юм. Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ болон хураамжийн орлого сүүлийн гурван жилд жил тутам 20 хувиар өсөж, нийт нөөц сан гурав дахин нэмэгдсэн бол хадгаламж, зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгө 2022-2024 онд 30 орчим хувиар өссөн байна. Даатгалын салбарын хууль, эрх зүйн орчин болон хөгжлийн түвшин 2004 оны хэмжээнд гацаад байгааг С анхүүгийн зохицуулах хороо ны дарга Т.Жамбаажамц дурдаж, энэ салбарын эрх зүйн шинэчлэлийг нэн даруй хийх шаардлага тулгамдаж байгааг хэллээ. Өнөөдрийн байдлаар 2004 онд шинэчлэн баталсан Даатгалын тухай болон Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай, мөн 2011 онд баталсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулиудаас тус салбарын эрх зүйн орчин бүрдэж буй бөгөөд амьдралын буюу урт хугацааны, мөн давхар даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргах, компаниудын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нээх, нэгдсэн зохицуулалт, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох Даатгалын багц хуулийн төслүүдийг боловсруулаад байгаа ажээ. Түүнчлэн банк бус санхүүгийн зах зээлд мэргэжлийн институц, технологийн дэвшлийг төлөвшүүлэх, итгэлцлийн үйлчилгээ, факторинг, мөнгөн гуйвуулгын болон бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг иж бүрнээр бүрдүүлэх шаардлага тулгарч буй юм. Мөн Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг боловсронгуй болгож эрсдлээс найдвартай хамгаалах, шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, гишүүдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан мэргэжлийн санхүүгийн байгууллага болгон хөгжүүлэх зорилго бүхий Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа ажээ. Түүнчлэн Банкны тухай, Татварын тухай болон бусад холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналуудыг бэлтгээд байгаагаа С анхүүгийн зохицуулах хороо ны дарга Т.Жамбаажамц танилцуулгадаа дурдав. Түүний хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт, тайлбар авав. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн эрх зүйн шинэчлэлийн талаарх саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, үүний хүрээнд Валютын зохицуулалтын тухай хуулийг батлуулахад анхаарал хандуулж ажиллахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хөрөнгийн зах зээлийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, даатгуулагчдын өргөдөл, гомдлын шийдвэрлэлийг сайжруулах, банк, ББСБ, ломбард гэсэн гурвалсан дамжлагаар зээлдэгчдэд хүүгийн дарамт учруулж буйг таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авч байгааг болон финтекийн хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг асууж, хувьцааны зах зээл, арилжаа, хөрвөх чадварын талаарх мэдээллийг иргэдэд E-Mongolia цахим платформоор шууд хүргэдэг байх боломжийг бүрдүүлж ажиллаарай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар зээлийн хүүг бууруулах бодит боломж, арга шийдлийн тухай асууж, хэрэглэгчдийн хэрэгцээнд тохирсон жижиг зээлийн үйлчилгээг дэмжих талаар ярьж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, дэд дарга Н.Хүдэрчулуун, Банк бус санхүүгийн газрын дарга Б.Итгэлсүрэн нараас тодорхой хариулт, тайлбар авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгаа хүртэхийг дэмжсэнээр хөрөнгийн зах зээлийн идэвхжлийг сэргээх боломжтойг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр эрүүл мэндийн сайн дурын даатгалын асуудалд анхаарал хандуулахыг зөвлөж, кастодиан банкны үйлчилгээний талаар, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар дуал листинг буюу хувьцааны давхар бүртгэлийн талаарх хуулийн хэрэгжилт, санхүүгийн зохицуулалтын дэвшилтэт технологи буюу сэндбоксийн талаар, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн эрх зүйн шинэтгэлийн оношийг зөв тогтоосон эсэх болон хувьцааны төвлөрлийг задлах бодлогын хэрэгжилтийн талаар асууж хариулт авсан юм. Тэрбээр санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхдээ зах зээлийг тэлэх, эрүүлжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон зах зээлийн оролцогчдын чөлөөт өрсөлдөөнийг дэмжихэд бодлогоо чиглүүлэх учиртайг зөвлөсөн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжүүлж буй санхүүгийн чөлөөт бүсийн туршлагыг нэвтрүүлэх боломжийг судалж ажиллах талаар дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа эрүүл мэндийн даатгалын эрсдэлийг бууруулах болон хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох асуудалд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Л.Соронзонболд, Ж.Золжаргал нар даатгуулагчдын хохирол барагдуулалтыг сайжруулах, зээлийн мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх ажлыг шуурхай, бодитой болгоход захиргааны хариуцлагын арга хэрэгслийг ашиглах, бондын зах зээлийн талаар орон нутгийн мэргэжилтнүүдэд сургалт явуулах болон компанийн бондын зориулалтыг хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд чиглүүлэх боломжтой эсэх зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэрэглэгчийнхээ эрхийг хамгаалах, хүний эрхийг дээдлэх, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлогын хүрээнд банк санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлээд, үүний хүрээнд иргэд санхүүгийн үйлчилгээг эрх тэгш, хүртээмжтэй, хямд хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Иймд Улсын Их Хурлын даргын захирамж гарган санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг зохион байгуулах, Санхүүгийн зохицуулах хорооноос санал болгож буй хуулийн төслүүдийг 2-3 долоо хоногийн хугацаанд хэлэлцүүлэгт бэлтгэж, өргөн мэдүүлэн, энэ хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нараар ахлуулан байгуулж байгаагаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх “Бонд форум-2025” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан “Бонд форум-2025” арга хэмжээ өнөөдөр /2025.04.17/ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Бондын зах зээлийн ач холбогдлыг сурталчлан, иргэд, олон нийт болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бонд гаргах замаар санхүүжилт татах сонирхлыг дэмжих зорилготой форумын үйл ажиллагааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж хэллээ. Тэрбээр, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэсэн. Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв. УИХ-ын дарга чуулганаар хэлэлцэж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан, цаг үеийн шийдэл хүлээгдсэн асуудлаар эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж буй 60 гаруй ажлын хэсгийн талаар мэдээлэл танилцуулж, Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, салбарын эрх ашгийг хөндсөн чухал асуудалд оролцогч талуудын саналыг сонсож, тухайн шийдвэрийг гаргадаг эрх зүйн орчныг бий болгох зорилго тавьж буйг дурдаад форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц үг хэлсэн. Тэрбээр, Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд өсөлтүүд гарч, зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны арилжаа идэвхжиж, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч, зах зээлийн оролцогчдын идэвх сонирхол нэмэгдэж, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний тоо өссөн нь Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагч, зах зээлд оролцогч, мэргэжлийн холбоо, дэд бүтцийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүн байсныг онцолсон. 2024 онд үнэт цаасны арилжаа 1.58 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнээс 57.8 хувийг компанийн бонд, 22.7 хувийг хувьцаа, 13.0 хувийг хөрөнгийн биржийн үнэт цаас, 6.5 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа тус тус эзэлсэн байгаа нь дотоодын компаниудын бондын зах зээлд оролцох идэвх оролцоо эрс өсөж байгааг харуулж байна гэлээ. Манай улсын хувьд анхны компанийн бонд 2001 онд гарч байсан түүхтэй бөгөөд үүнээс хойших хугацаанд бондын зах зээлээр дамжуулан татсан санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, ногоон бонд, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бонд, нийслэлийн бондууд гарч, бондын төрөл, тоо, ширхэг нэмэгдэж байгаа нь сайшаалтай үзүүлэлт гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга тодотгов. Түүнчлэн тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын томоохон компаниудыг банкны өртөг өндөр зээлийн санхүүжилтээс илүүтэй хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэх зорилгоор богино хугацаанд бага үнийн дүнтэй бонд гаргахад барьцаа, батлан даалт шаардахгүй байх зэргээр тавигдах шалгуурыг багасгаж, арилжаа эрхлэх байгууллагад бонд бүртгүүлэх хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг байх бололцоог бүрдүүлснийг форумын үеэр дуулгасан юм. Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Л.Төр-Од үг хэлэв. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од, Банкны шалгуур, санхүүжилтийн өртөг өсөж буй энэ цаг үед зээлийн санхүүжилтийг орлох хувилбар нь бонд гаргах явдал юм хэмээгээд, Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн тодорхой журамд өөрчлөлт оруулан Топ-100 аж ахуйн нэгжид бонд гаргахад хөнгөлөлттэй нөхцөл тавьж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж буйг тэмдэглэв. Тэрбээр Топ-100 аж ахуйн нэгжүүд болон зах зээлийн мэргэжлийн оролцогчид бондоор хөрөнгө оруулалт татахдаа Ногоон бондыг онцлон анхаарахыг хүсч, энэхүү бонд нь бидний өнөөгийн хамгийн ихээр ярьж буй ногоон шилжилт, нөгөөн хөгжлийг цогцлооход тодорхой хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн гэдгийг энд онцлон дурдсан. Түүнчлэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал нь биднээс улам илүү хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хамтран ажиллах шинэ хэлбэрүүдийг шаардаж байгааг тодотгоод, Улсын Их Хурлын даргын санаачилж буй “Бонд форум-2025” арга хэмжээнд оролцогчдын санал, дүгнэлт, илтгэлүүд нь хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Форумын үеэр Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт, олон улсын бондын зах зээлийн чиг хандлага ба Монгол Улсад нэвтрүүлэх боломж, бондод санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгох ач холбогдол, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, жишиг хүү тогтоох ач холбогдол зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт сэлдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг нар оролцсон юм. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран Топ-100 аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд оролцуулах, үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих, хялбаршуулах чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулсан нь юм. Энэхүү форумын үр дүнд бондын зах зээлд оролцох хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, иргэдийн ойлголт сайжирч, аж ахуйн нэгжүүд бонд гаргах замаар санхүүжилтийн зардлаа бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, цаашлаад зээлийн хүүг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид дүгнэсэн юм. Мөн тус “Бонд форум-2025” нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгаа

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Бонд Форум-2025” арга хэмжээг өнөөдөр /2025.04.17/ зохион байгууллаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уг арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэв. Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулж, уг хууль нь Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, салбарын эрх ашгийг хөндсөн чухал асуудалд оролцогч талуудын саналыг сонсож, тухайн шийдвэрийг гаргадаг эрх зүйн орчныг бий болгох зорилгод чиглэснийг дурдав. Тухайлбал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг бүрдүүлж байгаа төрийн бус байгууллагууд, танхимын гишүүдээр ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаа явуулах тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд илүү бодитой оролцох боломжийг бий болгоно гэж байлаа. Энэхүү арга хэмжээн дээр бондын зах зээлтэй холбоотой асуудлыг ярихын зэрэгцээ санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ажлын хэсгийнхэнд чөлөөтэй илэрхийлэхийг оролцогчдоос хүссэн юм. Учир нь Улсын Их Хурлаас банк, санхүү зээлийн асуудал, эл салбарын бодлого нь иргэд, бизнесийг дэмжсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар өргөн хүрээнд хэлэлцэх тул төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний санал үнэтэй хувь нэмэр болохыг УИХ -ын дарга онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“МЕГА ТӨСЛҮҮДЭД МОНГОЛ ТАЛЕНТУУДАА ТАТАН ОРОЛЦУУЛАХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол талентуудтай үндэсний болон Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж төслүүд, тэдгээрт шаардлагатай хүний нөөц, мэдлэг, ур чадварын талаар мэдээлэл солилцох цахим хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тус хэлэлцүүлэг энэ сарын 24-ний өдөр болох бөгөөд та бүхэн доорх линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх линк: https://shorturl.at/WodLe

1 ... 45 46 47 48 49 50 51 52 53 ... 370