НЭГҮҮН МЭДЭЭ
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодирозаг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр /2025.05.23/ НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодироза тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн уулзалтын эхэнд, ноён Александар Саша Бодирозатай уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, тус сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, дэмжлэгүүд тодорхой үр дүнд хүрч буйд сэтгэл хангалуун байна гэв. Ялангуяа НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд эхийн эндэгдлийг бууруулах зорилт томоохон үр дүнд хүрсэн. Тодруулбал, эхийн эндэгдэл 100.000 төрөлтөд 200 орчим байсан бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 20 хувьд хүрч буурсан нь та бүхний ажлын үр дүнтэй холбоотой гээд алслагдсан бүс нутгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлж буй нь нэн чухал асуудал болохыг онцлов. Мөн тэрбээр, Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурлаас боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бууруулахгүй байх, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүний 5.0 хувьд хүргэх зорилттой ажиллаж байгааг дурдлаа. НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодироза, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад санал нэг байгаагаа илэрхийлээд, нэн ялангуяа эхийн эндэгдлийг 1994-2024 оны хооронд 75 хувиар бууруулж чадсан нь Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагтаа сайн жишээ болж буйг онцлов. Мөн сүүлийн хоёр жил эрүүл мэндийн салбарын санхүүжилт буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.0 хувьд хүрснийг тодотгоод, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.0 хувьд хүргэх зорилтыг тавьсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал анхаарч буйд талархал ирэлхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.22) хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны үеэр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Дараа нь гишүүд санал, дүгнэлтүүд болон төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг саналаа нэгтгэх шаардлагатай байгаа учраас таван өдрийн завсарлага хүсэхэд Байнгын хорооны дарга Р.Сэддорж холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн. Ийнхүү завсарлагын хугацаа дуусснаар өнөөдрийн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтын зар

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйл д заасан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтын зарыг хүргэж байна. Хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид мэдээлэл , танилцуулгаа доорх маягтын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА -Монгол Улсын иргэн; - Э дийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн , мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан; - Я л шийтгүүлж байгаагүй; - Б анк, санхүү, үнэт цаасны салбарт ашиг сонирхлын зөрчилгүй. БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний орон тооны бус гишүүнд нэр дэвш үүлэх тухай хүсэлтийн маягтыг QR кодыг уншуулж татан авна уу. ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА БҮРТГЭХ Нэр дэвших тухай хүсэлт , бүрдүүлсэн баримт бичгийг 2025 оны 05 дугаар сарын 22 -ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэлх хугацаанд Төсвийн байнгын хороо /213 тоот өрөө/ болон Монгол шуудангаар бичгээр , цахимаар хүлээн авч байна. Утас : 51-262528, 99 047602 , 99011115 Email: tamirb@parliament.mn

АҮББХ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яамны мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг батлав

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (202 5.05.22 ) -ийн хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын хөгжлийн бодлогын 2026 онд баримтлах тэргүүлэх чиглэл , төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг батлах тухай уг тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын гаргасан хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо. Байнгын хорооны хуралдаанаар Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэр, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон холбогдох бусад Засгийн газрын гишүүдийн мэдээллийг сонсов. Сайд нарын мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн , Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Анар, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал нар хийлээ. Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэлдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс ( БНХАУ ) -ын хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, М ал, амьтан, ургамал, хорио цээрийн протоколыг шинэчлэх болон шинээр байгуулах , тус улстай хил дамнасан аймгуудын боомтууд, үүн ий дотроо Баянхошуу, Хавирга, Бичигт, Булган, Б ургастай боомтуудаар дамжуулан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн , түүхий эд экспортлох эрх зүйн орчныг бүрдүүлж, хяналт, хорио цээрийн лабораторийн чадавхыг дээшлүүлэх замаар экспорт хийх боломжтой боомтын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дурдав. М ал , амьтны гаралтай бүтээгдэхүүн , тэр дундаа адуу, үхэр, хонь, ямааны дайвар бүтээгдэхүүн ий экспортыг эрчимжүүлэх зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газар болон БНХАУ-ын Г аалийн ерөнхий газар хооронд протокол байгуулсан байна. Шинээр байгуулагдсан Ургамал хамгааллын газр аас хөрш орнуудтай хорио цээрийн протокол байгуулахаар ажиллаж байгаа бол ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортлох үе д шаардагдах үйлдвэрлэлийн баталгаажуулалт гаргах тухай протоколыг тохиролцохоор санал хүргүүлээд байгаа ажээ. Түүнчлэн Монгол Улс болон Евро - Азийн эдийн засгийн холбоо , түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүн, ноос , ноолуурын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх , хөдөө аж ахуйн техник , тоног төхөөрөмжийг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг санал боловсруул ж байгааг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулсан юм. Мөн Оросын Холбооны Улс ( ОХУ ) -ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах төвөөс жил бүр 10-12 сая тун шүлхийн болон үхрийн арьс туруутах өвчний эсрэг вакцин худалдан авч байгаа бөгөөд 2025 онд 14 сая тун вакцин худалдан авах гэрээ , хэлэлцээрийг хийгээд байгаа болон “ Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр ”- ийн гуравдугаар үе шатыг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх санал боловсруулж буйг тэрбээр мэдээлэв. Эдийн засаг, хөгжлийн яамны газрын дарга Б.Анар тус яам наас БНХАУ-ын Худалдааны яам болон Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой хамтран “Х удалдаа , эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр ” болон “Х өрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр ” гэ сэн томоохон бодлогын баримт бичг үүдийг хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм. Э дгээр хөтөлбөрийн хүрээнд ногоон хөгжил, цахим эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт , цөлжилттэй тэмцэх зэрэг нийт долоон санамж бичиг байгуул сан байна. М өн Монгол Улс , О ХУ , БНХАУ- ын гурван талт хамтын ажиллагааны Э дийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл , арга хэмжээний жагсаалтыг гаргаж байгааг болон Евро Азийн эдийн засгийн холбооны хооронд байгуулах Худалдааны түр хэлэлцээрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж буй тухай газрын дарга Б.Анар дурдаж, Бүгд Найрамдах Солонгос Улстай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дөрөв дэх шат ны хэлэлцээг хийж байгаа тухай мэдээлсэн юм. Мөн тэрбээр БНХАУ -д болдог Баогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалт ын хүрээнд аж үйлдвэр, хилийн боомт, гааль, татвар, зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өрнүүлж буйг ярьж, Гашуун сухайт - Ганц мод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт саяхан болсныг онцолж, Х анги - Мандал, Шивээхүрэн - Сэхээ, Бичигт - Зүүн хатавч боомтын төмөр замын холболт ыг хийх талаар яриа хэлэлцээ үргэлжилж байгааг дурдлаа. Түүнчлэн ОХУ, Монгол Улсын “Б үс нутгийн форум ”-ыг Эрхүү хотноо, Евро - Азийн эдийн засгийн холбоо ны гишүүн улсуудтай худалдааны түр хэлэлцээр байгуулагд ах тохиолдолд хэрхэн хамтран талаарх дугуй ширээний ярилцлагыг Миск хот ноо хийхээр тус тус төлөвлөснийг танилцуулж, гадаад худалдааны цахим нэг цонхны мэдээллийн системийг хөгжүүлж байгаа талаар товч дурдав. Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал танилцуулгадаа одоогоор манай улсад ОХУ-тай одоогоор байгуулсан хөнгөлөлттэй зээл , буцалтгүй тусламжийн төсөл байхгүй г дурдаж, БНХАУ-тай 2015 онд 1 .0 тэрбум ам . долларын зээлийн ерөнхий хэлэлцээр байгуул ж, үүний хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд ийн хэрэгжилт, үр дүн гийн талаар мэдээлэл өгөв. Мөн бүс нутгийн болон хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа г эр чим жүүлэх хүрээнд Засгийн газар өргөжүүлэх хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр олон улсын хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг ярьж, боомтын болон эрчим хүчний сэргэлт ийн бодлогуудын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа төслүүдийг танилцууллаа. Яамдаас хийж буй мэдээлэл тодорхойгүй, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, зардал санхүүжилтийн талаарх тоо баримт хангалтгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа анхааруулж, шаардлагатай мэдээллээ авч чадаагүй учир Улсын Их Хурлын гишүүд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна гэсэн юм. Салбар бүрд хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээллийг нэгтгэж, тэдний үйл ажиллагааг уялдуулах, дэмжлэг үзүүлэхэд өнөөдрийн хэлэлцүүлэг чиглэж байгаа гэдгийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар онцлон тэмдэглэж, мэдээлэл сонссонтой холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар болов. Ажлын хэсэг байгуулах, үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолоор, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах , үйл ажиллагааг нь эрчимжүүлэх , бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал , дүгнэлт гаргах , шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, П.Ганзориг, Д.Жаргалсайхан, Б.Тулга, Х.Жангабыл нар ажиллахаар боллоо. Санал дүгнэлт, холбогдох шийдвэрийн төслөө холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу бэлтгэж Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Байнгын хороонд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгов. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 09 дүгээр тогтоол гаргаж, мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг шалган судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагийн ахлан ажиллаж байгаа тус ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталж, тогтоол гаргалаа. Уг Байнгын хорооны тогтоолоор хяналт шалгалтын ажлын танилцуулга, санал дүгнэлт, шийдвэрийн төслийг хуулийн дагуу бэлтгэж, Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгосон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж АНУ-ын Техас мужийн тойргийн шүүхийн шүүгч нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр ( 2025.05.21 ) Америкийн Нэгдсэн Улс ( АНУ ) -ын Техас мужийн тойргийн шүүхийн шүүгч, профессор Мэтью Райт, Чарлез Вановер тэргүүтэй тус мужийн “Spurlock Judicial Fund” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус сан Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Өмгөөлөгчдийн үйл ажиллагааг дэмжих төв” төрийн бус байгууллага болон АНУ дахь “ Ганзориг консалтинг ” хуулийн фирмтэй хамтран э рүүгийн хэргийг тохиролцоогоор буюу хялбаршуулах шийдвэрлэх ажиллагаа ны талаар сургалт, судалгааны ажлыг явуулж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд Монголын парламент 126 гишүүнтэйгээр бүрдсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороонд чадварлаг хуульч гишүүд ажиллаж байгааг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 17 дугаар бүлгийг хэрэгжүүлэх чиглэлээр хуульч гишүүд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол, АНУ-ын хууль, шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаанд талархалтай байгаагаа тэмдэглэж, дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. П рофессор Мэтью Райт хамтын ажиллагааны хүрээнд э рүүгийн хэргийг тохиролцоогоор шийдвэрлэх ажиллагаа ны талаарх сургалтыг АНУ болон Монгол Улсад тус бүр 3-4 удаа зохион байгуулаад байгааг танилцуулж, харилцан шүүгч, өмгөөлөгч, хуульчдыг солилцон, бодит туршлагыг судлуулах практик сургалт ихээхэн үр дүнтэй болж буйг онцоллоо. Хоёр улсын хуулийн зохицуулалт харилцан адилгүй байгаагаас шалтгаалж тус улсын шүүхэд э рүүгийн хэргийг хялбараар шийдвэрлэ ж буй сайн туршлагыг Монгол Улсын шүүхийн хэрэглээнд нэвтрүүлэхэд зарим хүндрэл учирч буйг уулзалтын үеэр шүүгч нар дурдсан юм. Иймд уг асуудлаар иж бүрэн, цогц судалгаа хийж, санал боловсруулахаар ажиллаж байгааг өгүүлж, үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн бие даасан статустайгаар ажиллаж байгааг танилцуулж, тус хүрээлэнтэй хамтран ажиллахыг зөвлөлөө. Уулзалтад Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа, АНУ дахь “ Ганзориг консалтинг ” хуулийн фирмийн захирал, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч асан Г.Ганзориг, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.21) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн барилаа. Авлига, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлоогүй байдал, нийтийн албан тушаалтны гэмт хэрэг үйлдэж олсон болон хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авах, хураан авсан хөрөнгө, орлогыг хадгалах, захиран зарцуулах, захиран зарцуулснаас олсон орлогын үр дүнтэй зарцуулалт, түүнд хяналт тавих, төрийн албан хаагчийн хууль бус ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин, тогтолцоог хангалттай бүрдүүлээгүй, авлигын мэдээлэгчийг хамгаалах, нууцлах, урамшуулах хууль тогтоомжгүй байгаа нь авлигыг улам даамжруулах эрсдэлтэй байна гэж үзжээ. Тиймээс шударга ёсыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт нь нийгмийн шударга ёсыг хангахад онцгой ач холбогдолтой бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар авлигын эсрэг хууль тогтоомж боловсронгуй, тодорхой болж, нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон эерэг үр дүн үзүүлнэ хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Санхүүгийн боловсролыг түгээх “LEVEL UP” хөтөлбөрөөс сурагчид хуримтлалын гараагаа эхэлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх “ LEVEL UP ” хөтөлбөрийг нийслэлийн зургаан дүүрэг, орон нутагт зургаан аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Хөтөлбөрийн хүрээнд мөнгийг оновчтой удирдаж, хэрэглээгээ ухаалаг төлөвлөх замаар зохистой дадал хэвшлийг төлөвшүүлж, санхүүгийн боловсролтой, ирээдүйн хуримтлалтай болгоход чиглэсэн онолын болон практик сургалтуудаас гадна тэмцээн, уралдаан, олон талт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Увс болон Завхан аймагт албан ёсоор нээлтээ хийсэн “ LEVEL UP ” хөтөлбөрт хоёр аймгийн нийт 821 сурагч хамрагдаж, 27 сургагч багшийг чадавхжуулсан байна. Энэ өдрүүдэд Увс, Завхан аймгуудад хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, хамрагдсан нийт сурагчдад батламж гардуулан, шилдгүүдээ тодрууллаа. Тус хөтөлбөрийн Увс аймаг дахь хаалтын үйл ажиллагааны үеэр, ахлах ангийн сурагчдын санхүү, эдийн засгийн цогц мэдлэгийг дээшлүүлэхээс гадна мэтгэлцэх ур чадварыг дэмжиж, шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан тэмцээн, цахим орчин дахь нөлөөллийн ажлууд болон сурагчдын дэвшүүлсэн онцлох санаачилгуудаас танилцуулж байв. Сурагчид санхүүгийн мэдлэгийг бусдадаа түгээж, зөв хэвшил, ухаалаг хэрэглээг сурталчилсан уриалга бүхий контент бүтээж, орон нутагтаа олон талт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулснаас гадна Дэлхийн мөнгөний долоо хоног буюу Global Money Week а нги хамт олноороо нэгджээ. Энэ үеэр хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн үнэлгээгээр нийт дөрвөн багш, хоёр сургуулийг шалгаруулсан бол Увс аймагт “Шинийг санаачлагч аймаг” цомыг хадгалуулав. Түүнчлэн Завхан аймгийн тухайд ахлах ангийн 511 сурагч “ LEVEL UP ” хөтөлбөрт хамрагдаж, хэрэгжилтийн үнэлгээгээр ерөнхий боловсролын хоёр сургууль, гурван багшийг тодрууллаа. Сургалтын агуулгад төдийлэн тусгагдаагүй бизнес, хөрөнгө оруулалтын үндсэн зарчим, хуримтлал ба хадгаламжийн суурь ойлголт, орлого болон зарлагаа удирдаж, эрсдэлээ тооцоолох аргачлал гэхчилэн ахлах ангийн сурагчдад чухал ач холбогдолтой хичээлүүд байсныг сурагчдын төлөөлөл онцолж байв. Энэ оны нэгдүгээр сараас эхний ээлжинд нийслэлийн зургаан дүүрэг, орон нутагт зургаан аймгийн хэмжээнд хэрэгжсэн “ LEVEL UP ” хөтөлбөрт нийт 5000 гаруй сурагчид хамрагдаж, ийнхүү сурсан дадал, эзэмшсэн мэдлэгээ хуваалцаж, үр дүнгийн уулзалтуудаа зохион байгуулсаар байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЁЗДБХ: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлийг хэлэлцлээ

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.20/ хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлийг эхэлж хэлэлцлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов болон тус Комиссын гишүүн Ж.Хунан нар Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал, Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудлын талаар тус тус танилцууллаа. Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх танилцуулгадаа, хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашгийг хамгаалахад үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлдэг өмгөөлөгчид, нийгмийн шударга ёсыг шаардан, үзэл бодлоо илэрхийлж, олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө ажилладаг сэтгүүлч нь бусдын болон нийтийн эрх ашгийг хамгаалсан үйлдлийн улмаас бусдын заналхийлэл, дарамт шахалт, халдлагад өртөх, ял шийтгүүлэх, амь насаа алдах эрсдэлтэй байна. Ялангуяа хүний эрх хамгаалагч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь удирдлага болгодог Өмгөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сэтгүүлчийн хувьд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ нэгэнтээ бий болсон байна. Эдгээр хуулиар өмгөөлөгч, сэтгүүлч нь хүлээсэн үүргээ чанартай, хариуцлагатай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь хангасан, хариуцлагын тогтолцоог оновчтой хэрэгжүүлдэг механизмтай байх нь чухал юм. Комиссоос 2024 онд хийсэн “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны үр дүн тулгуурлан өмгөөлөгч, сэтгүүлчийн аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, шийдлийг энэ бүлэгт дэвшүүлсэн болно хэмээн танилцуулав. Харин шударгаар шүүлгэх эрхийн талаарх танилцуулгадаа, Хүний эрхийн Үндэсний Комисст 2024 онд ирсэн гомдол, мэдээллийн 52.9 хувь нь шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл эзэлж байх ба агуулгаар нь авч үзвэл, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, хилс хэрэг хүлээсэн, эрүү шүүлтээс ангид байх, хууль бусаар цагдан хоригдсон, орон байрны халдашгүй байдалд халдсан, гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтийн сүлжээнд зарласан, шүүх эрх мэдлийн болон мөрдөн шалгах байгууллагын алба хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон зэрэг гомдлууд дийлэнх хувийг эзэлж байна гэв. Тус Комиссын гишүүн Ж.Хунан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим хэмээх бүлгийн илтгэлдээ, насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн нөхцөл байдал, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авах үйл ажиллагаа, хохирогч хүүхдийн хууль зүйн туслалцаа авах эрх, хохирлоо барагдуулах эрхийн талаар танилцуулсан юм. Тухайлбал, Комисс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг тусгайлан судалж, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн судлаач, шинжээч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нарт тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалт, ярилцлага, хууль хяналтын болон хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагын тоон мэдээлэл, хяналт шалгалт, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллын талаар эн тэргүүнд анхаарах асуудлын талаарх санал дүгнэлтийг танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Энхтуяа, Б.Хэрлэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, 0-6 насны бэлгийн хүчирхийлэлд өртсөн 40 хүүхдийн дөнгөж 23 гомдол мэдүүлж, хохирлоо барагдуулсан гэсэн статистик танилцууллаа. Үүнд сэтгэл эмзэглэж байна. Тиймээс олон улсад ашигладаг гэсгээлийн аргыг хэрэглэх талаар судалгаа байгаа эсэх талаар болон 12 наснаас дээших хүүхдүүдийн бэлгийн хүчирхийллийн асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай. Мөн Хүний эрхийн Үндэсний Комисс 2025 оны илтгэлдээ хүүхдийн амьд явах эрхийн талаар судлан тусгахыг хүслээ. Учир нь хүүхдийн гэмтэл, осол, зодуур болон эцэг, эхийн үл хайрхах хүчирхийлэлд өртөх явдал их байна гэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан хариулахдаа, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг олон улсад химийн аргаар тайган болгох тарилга ашигладаг. Азид 2011 оноос хойш хэрэглэдэг болжээ. Манайх энэ гэсгээлийн хэлбэрийг ашиглах боломжтой. Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг салбар бүрээр судлах шаардлагатай байгаа. Өсвөр насны хүүхдүүд үерхэл, хайр сэтгэлийн холбоосоор бэлгийн харилцаанд орсон тохиолдолд хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож байна. Өнөө цагийн хүүхдүүдийн бие бялдарын өсөлт, хөгжилтийн талаар судалгаа хийж, гэмт хэргийн шинжийг дахин тодорхойлох шаардлагатай гэж үзэж байгаа гэв. УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, манай улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдал өнгөрсөн жилийнхээс 34 байраар ухарсан үзүүлэлт гарсан. Хүний нэр хүндэд халдсан гэсэн зүйл ангиар ялагдсан нь цөөхөн боловч, залхаан цээрлүүлэлт гэдэг талаасаа цагдаад дуудагдаагүй хэвлэл мэдээллийн байгууллага ховор байна. Хүний эрхийн Үндэсний комисс энэ талд хэрхэн анхаарах талаар асууж, 2013 онд батлагдсан Гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу Тахарын алба гэж байсан боловч татан буугдсан. Энэ албыг эргэж сэргээхэд Хүний эрхийн Үндэсний Комисс санаачлагатай ажиллахыг хүслээ. Тус байнгын хороо Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Түүний дараа Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Хэрлэн, Д.Рэгдэл, Б.Баярбаатар нар ажлын хэсгээс асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, ирэх жил төрийн албан хаагчдын тодорхой хувийг цомхотгох асуудлыг шүүмжилж, төрийн албыг цомхон, чадварлаг болгохын тулд давхардсан орон тоог багасгах, удирдах албан тушаалтнуудын тоог цөөлөх нь зүйтэй гэсэн санал хэллээ. Тус байнгын хороо Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр хэлэлцүүлгийг хийсэн санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ .

“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага , “ КОЙКА ” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгуул ла га хамтран “Бид эмэгтэйчүүд” чуулганыг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Чуулга уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум 9 дүүргийн 660 төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэйчүүд оролцоно. Чуулганд УИХ-ын гишүүд мэндчилгээ дэвшүүлэхэ эс гадна БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, Японы тэргүүн хатагтай асан Абэ Акиэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска оролцох ажээ. Мөн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Орон нутгийн хүний эрхийн төлөв байдал”, Сүхбаатар аймгийн ИХТ-д 6 удаа сонгогдсон төлөөлөгч, Баруун-Урт хотын дарга асан М.Төмөрчулуун “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүд” сэдвээр тус тус илтгэл тавина. Хуралдаанд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн нөлөө мөн хүүхэд гэр бүлийн бодлого, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт гэх мэт сэдвүүдээр салбар хэлэлцүүлгүүд болохоор төлөвлөжээ. Тухайлбал, хүүхэд гэр бүлийн бодлогын талаарх салбар хуралдааны хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхсайхан, эрүүл мэндийн бодлогын салбар хуралдааны хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Ганмаа, боловсролын бодлогын хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Жаргалан нар удирдан чиглүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлаар орон нутгийн удирдлагууд зөвлөлдөж байна

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууны санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтэд нутгийн удирдлагын оролцоо” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр (2025.05.20) Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан танхим”-д зохион байгуулж байна. Үндэсний зөвлөгөөнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, Х.Болормаа, М.Сарнай, Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар болон 21 аймаг, нийслэлийн бодлого боловсруулах түвшний удирдлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцов. Энэ удаагийн үндэсний зөвлөгөөн нь орон нутгийн удирдлагуудын оролцоотой зохион байгуулж буй нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх төрийн бодлогыг бүх түвшинд хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үндэсний зөвлөгөөнийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах нь бодлогын тэргүүлэх чиглэл болж буйг дурдаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анх удаа парламентын төлөөлөлтэй болгосон нь эрх, тэгш байдлыг бодитоор хангах чухал алхам болсныг онцлон тэмдэглэв. 2023 оны байдлаар 111228 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэн ч тэдний зөвхөн 13.7 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь үйлчилгээний хүртээмж, бодлогын хэрэгжилт сул байгааг харуулж буйг Улсын Их Хурлын дэд дарга хэлсэн үгэндээ тодотгоод үүнд орон нутгийн удирдлага онцгой үүрэгтэй гэв. Түүнчлэн Улсын Их Хурал хүний эрхэд суурилсан бодлогын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, хуулийн шинэчлэлд анхаарч буйг мэдэгдээд, зөвлөгөөний үр дүнд үндэслэн бодит өөрчлөлт хийхийг бүх түвшинд уриалсан юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хангахтай холбоотой эрх зүйн шинэчлэл, сайжруулалт"-ын талаар танилцуулж, тулгарч буй сорилтуудын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал нь салбарын яам, төрийн албан хаагчид эсвэл нийгмийн нэг хэсгийн асуудал биш, харин бүх салбарын чухал асуудал байх ёстой гэв. Мөн олон улсын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хийж буй үйл ажиллагааг судалж, хандлагаа өөрчлөх, цаашлаад салбарын тэгш оролцоог хангах нь зүйтэй байна. Иймд Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлыг өргөн хүрээнд, дунд, урт хугацаанд хариуцлагатайгаар шийдвэрлэх чиглэлд ажиллах, улмаар хууль эрх зүйн орчныг нь сайжруулах, төсвийг зөв эрэмбэлж зарцуулах, хуулиар хүлээсэн үүргийг бүрэн хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох, хяналт үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлэх, олон нийтийн мэдлэг болон хандлагыг сайжруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай талаар мэдээлэлдээ дурдсан. Түүнчлэн, орон нутгийн удирдлагуудыг эл үйл ажиллагаанд татан оролцуулах, мэдлэгийг нэмэгдүүлэх нь асуудлыг шийдвэрлэх үндэс болно гээд асуудалд бодитой хандаж, бүлэгт зарцуулах хөрөнгө оруулалтыг зохих эрэмбээр хуваарилах, хуулийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж буй байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж, сайжруулах нь ирээдүйд үр дүнтэй болохыг онцолж байлаа. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах төрийн үүргийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцын үндсэн агуулгад суурилсан “Нэн тэргүүнд хийх ажлууд”-ыг санал болгож, нийт 13 ажил, 32 шалгуур үзүүлэлтийн хамт боловсруулжээ. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, мэдээллийн технологийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх” хүрээнд авч хэрэгжүүлж үйл ажиллагааны талаар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн орчныг сайжруулах, ялангуяа халамжийн тогтолцоо, үйлчилгээний хүртээмжийг оновчтой болгох, нийгмийн бүх харилцаанд тэгш оролцоог хангах бодлогын хэрэгцээ, шаардлагын талаар онцлов. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгаан нь хэрэгжих механизм, хариуцлагын тогтолцоо сул, санхүүжилтийн дутагдалтай холбоотой гэлээ. Мөн Төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй болгох хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллаж, киоск төхөөрөмжийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт байршуулсан бөгөөд “ХУРДАН” цэгүүдээр дамжуулан 524 байршилд цахим үйлчилгээ хүргэж байгааг мэдээлэв. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэлгэц уншигч, программ хангамж хөгжүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа танилцуулсан. Түүнчлэн “ХУРДАН” клубыг 21 аймагт байгуулж, ахмадууд, өсвөр насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийт 2600 гаруй иргэн хамрагдсан. Энэ хүрээнд цахим ур чадвар, программчлал, дрон хөтөлбөр зэрэг сургалтыг зохион байгуулж байна. Мөн “Ability expo 2025”-ийг бүсчилсэн байдлаар Дархан-Уул, Дорнод, Архангай, Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож ажиллахаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан илэрхийлээд, “Цахим аймаг” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцсэн бодитой ажлууд зохион байгуулахыг уриалав. Үндэсний зөвлөгөөн Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн "Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, бодлого тогтолцоо”-ны талаарх танилцуулгаар үргэлжилсэн. Салбарын яамнаас байнгын асаргаатай, 3000 гаруй хүүхдэд живхний хөнгөлөлт үзүүлэх, боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй 1000 орчим хүүхдийг “Дэмжих төв”-д хамруулж, эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн цогц үйлчилгээг хүргэхээр төлөвлөсөн. Үүнд нийт 17.2 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан гэлээ. Мөн салбарын цахимжилтыг эрчимжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, төрийн үйлчилгээ, бодлого, төсвийн оновчтой хуваарилалтад ашиглах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, Duudlaga.mn платформыг 24/7 ажиллагаатай болгох, хиймэл оюунд суурилсан дохионы хэлний хэлмэрчийн систем хөгжүүлж, "E-Hurteemj” платформоор дамжуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, "Demney Marketplace” платформоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Job Center” үндэсний платформыг нэвтрүүлэх бэлтгэл хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээлэлд суурилсан, чиглүүлэгч үйлчилгээтэй холбох зэрэг ажлуудыг эхлүүлснийг Л.Энх-Амгалан сайд мэдээлэв. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын бүтцийг оновчтой болгож, шинэ нэгжүүд байгуулсан бөгөөд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Хөдөлмөр эрхлэлтийн төвийг ашиглалтад оруулсан. Цаашид олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчилж, бэлэнчлэх сэтгэлгээг бууруулан, олон улсын чиг хандлагад нийцсэн шинэ аргачлал, бодлогын шийдлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаараа дэлгэрэнгүй танилцууллаа. Уг зөвлөгөөнд “Олон улсын гэрээ конвенц”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Хүний эрхийн үндэсний байгууллагын дүгнэлт", "Дэлхийн хөгжлийн бэрхшээлийн чуулган-Амман-Берлиний тунхаглал 2025”, "Ази Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 10жил: Жакарта тунхаглал 2023-2032”, "Хамруулах үзэл баримтлал, холбооны тогтолцоо болон хүний эрх, ХБНГУ-ын туршлага ба орон нутгийн засаглалын үүрэг”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын үүрэг-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын туршлага ба үр дүн”, "Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн ажил-Финлянд Улсын туршлага”, "Төрийн бодлого үйл ажиллагаанд Хөгжлийн бэрхшээлийн хүний эрхэд суурилсан загварыг хамруулан авч үзэх нь" зэрэг нийт 17 сэдвийн хүрээнд илтгэл тавих бөгөөд оролцогчид илтгэлийн хүрээнд асуулт асууж, санал солилцох юм. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтэд нутгийн удирдлагын оролцоо үндэсний зөвлөгөөн -2025" үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 ... 38 39 40 41 42 43 44 45 46 ... 370