НЭГҮҮН МЭДЭЭ
ХИЙСЭН ҮЙЛДЭЛ, ХЭЛСЭН ҮГЭЭ МАРТАЖ, ОЙ САНАМЖАА "АЛДДАГ" ТӨРИЙН ТҮШЭЭ : Ш.РАДНААСЭД

ХУДАЛЧ Ш.РАДНААСЭД Онгоцонд сууснаа, бүр эх орондоо ирснээ ч санахгүй болтлоо “өвчин” нь хүндэрч, хүнд шатандаа орсон их хурлын гишүүн төрийн эрх барилцаж, Говь-Алтайчуудыг төлөөлж, УИХ-ын хойморт заларч байгаа. Цар тахлын үед бүтэн жилийн хугацаанд хүсэлт гаргаад ч эх орондоо ирж чадахгүй байсан элэг нэгт монголчуудынхаа урдуур оочер дайрч, нуугдаж ирснийгээ нуухыг оролдож , “Би ачаа тээврийн онгоцоор ирээгүй” хэмээн ярьсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд. Гэвч тэрээр төд удалгүй Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 38 хүнтэй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд мөр зэрэгцэн, дөрөө харшуулан эх орондоо ирсэн нь нотлогдсон байдаг. Гэхдээ тэрээр үүнийг няцааж, “БНСУ руу эрүүл мэндийн шалтгаанаар яваад, шинэ оны өмнө тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн. Миний тусгаарлалтын хугацаа хэдийн дуусаад, УИХ-ын чуулгандаа оролцож байгаа. Гэхдээ эх орондоо хэзээ ирснээ санахгүй байна. Ямартай ч арваннэгдүгээр сарын сүүлч бил үү, арванхоёрдугаар сарын эхээр ирсэн” хэмээн ярьсан нь түүнийг ой санамжаа алдсаныг гэрчилдэг. Ой санамжаа алддаг төрийн түшээ өнөөдөр баталсан хуулиа маргааш мартаад, одоо хийснийгээ цагийн дараа санахгүй байх вий...

15-19 НАСНЫ ОХИДЫН ЖИРЭМСЭН ҮЕИЙН ХҮНДРЭЛ БОЛОН ТӨРӨХ ҮЕИЙН ЭНДЭГДЭЛ НЬ НАС БАРАЛТЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Мэргэжлийн хүмүүсийн хэллэгээр 20 наснаас өмнөх төрөлтийг өсвөр насны охидын төрөлт гэдэг. 2019 оны байдлаар манай улсад 15485 эх үр хөндүүлсэн байна. Жирэмсэн 100 эмэгтэй тутмын 4-5 нь өсвөр насны охид мөн үр хөндүүлж байгаа 100 эмэгтэйн тав нь өсвөр насныхан байна. Монгол улсад жилдээ 80 мянга орчим төрөлт бүртгэгддэгээс таван хувийг нь өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт эзэлж байна. Өсвөр үеийн жирэмслэлт буюу 15-19 насны жирэмслэлт сүүлийн арваад жилд тогтвортой таван хувьтай байгаа нь жилд 4000 орчим өсвөр насны охид төрж байгаа гэх үзүүлэлтийг гаргажээ. Өсвөр насны жирэмслэлт, үр хөндөлт нь цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдэлтэй юм. НЭМҮТ-ийн нөхөн үржихүй хариуцсан мэргэжилтэн С.Гэрэлмаа "ДЭМБ-ын мэдээллээр бага болон дундаж орлоготой улс оронд 15-19 насны охидын жирэмсэн үеийн хүндрэл болон төрөх үеийн эндэгдэл нь нас баралтыг тэргүүлж байна. Бие махбодын талаас 20-оос доош насны охид жирэмсэн үедээ манас таталт болон манас таталтын урьтал байдлаар хүндрэх, цус багадалтад орох, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрүүлэх зэрэг хүндрэл үүсдэг талаар мэдээлжээ. Өсвөр насандаа жирэмслэх, үр хөндүүлэх, амаржих нь эрүүл мэнд, аминд халтай. Иймд жирэмслэлтээс сэргийлэхийн тулд эрүүл мэндийн хичээлээр нь дамжуулан боловсрол олгохоос гадна жирэмслэлтээс хамгаалах олон аргыг хэрэглэх шаардлагатай юм.

ӨНӨӨДӨР ЦАС ОРЖ НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХАЛТИРГАА ГУЛГАА, АВТОМАШИНЫ ТҮГЖРЭЛ ҮҮСЭХЭЭС ГАДНА ОЛОН ТООНЫ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Зам тээврийн хөдөлгөөний одоогийн нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад "Өнөөдөр 12 цагийн байдлаар авто ослын 106 дуудлага ирээд байна. Энгийн үед 70 гаруй дуудлага бүртгэгддэг. Гэхдээ ослын шалтгаан зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй биш, янз бүр юм. Мөн халтиргаа гулгаанаас үүдэн замын хөдөлгөөний эрчим удааширдаг" гэлээ. Жолооч та бүхэн халтиргаа гулгаанаас үүдэх аюул ослоос болгоомжлон, тээврийн хэрэгслийн эгнээ зайгаа зөв тохируулан зорчиж, явган зорчигчоо хүндэтгэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой!

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙГ “ЗУЗААТГАГЧ” НЬ ЗАМЫН ЦАГДАА НАР ...

Замын цагдаа нар ямар нэг шалтаг эрж хайж байгаад заавал торгоод явуулдагтай санал нийлэхгүй нэг ч жолооч үгүй. Гэвч олны хэрүүл хараалын бай болсоор байдаг замын цагдаа нар бидэнд зүхүүлээд ч болов торгох л ёстой тийм л үүрэгтэй аж. Учир нь зөвхөн Тээврийн цагдаагийн алба жил бүр 20 орчим тэрбум төгрөг иргэдийн халааснаас гаргуулж төсөв бүрдүүлэх ажил хийдэг гэдгийг нь Нийслэлийн төсвийн тайлангаас харж болно. 2020 онд 20 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж байсан бол 2021 онд дахин 20 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төсөвт тусгажээ. Нийслэлийн 2021 оны төсөвт хотын төсвийн нийт орлого 819 тэрбум төгрөг байхаар баталсан байдгаас хамгийн өндөр дүн буюу 750 тэрбум төгрөгийг Нийслэлийн татварын газар бүрдүүлдэг бол Тээврийн цагдаагийн газар 20 тэрбум төгрөгөөр удаалж байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш давхардсан тоогоор 5.6 сая хүн, 73 мянган аж ахуй нэгж нийт 173 тэрбум төгрөгөөр торгуулжээ. Ингэж нийслэлийн төсөв 173 тэрбум төгрөгийг цуглуулсан байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн нийт 57 үйлдлийг зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.Иймд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч таныг онилон замын цагдаа зогсоосон л бол зогсоосны дараагаар тэр 57-н шалтгааны аль нэгийг нь ажил хэрэг болгож таныг торгоод явуулдаг болж таарах нь ... Тэгж бид өөрсдийн халааснаасаа торгууль татвар гэхчилэн бүрдүүлж өгсөн төсвөө хотдоо зарцуулдаг боловч хамгийн аюул эрсдэлтэй нийслэлд , таг түгжирсэн авто зам дээрээ хараалаа урсган халаасаа хоослон амьдарсаар байгаа нь өнөөгийн Улаанбаатарчуудын “ТАВИЛАН” болж таарч байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАН НӨХРӨӨ ГЭМТЭЭСЭН ЭМЭГТЭЙГ ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАВ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аргагүй хамгаалалт хэрэглэж, нөхрөө гэмтээсэн эмэгтэйг Өршөөлд үзүүлэх тухай хуульд хамруулан суллалаа. Эмэгтэйд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 15-ны өдөр тус шүүхэд болов. Тус Шүүх хуралдааны явцын талаар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн М.Ганцэцэг сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа : "Шүүгдэгч эмэгтэйн гаргасан үйлдлийг сонсоод сэтгэл маш их өвдсөн. Тэр эмэгтэйн нөхөр нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Бүсгүйн тэвчээр, тэсвэр алдагдаж, нөхөртөө хүнд гэмтэл учруулсан гэм буруутай учраас шүүгдсэн. Шүүхийн шийдвэр гарах мөчид шүүгдэгч эмэгтэйн гэм бурууг олон талаас нь харж, мэдрэмжтэй шийдвэр гаргасанд шүүх бүрэлдэхүүнд маш их баярласан. Тэр эмэгтэй 4 настай, 8 настай хүүхэдтэй гэсэн. Гэтэл зүйл анги нь 5-12 жилийн хорих ял оногдуулах байв. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийн бодит байдалд үндэслэн зүйл ангийг нь өөрчилж, хөнгөн ял оноож, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулснаар эмэгтэй хүүхдүүддээ очих боломжтой болсон. Тэсвэр хатуужлын ард, үнэн зөв шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүнээр бахархсан" хэмээсэн юм. Ингэснээр шүүх хуралдаан үнэн зөвийн талд байж чаддаг гэдгээ харуулсан үйлдэл боллоо.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ : НАСАНД ХҮРСЭН ТАВАН ЗАЛУУ 13 НАСТАЙ ОХИНЫГ БҮЛЭГЛЭН ХҮЧИРХИЙЛСЭНИЙГ ТОГТООСОН Ч МАРГААШ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД СУЛЛАГДЖЭЭ

Харамсалтай гэмээр тус хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 15 хоногийн өмнө үйлдэгдсэн бөгөөд тухайн хэрэг хийсэн этгээдүүдийг шуурхай илрүүлэн олж тогтоосон ч маргааш нь л гэхэд сулласан юм. Х эргийг тодруулбал : Гэмт этгээдүүдийн нэг нь охинтой цахим орчинд танилцан хэрэг гардаг өдөр уулзан авч явсан бөгөөд охины гар утсыг авчихаад өгөхгүй байсан учир охин зугтаж чадаагүй гэх мэдээлэл бий. Тухайн хэрэг үйлдсэн этгээдүүд охиныг архи, согтууруулах ундааг хүчээр уулган уусан цаг явуулна гэх мэтээр дарамтанд оруулсан гэдгийг эх сурвалжаас хэлж байгаа юм. Тухайн хүчингийн хэрэг гарсныг охин өөрөө түргэн тусламжийн 108 дугаар залгаж мэдэгдсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг баривчилсан боловч маргааш өдөр нь сулласан байна. Тиймээс ч хохирогчийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагаас гэмт этгээдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардсан боловч тэд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явж байгаа юм. Мөн гэмт хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн өдрөөс хойш 14 хоногийн дараа л дөнгөж мөрдөн байцаалтад шилжүүлсэн сурагтай. Тус хэргийг шалгах ажиллагаа удаашралтай цаашлаад гэмт этгээдүүд сул чөлөөтэй явж байгаад хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа аж. Мэдээж хэрэг хамгийн харамсалтай нь 13 хан настай охин өнөөдрийн байдлаар сэтгэл санааны гүн хямралтай байгаа нь ойлгомжтой. Шуурхай ажиллагаа явуулан гэмт этгээдүүдийг илрүүлсэн ч ийнхүү хэрэг хийсэн өдрийнхөө маргааш нь суллагдаж хохирогч охины ар гэрийнхэнд хүнд цохилт болсон хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар бид үргэлжлүүлэн сурвалжлах болно.

2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ХОЙШ НУС ЦЭРЭЭ ХАЯДАГ, ИЛ БИЕ ЗАСДАГ, ХОГОО ХАЯДАГ ИРГЭДЭД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО ГЭВ

Хотын иргэд нэг үеээ бодвол соёлжиж гудамж талбайд нус цэрээ хаяж, ил задгай бие засахаа больсон. Тэгвэл төрийн толгойд сууж байгаа хууль завхруулагчид даа хариуцлага тооцох, тэдэнд авах арга хэмжээгээ чангатгахгүй байж дахин л ард иргэдийн халаасруу гараа шургуулсан хуулиа чангатгана гэлээ. Тодруубал : Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар 2022 оны 1 сарын 1-нээс ил задгай хог хаясан иргэдэд хуулийн дагуу авах арга хэмжээгээ аваад эхэлнэ. Бид хуулинд суусан дүрэмтэй болж байгаа, хуулинд суусан стандарттай болж байгаа гэж мэдэгдлээ. Ийм зүйлийг баатар мэтээр ярьж суухын оронд ард түмнээ шулсан биш харин дэмжсэн хууль баталчихаад ам бардам ард түмэндээ мэдэгдсэн бол...

ХИЛ ХААЛТТАЙГААС БОЛЖ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХОМСТОЛ ҮҮССЭН ҮЕД ҮНЭ НЭМЭГДҮҮЛЭН ХУДАЛДААЛСАН БОЛОН БОРЛУУЛСАН ГАЗРУУДАД АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Хятад улсын Эрээн хотод ковид19 халдварын тохиолдол бүртгэгдэж тодорхойгүй хугацаагаар хилээ хаагаад байгаа. Уг шалтгааны улмаас өнөөдрийн байдлаар манай улсад эм, эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсэж эхэлсэн. Тодруулбал : Нийслэлийн засаг даргаас өгсөн үүргийн дагуу НМХГ-ын дэд даргын 2021,10,28-ны өдөр баталсан Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02-04/350 дугаар удирдамжийн хүрээнд эмийн сангуудад хийгдсэн шалгалтын мэдээлэл гарлаа. Үүнд : Эмийн санд худалдаалагдаж буй эмүүдийн хангамж, хүртээмж болон үнийн талаарх судалгааг гаргах,чанар аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Сүхбаатар дүүрэгт байрлах 20, Баянгол дүүрэгт байрлах 12, Сонгино хайрхан дүүрэгт байрлах 15, Чингэлтэй дүүрэгт байрлах 27, Хан-Уул дүүрэгт байрлах 5, Баянзүрх дүүрэгт байрлах 13 нийт 92 эмийн санд шалгалт хийхэд 25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний /бактерийн эсрэг, мөөгөнцрийн г.м/ эм эмнэлгийн хэрэгсэл /тариурууд/-үүд тасарсан байгаа бол дотоодын эмийн үйлдвэрийн 10-аад нэр төрлийн судсаар сэлбэх тарилгын шингэн тасарч нийтдээ 40 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэлд хомстол үүсжээ. Ийнхүү хомстол үүсэхдээ зэрэгцэн вирусийн холбогдолтой эмүүдийг дур мэдэн нэмэгдүүлсэн үнээр борлуулж байсан газруудад ч хариуцлага тооцож эхэллээ. Шалгалтад хамрагдсан эмийн сангуудаас авсан эмийн үнийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагаас татан авсан үнэ дээр 10-30 хувьтай байхаар тооцож худалдаалж буй эмийн үнийг тогтоосон байна. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эмийн дээд хязгаар тогтоосон бөгөөд эдгээр хязгаараас 350-2500 төгрөгөөр хэтрүүлж худалдаалсан Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Жэба, Эрдэнэ суварга, Их цахиур ХХК-ууд нэрлэгдлээ. Шалгалтын явцад нийт 86 зөрчил илрүүлж 36 зөрчлийг газар дээр нь арилгаж албан шаардлага, хугацаатай үүрэг өгчээ.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХАРУУЛЫН ДАРГАА ХӨНӨӨСӨН ЦЭРГҮҮДЭД ЯЛ ОНООЛОО

Тухайн хэргийг Эргэн сануулахад, Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэгтэй зугтсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гарсан. Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг гурав хоногийн дараа Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ямар нэгэн эрсдэлгүй баривчилж байсан юм. Тухайн цэргүүдийн шүүх хурал Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж Харуулын даргаа буудаж хөнөөгөөд оргон зугтсан хоёр цэрэгт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан боллоо. Хуралдаан арваннэгдүгээр сарын 15-нд хэлсэн бөгөөд шүүх хуралдаан ажлын цаг дууссан тул завсарлаж, 16-ны 09:00 цагаас үргэлжилсэн юм. Ингээд Шүүхээс шүүгдэгч Х-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М-тэй бүлэглэн дээрэмдэх, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн, цэргийн албан хаагч нь өөрт итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн зэрэг үйлдэлд гэм буруутайд тооцсон байна. Харин шүүгдэгч М-г байлдааны тоног төхөөрөмжийг санаатай гэмтээсэн, мөн дээрэмдэх, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргүүдийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Ийнхүү шүүгдэгч Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч М-д нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдууллаа.

ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗҮҮДЭЭР ЯВАГДДАГ СУГАЛААНЫ ХӨТЛӨГЧ ЗАЛУУГИЙН ТӨРСӨН ЭГЧ БАЙР ХОЖСОН ГЭХ ГОМДОЛ ИРЖЭЭ

Хийморьтой 20 сугалаа асуудал дагуулсаар байна. Тодруулбал : Саяхан болсон сугалааны тохирлын үеэр хөтлөгч гартаа барьсан сугалаагаараа азтан тодруулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдан асуудал дагуулсан юм. Энэ мэт байдлаар телевиз бүрийн эфирээр гарах болсон сугалааны нэвтрүүлгүүдийг зогсоох, цаашлаад залилангаас сэргийлэхийг иргэд шаардах боллоо. Хийморьтой 20 сугалаа ийнхүү шууд нэвтрүүлэгийн үеэр асуудал дагуулсан. Тэгвэл тухайн хөтлөгч ч байж мэдэх сугалааны хөтлөгчөөр ажиллаж байсан нэгэн телевизийн хөтлөгчийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч нь сугалаагаар байр хожсон талаар нэгэн иргэнээс ШӨХТГ-т гомдол бүртгэгджээ. Тухайн нөхцөл байдлыг тогтоохоор ШӨХТГ болон цагдаагийн байгууллага ажиллаж эхэлсэн байна. Гэхдээ энэ бол ганцхан иргэдэд харагдсан жишээ. Үүний цаана өөр юуч явагдаж иргэдийг залилж байгааг мэдэх аргагүй юм. Өмнө нь Эгнэшгүй гэх компанийн сугалааны үеэр иргэдийн сугалааг камераас нууцаар шидэж байсан дүрс бичлэг мөн цацагдаж сугалаанд найдах хэрэггүй иргэдэд сануулсан явдал болсон. Гэвч олон нийтийн дунд нэр хүндтэй байдаг олон телевизээр сугалааны шууд дамжуулалт явагдсаар байгаа нь иргэдэд итгэл төрүүлээд байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтэй иргэдээс их хэмжээний мөнгө авдаг тухайн сугалаанууд үнэн шударга явагддаг гэдэг нь эргэлзээ дагуулсаар байна.Тиймээс сугалаа нэртэй залиланг зогсоох цаг болжээ.

1 ... 308 309 310 311 312 313 314 315 316 ... 334