ЗГ-ЫН ХУРАЛДААНААР УКРАИНД БАЙГАА ИРГЭДЭЭ ЯАРАЛТАЙ ТАТАЖ АВАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЗАРДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ ГЭВ
Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ГХ-ны сайд Б.Батцэцэг, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарт Украинд буй оюутнуудыг татаж авах чиглэлийг өгсөн. Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар ээлжит бусаар 16 цагаас хуралдахаар товлоод байгаа бол. Уг хурлаар Украинд байгаа монгол иргэдээ яаралтай татаж авах зардал хөрөнгийг шийдэх юм байна. Манай улсын 60 орчим иргэн Украинд сурч, амьдардаг бөгөөд тэдний дийлэнх нь оюутнууд байгаа юм. Өвлийн амралтаараа 32 оюутан эх орондоо ирээд байгаа бол өнөөдрийн байдлаар 30 гаруй оюутан Украинд байгаа ажээ. Юутай ч хүнд нөхцөл байдалд ороод байгаа Украинд сурч, амьдарч байгаа ирэгдээ татаж авах арга хэмжээ авах таатай мэдээ байна