ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ НАРЫГ ЗАРЛАСНААС ХОЙШ 50 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨД БАЙНА

 "Хөгжлийн Банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн зээлдэгчдийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласан. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтөд тодорхой ахиц гарч байгааг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэллээ.

Тодруулбал: Хөгжлийн Банканд шалгалт явагдаж шүүхэд шилжсэнээс хойш зээлийн буцаан төлөлт өсч 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байгаа. Өнгөрсөн нэг сарын хугацаанд чанаргүй зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийж ажилласан. Энэ ажил нь 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд. Мөн АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа" гэлээ.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.