ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС БАТАЛГААГҮЙ WiFi СҮЛЖЭЭНД НЭВТРЭХГҮЙ БАЙХ НЬ ИРГЭД СҮЛЖЭЭНИЙ ЦАХИМ ХАЯГАА БУСДАД АЛДАХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙГ САНУУЛЖ БАЙНА


ЦЕГ-ын  Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Иргэд олон нийтэд хандаж мэдэгдэл хүргүүллээ. Иргэд олон нийт сүлжээний хаягаа бусдад алдах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас дараах зүйлийг анхаарууллаа.


       Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WiFi  сүлжээнд холбогдохгүй байх, энэ үйлдэл нь таныг WiFi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална

Цахим орчинд хувийн мэдээлэл болон зураг нийтлэхдээ анхаарч байх

Танихгүй хүнээс ирсэн цахим шуудангийн хавсралт файл болон холбоос хаяг руу орохгүй байх нь чухал

Нууц үгийг том, жижиг үсэг, тоо тэмдэгт оролцуулан хийж олон хаягт давтан ашиглахгүй байнга шинэчлэл хийж байх хэрэгтэйг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба анхааруулж байна гэв.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.