НЭГҮҮН МЭДЭЭ
13 НАСТАЙ ОХИН СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭЖ, БИЕЭ АВЧ ЯВАХ ЧАДВАРГҮЙ ҮЕДЭЭ БУСДАД ХҮЧИНДҮҮЛЖЭЭ

Булган аймагт насанд хүрээгүй буюу 13 настай охин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ авч явах чадваргүй үедээ бусдад хүчиндүүлсэн хэрэг 2021.10.12- нд гарсан байна. Тодруулбал : Булган аймаг: Булган сум 5-р баг “Дэвшилт сонины газрын хашаан дотор гэртээ насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд хүчиндүүлсэн байж болзошгүй байдалтай гэртээ орж ирлээ” гэсэн мэдээллийг 10-р сарын 12-ны 06:40-д цагдаад дуудлага мэдээлэл өгчээ. Тус хэргийг цагдаагийн бүрэлдэхүүн шалгахад: Тус багт суух Д.М /эм.13н/ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ авч явах чадваргүй үедээ бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас 1 ширхгийг хураан авч, тэмдэглэл 2 үйлдэн Булган аймаг дахь цагдаагийн газар шалгаж эхэлсэн гэх. Хамгийн харамсалтай нь тухайн охиныг эмнэлэгт үзүүлсэн бөгөөд эмнэлгийн дүгнэлтээр охин хальс хуучин урагдалтай хэмээн гарсан байна. Ингэснээр 13 хан настай буюу өсвөр насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос ийнхүү болсоор байна. Бага насны хүүхэд хэрхэн архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн. Эсвэл хэн бага насны хүүхдэд согтууруулах ундаа өгч бэлгийн дур хүслээ хангасан зэрэг олон асуудал дагуулсаар байгаа юм. Монгол улсад сүүлийн 5 жилд 1400 гаруй өсвөр насны охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх харамсалтай тоон мэдээлэл гарч байна. Хүчирхийлэлд өртсөн охид амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ирээдүйд итгэх итгэлээ алдсаар байгаа. 2017 онд 137 охин 2018 онд 309 охин 2019 онд 350 охин 2020 онд 328 охин 2021 оны эхний найман сарын байдлаар 228 охин бэлгийн халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болоод байна. Хүүхэд бол бидний ирээдүй. Тиймээс тухайн асуудалд нийгмээрээ анхаарч, гэмт хэргийн хохирогч болсон охидын сэтгэл зүйн эмгэгийг эмчлэх, нийгэмших, нэр төрөө хамгаалахад нь чиглэсэн оновчтой төрийн бодлого яаралтай шаардлагатай

Ш.РАДНААСЭД: ЗААВАЛ ЯЛ ӨГ, ЭСВЭЛ ЦАГААТГА ГЭСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ ОРУУЛЖ ИРЛЭЭ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Алтанхуяг нь анхан шатны шүүхээс хэргийг буцаах зохицуулалтыг үлдээх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, холбогдох үндэслэл, тайлбарыг хэлж байлаа. Хэрэг буцааж болохгүй гэдэг хуулийн зохицуулалт дор хэргийг нягтлахгүйгээр, шүүх заавал шийдвэр гаргах шахалтад орох эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн шүүхээс өмнөх мөрдөн байцаах, прокурорын шатны үйл ажиллагааг сайжруулахгүйгээр, шууд шүүх эцсийн шийдвэрийг гаргаж байхыг хуульчлах нь эрсдэлтэй гэв. Эрүүдэн шүүвэл яах уу. Тэр хохирлыг шүүхийн шатанд яаж зөвтгөх юм бэ. Шүүх хурал дээр хохирогч эсвэл гэрч мэдүүлэгээсээ татгалзвал яах уу. Шүүх буцаах ямар ч боломж байхгүй. Заавал яллана эсвэл цагаатгаад явуулна. Энэ дотроо авах нэг зүйл нь прокурор хэрэг татдаг байдлыг өөрчлөх нь зөв л байх. Тэр тусмаа олны анхаарал татсан хэргүүд шүүх рүү шилжихгүй байх вий дээ. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг замхраад алга болдог болох вий дээ гэж харагдаж байна хэмээлээ.

МОНГОЛД АНХ УДАА БАРИЛГЫН САЛБАРТ КОЙН ЗАДРАНА

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэн интернет орчинд барилгын салбарт анх удаа койн задрах мэдээлэл гарч эхэллээ. Энэхүү койн нь “GERT COIN” нэртэйгээр гарч байгаа бөгөөд тус койн багт банк санхүү, барилга, урлаг спортын нөлөө бүхий олны танил хүмүүс байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Тун удахгүй олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл нь хүрэх бөгөөд бид мэдээллийг цаг алдалгүй хүргэнэ. Мэдээлэл авах Холбоос линк :

Ч.УЛААН САЙД АСАН “УРТ ГАРТ”-ЫН ХАЛДЛАГАД ӨРТСӨН ҮҮ ...

ХХААХҮ-ийн сайд асан Чүлтэмийн Улаан гэх эрхэм МУ-ын их хурлын гишүүнээр 6-н удаа сонгогдсон байдаг.Тэгвэл түүний гэрт “Хулгайч” нэвтэрч эд зүйсийг нь хулгайлсан байж болзошгүй байна. Тодруулбал : ХУД-4-р хороо “Зэд вилла хотхоны … тоотын цонхоор хулгайч орсон байна” гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр буюу 2021 оны 10-р сарын 11-ны өдрийн 21:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ингээд иргэн Ч.Улааны эзэмшлийн таун хаусын цонхны салхивчийг түлхэн хулгайч орж мөнгөн аяганы 11 ширхэгтэй иж бүрдэл, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, хаш бугуйвч тус бүр 1ш, хаш ээмэг 1 хос, нийт 5 төрлийн 15 ширхэг эд зүйл алдагдсан байна. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ШАЛТГААН БОЛ 50000 АМ.ДОЛЛАРЫН БОСГОТОЙГООР ГАДНЫХАН ҮЙ ОЛНООРОО ОРЖ ИРНЭ !!!

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ШАЛТГААН БОЛ 50000 АМ.ДОЛЛАРЫН БОСГОТОЙГООР ГАДНЫХАН ҮЙ ОЛНООРОО ОРЖ ИРНЭ !!! Тэдний дийлэнх нь Хятадууд байх нь тодорхой. Бид тэднийг Монголд том бүтээн байгуулалт хийж үйлдвэр байгуулна гэдэгт итгэхгүй. Хэдий хөрөнгө оруулалтын энэ нөхцөл нь тэднийг сууришуулах асуудлаас тусдаа асуудал байсан ч 50000 ам.доллар бүхий этгээд нь орж ирсэн л бол энэ улсаас ховхрохгүй иргэншил авахаар зүтгэнэ. Тиймээс УИХ болон тэрхүү нэр бүхий гишүүд улс оронд учрах эцсийн үр дагварыг нь тооцоолж бодоогүйн дээр даалгавар авсан мэт зөрүүдлэн зүтгүүлж байгаа цаад учир юу вэ? Үнэхээр л гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжихгүй болохгүй байгаа юм бол Монголд маш том бүтээн байгуулалтанд 700 - 1 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулахыг хүссэн барууны орны бизнесмэнүүдийн хүсэлт үл тоогдон унаж 50 хан мянгаар ямарч бүтээн байгуулалт хийж чадахгүй жижиг гаруудад болохоор боломж олгох гээд зүтгэж буй нь үндэсний аюулгүй байдалд ноцтой асуудал учруулах зүйл мөн юм.

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АВАРГА ДЭЭД СУРГУУЛИЙН АРЫН ТОГТООЛ УСАНД ЖИВЖ ЭНДЖЭЭ

Харааны бэрхшээлтэй иргэн “Аварга дээд сургуул”-ийн арын тогтоол уанд живж эндсэн харамсалтай осол болсон байна.Үүнд хариуцлагагүй барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр ийн эрдэнэт хүний амь нас эрсэджээ. Тодруулбал : Аварга дээд сургуулийн хойд талын тогтоол усанд хүн унаж эндсэн талаархи дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрөгч Баасан гаригт бүртгэгджээ. Ингэхэд ХУД ийн 1р хорооны иргэн 39н настай эрэгтэй, иргэн Э барилгын ухсан нүхэнд унаж нас барсан байжээ. Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр амь хохирогч харааны бэрхшээлтэй эмнэлэгийн хяналтад байдаг гэх мэдээлэл бий юм. Харин энэ осол гарах боломж нөхцлийг бий болгосон барилгын компанид хариуцлагын асуудал хөндөгдөх учиртай. Учир нь тус барилгын компани нүх ухаад орхисон тул ус тогтож тус нүхэнд тогтсон тогтоол усанд хүн унаж эндэв. Цаашид хэд хичнээн иргэн амь нас эрүүл мэндээрээ хохирохыг бид таашгүй. Сэрэмж сонор илүүдэхгүй бөгөөд нийслэлчүүд энэ мэт алхах тутамдаа аюул заналхийлэл дор аж төрсөөр байна. Аз жаргалтай улаанбаатарчууд эрсдэлээр дүүрэн боловч энэ мэт иргэний амь насыг хохироосон асуудалд хариуцлага яригдаж засч залруулах нэн яаралтай шаардлагатай байна.

ГЭРТЭЭ ХАРИХААР ГАРСАН 14 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

Говь - Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт амьдардаг эрэгтэй хүүхэд сураггүй алга болжээ. Тодруулбал, хөрш айлаасаа гараад гэртээ харихаар явсан 14 настай эрэгтэй хүүхэд гэртээ ирээгүй бөгөөд одоогоор хаана байгаа нь тодорхойгүй сураггүй алга болсон байна. Алга болсон гэх хүү 10 сарын 7- ны өдрийн оройн 22 цагийн орчимд цагдаагийн байгууллагад алга боллоо гэх мэдээлэл ирсэн аж. Түүнээс хойш тав хоногийн турш Гуулин тосгоны нийт 40 орчим хүн тасралтгүй эрэн хайсаар байна.

БАРИЛГЫН ШОРООНООС ХҮНИЙ ЯС ОЛДЖЭЭ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж байсан барилгын компанийн буулгасан шорооноос хүний өгөршсөн яс олджээ. Тодруулбал, энэ сарын 8- ны өдөр тус аймагт ажиллаж байсан Эксракт ХХК - ийн татаж ирсэн шорооноос хүний арга яс гарч ирсэнг тус компанийн ажилчид мэдэж цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Татаж авсан шороог тус аймгийн Хөрөхийн хад гэх нэртэй газаас татсан бөгөөд хүний ястай хамт бог малын цайсан яс хамт байсанг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авсан байна. Хүний арга яс олдсон гэх хэргийн Дундговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.

“JADE”-ИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 100 ОРЧИМ САЯ ДОЛЛАРТ ХҮРСЭНЧ МОНГОЛЫН ТАЛД БУЮУ “ЭРДЭНЭС МЕТАН”-Д АШИГ “НААЛДСАНГҮЙ”

Тавантолгой ордын нүүрсний метан хийн 7 лицензийн 60%-ийг эзэмшигч “Jade Gas Holdings” IPO гаргаж, 100 сая долларын үнэлгээтэй болжээ.Австралийн “Jade Gas Holdings” компани 2021 оны 10-р сарын 4-нд Австралийн Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэллээ. Арилжаа хийж эхэлсэн эхний өдрөө хувьцааны ханш нь хоёр дахин өссөн. 10-р сарын 6-ны байдлаар нэгж хувьцааны ханш нь 0.08 австрали доллар болжээ. Харин зах зээлийн үнэлгээ нь бараг 100 сая орчим ам.долларт хүрсэн байна. Энэ компани нь өнгөрсөн наймдугаар сард Австралийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, хөрөнгө оруулагч нараас 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт амжилттай татсан. Уг нь энэ мэдээ “Баялагтаа эзэн” монголчуудын баярлах шалтгаан байх ёстой ч бараг хамаагүй бололтой юм.Учир нь Австралийн “Jade” компани нь Монголын төрийн өмчит “Эрдэнэс Метан” компанитай хамтран тус 7 лицензийг эргэлтэд оруулахаар тохиролцсон. Ингэхдээ “Jade” 60 хувийг, “Эрдэнэс метан” 40 хувийг хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнд тохирсноор “Jade” компани “Тавантолгойн нүүрсний метан хийн төслийн хайгуул, тооцоо судалгааг боловсруулж дуусах хүртэл бүх санхүүжилтийг хариуцна” гэжээ. Харин түүнээс цааш ямар нэгэн үүрэг хүлээгээгүй! Гэтэл хувийн хэвшлийн “Энержи Ресурс”-ын охин компанитай байгуулсан гэрээний хүрээнд “Баруун нарангийн нүүрсний метан хийн төслийн хайгуул, тооцоо судалгааг боловсруулж дуусах хүртэлх санхүүжилтийг хариуцахаас гадна түүнээс хойш олборлолт, үйлдвэрлэлийн ажилд харилцан тохиролцож санхүүжилт дээр оролцоно” гэж тохиролцжээ. “Jade”-ийн төлөвлөгөөг нь харахад нэг жилд 2 гаруйхан сая ам.долларыг л Монголын газар нутаг дээр, лиценз эзэмшиж байгаа талбайнууддаа хайгуулд зарцуулна.Гэтэл хэрэв энэ ажлыг “Эрдэнэс Метан” ХХК дангаараа өөрөө хариуцаж гүйцэтгэсэн бол өнөөдөр төрийн өмчит энэ компанийн зах зээлийн үнэлгээ дор хаяж 100 орчим сая долларт хүрч, хөрөнгө оруулагчдаас 7.5 сая долларыг өөрсдөө татан төвлөрүүлж, өөрсдөө хайгуулаа санхүүжүүлэх бүрэн боломжтой байсан. Тэгвэл энэ боломжоос татгалзаж, Австралийн “Jade” гэх компанид нийт 7 лицензийнхээ 60 хувийг том үүрэг хариуцлага үүрүүлэхгүйгээр өгсөн байна. “Jade”-тэй хийсэн гэрээний “алдаа” буюу биднээс алдагдаж буй боломжууд нь юу байна вэ? 1-рт. Компани хайгуулын ажилд 2 жилийн хугацаанд ердөө 7.5 сая ам.доллар төсөвлөсөн. Тэр дундаа бүр нарийн харвал 4.3 орчим сая ам.доллар нь яг бодитой хайгуулд зориулагдах бөгөөд энэ нь хайгуулын ажлын тухайд маш бага зардалд тооцогдоно. 2-рт. Компани төрийн өмчит Тавантолгойн метан хийн төсөл дээр хайгуулын ажил дуусч, ТЭЗҮ боловсруулсны дараах бүтээн байгуулалт, хөгжүүлэлтэд ямар ч үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, төслийг урт хугацаанд үргэлжлүүлж, байгалийн хийн томоохон нийлүүлэгч болгох, үр шимийг нь хүртээх хэтийн зорилгоо биелүүлэх ажилд огт гар бие оролцохгүй байх бүрэн эрхтэй гэсэн үг. Эцэст нь арилжаа 2021 оны 10 дугаар 4-нд эхлэхэд “Jade”-ийн зах зээлийн үнэлгээ бараг 100 орчим сая долларт хүрсэн боловч Монголын талд буюу “Эрдэнэс метан”-д ашиг “наалдсангүй”. Ямар ч үнэлгээгүй, хэн ч мэдэхгүй компани хэвээрээ хоцров. Ийм байхад гэрээ хийсэн хүмүүсээс хариуцлага нэхэх ёстой. Дэлхий даяараа “цэвэр” эрчим хүч рүү хошуурч байгаа өнөө цагт нүүрсний метан хийн эрэлт хэрэгцээ маш их болсон. Улаанбаатарын нүүрсний хэрэглээг хийгээр сольж, агаарын бохирдлоос салах, цаашлаад өмнөд хөрш рүүгээ экспортлох ч бүрэн боломжтой. Ийм ирээдүйтэй төслөө Монголчууд өөрсдөө эргэлтэд оруулж, гадны зах зээл дээр таниулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж болох л байлаа. Энэ тохиолдолд алдагдсан боломжийнхоо төлөө төрийн өмчит “Эрдэнэс Метан”, түүний толгой компани “Эрдэнэс Монгол” компанийн тухайн гэрээг байгуулсан болон мэдэж байсан албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх ёстой юм.Учир нь бид “Баялагтаа эзэн” байх ёстой юм.

Л.Оюун-Эрдэнийн ЗАСАГ ОГЦРОХ НЬ “ТОДОРХОЙ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг огцрох нь “Тодорхой” болов. Сүүлийн сар гаруйн хугацаанд нийгэмд өрнөсөн эмх замбараагүй олон үйл явдлууд Засгийн Газар ажлаа хийхгүй байгааг харуулж байгаа.Үүнд шатахууны хомстол, шахмал түлшний борлуулалтын ажил урагшлахгүй байгаа зэрэг нь цар тахалд дарлагдаж хоёр жил гаруй хөлөө тушуулж, ходоодоо хэмжүүлсэн иргэдийн бухимдлыг дээд цэгт нь ч хүргэсэнд юм. 1990 оноос хойш 30 гаруй жил улс төрийн халуун тогоонд чанагдаж хал үзсэн өвгөн сайд Ц.Нямдорж ийм зүйл үзээгүй гэж толгой сэгсрэн халаглав УИХ-ын дарга Г.Занданшатар сайд нартаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайдад сануулав. Эндээс харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаанд хэн хүнгүй сэтгэл дундуур байгаа нь ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ Засгийн Газрыг огцруулах асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хөндөж буй. Эрх барьж байгаа МАН хүчтэй нөлөөтэй байгаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар найдвартай хамгаалалттай гэсэн үг биш. Иймд Засгийн газрын үүрэг хариуцлагын асуудал ганц нэг сайдаар туг тахиад намжих хэмжээний биш, бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэмжээнд тулж ирээд байна.

1 ... 301 302 303 304 305 306 307 308 309 ... 317