МУИС-Н ОЮУТНУУД Б.АРИУНЗАЯАГ СУРГУУЛИАС НЬ ХӨӨХӨӨР ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ БАЙНА

МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр TOM TOMS кофе шопод бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргасан хэрэг хэдхэн өдрийн өмнө гарсан билээ.

Тэгвэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр тус сургуулийн оюутан Батбаярын Ариунзаяагийн асуудлыг хэлэлцээр болжээ.

Тус сургуулийн оюутнууд гарын үсэг цуглуулж, Б.Ариунзаяа Хууль зүйн сургуульд суралцах ёс зүйн чадамжгүй тул сургуулиас хасах санал дэвшүүлжээ. Одоогийн байдлаар 1800 гаруй оюутан гарын үсгээ зураад байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.