НАЙЗ ЗАЛУУДАА БУУДУУЛЖ, АМИА АЛДСАН СУРАГЧИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТЭЭР ЭР БЭЛГИЙН ЭС ИЛЭРЛЭЭ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч О дотуур байрнаасаа алга болж, бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон юм. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад тухайн охины найз залуу  21 настай Б түүнийг буудаж хороосон болох нь тогтоогдсон байдаг.  


                     Талийгаач охиныг Б гэгч нь ууланд аваачиж, амь насыг нь бүрэлгээд өөрөө амиа хороосон гэх. 

 

Харин шүүх шинжилгээний дүгнэлт ийнхүү хоёр сар гарны дараа гарчээ.Тэгвэл талийгаач охины биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт хэрэг гарснаас 60 гаруй хоногийн дараа гарчээ. Шүүх шинжилгээний дүгнэлтээр охины биед гэмтэл үүсээгүй, тархиндаа буудуулснаас үүдэлтэйгээр амиа алдсан гэжээ. Мөн охины биеэс эр бэлгийн эс илэрчээ. Түүнчлэн хэргийн газраас хураан авсан буунаас охины найз залуу гэх Б-ийн хурууны хээ олдсон байна. Харин талийгаач охины хурууны хээ олдоогүй бөгөөд буунд хүрээгүй гэх дүгнэлт гарчээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.