“ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ” ХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД УЧРУУЛСАН ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ 9 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭВ !!!

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Бага тэнгэрийн аманд 2008 онд “аялал жуулчлал”-ын зориулалтаар 4 га газарт үйл ажиллагаа явуулах эрх авсан  “Зүүнбаян рефайнери” ХХК-д тус газраа 5.6 га болгон зөвшөөрөлгүй сунгаж, 0,6891 га талбайд бургасан ойг сүйтгэж, хаус барьсан хэрэг гарч байсан.Иймд “Улсын ерөнхий прокурорын газраас тус компани нь газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоолгохоор шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар  болсон талаар өнгөрөгч 2019 онд мэдэгдэж байсан боловч ажил хэрэг болоогүй.

Мөн 2017 онд Талбайн хэмжээгээ хэтрүүлж, байгалийн унаган төрхийн алдагдуулж,дархан цаазат газрын горимыг ноцтой зөрчсөн учраас “Зүүнбаян рефайнери” компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг нөхөн сэргээх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарч, 2018 онд хууль бус, зөвшөөрөлгүй баригдсан хашаа, байшин, барилгыг буулгах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсан боловч мөн л хэрэгжээгүй. 

Тэгвэл сайдын тушаал шийдвэр цаасан дээр бичигдэхээс өөрөөр эр бяр хүрдэггүй , эрх мэдэл нь хэтийдсэн “Зүүнбаян рефайнери” ХХК нь Шадар сайд С.Амарсайхантай шууд холбогддог. Тодруулбал, “Зүүнбаян рефайнери” ХХК нь Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын нэр дээр бүртгэлтэй бөгөөд мөн түүний төрсөн ах С.Ганбат нь зайсан толгойг тойруулсан нийт долоон байршилд газар эзэмшдэг. Тэр газруудын заримд нь тансаг хотхон, оффис, үйлчилгээний төвүүд сүндэрлэсэн. Энэ нь ах дүүс нийлж  туул голын эрэгт хууль бусаар хэдэн арван га газар эзэмшиж, бургасыг нь хядаж, барилгажуулж байгааг нотолж буй юм.

Гэвч “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ 9 тэрбум 171 сая төгрөг гэж дүгнэсэн боловч түүнийг нь төлж барагдуулсан эсэх нь мөн л тодорхойгүй байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.