“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-Т БҮРТГЭЛТЭЙ ОРОН СУУЦУУДЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУВЬЧЛАХААР БОЛЖЭЭ

Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчлах шийдвэр гаргалаа.

ЗГХМОНХГ-аас 2019 онд Ерөнхий сайдын Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байна хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.