НЭГҮҮН МЭДЭЭ
НДШ-ийг нэмж "Капитал" хатагтай Б.Ундармаагаас авах ёстой 105 тэрбумыг иргэд төлсөөр л

Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг Капитал банкны дампууралтай алга болсон энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэх хууль хэрэгжихээр болсон байдаг. “Капитал”-д алдаад байгаа Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, дээр нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум, нийлээд 240 тэрбум төгрөгөө олж авсан уу? Төр засгийн хариуцлагагүй, уваагүй үйлдлээс болж нийтийн олон зуун тэрбум төгрөг алдагдсаныг яагаад ард түмэнд зовлон болгосоор байна вэ? Б.Ундармаа гишүүн нэг их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийг Алтжин компанийн захирал Г.Алтан хэлж байсан. үнэхээр ч Б.Ундармаа гишүүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд сэйфиндээ багтдаггүй гэж эх сурвалжууд ярьдаг. Тэр хүний хөрөнгийг зараад энэ олон төрийн байгууллагын хохирлыг барагдуулж ягаад чадахгүй байна вэ? Монгол хүний дундаж цалин нэг сая төгрөг гэж байгаа. Энэ тооцооллоор бол нэг иргэн сард зөвхөн өндөр настны тэтгэврийн шимтгэлд 190 мянган төгрөг төлдөг. Жилд 2,210,000 төгрөг төлдөг гэсэн үг. Үүнийг хэдэн жил төлөх вэ. 10, 20, 30 жил төлнө. Төрийн үүрэг бол энэ мөнгийг найдвартай газар, гайгүй хүүтэй хадгалах ёстой. Гэтэл энэ мөнгөн дээр салбарын сайд нар үеийн үед “ажиллаж” ирсэн хардлага олон нийтэд байсаар байна. Б.Ундармаа гэгч 240 тэрбум төгрөгийн тэтгэврийн сангаар тоглочихсон эрхэм “түшээ” юм. Тэрбээр зүгээр ч нэг банкаа дампууруулчихаагүй 200 гаруй иргэний 260 орчим тэрбум төгрөгийн хадгаламжийг шамшигдуулж, ЖДҮХС-аас 700 сая төгрөгийн зээл авсан гэмтэй. Гэтэл тэрээр өнөөдөр юуч болоогүй мэт амьдарсаар л байна. Тэтгэврийн санг дампууруулах эрх зөвхөн төрийн түшээдэд л олддог монгол шиг улс өөр хаана ч байхгүй. Б.Ундармаагийн идсэн мөнгийг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн үү! НДШ 26 хувьд хүрэх зуур Б.Ундармаа уснаас хуурай гарч байгаа нь шударга ёсонд нийцэх үү? НДШ 2% нэмсэнд иргэд эсэргүүцэж байгаа учир нь Б.Ундармаа улсад хохирол учруулсан мөнгөө ард иргэдээр төлүүлэх гэсэн увайгүй үйлдэл гаргаж байна гэх..... Энэ мэт байдлаар МОНГОЛ УЛСАД үлэмж хэмжээний хохирол учруулсан Б.Ундармаа гишүүний нэгэнт ил болсон мэдээлэл дээр хуулийн байгууллагууд ажилмаар байна.

Б.Цогтбаатар нарын 26 хүнд холбогдох шүүх хурал 9 дэх удаа хойшлолоо

2020 оны сонгуулийн дараа Эрүүл мэндийн сайдад нэр дэвшээд АТГ-аас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянахдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Авлига, албан тушаалын хэргийн яллагдагч учраас Эрүүл мэндийн сайдад томилоход харшилна гэсэн бичиг хүргүүлснээр төрийн сайд болж чадаагүй тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад өдгөө НҮБ-ын Хүүхдийн санд албан тушаал хашиж буй Бямбаагийн Цогтбаатар, тус газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Баттөрийн Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Нямжавын Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх наймдугаар сарын 26-нд жич товлохоор хойшлуулсан. Түүнээс хойш хурлын тов гараагүй л байна. Шүүх хурлын танхимын багтаамж, халдвар хамгааллын дэглэм, өмгөөлөгч нарын элдэв шалтаг, прокурор “Ковид-19”-ийн сэжигтэй тохиолдол болсон зэрэгт үндэслэж тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихаад байгаа билээ. Уг нь энэ шүүх хурлыг нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн ногоон танхимд хийхээр хэд хэдэн удаа товлосон бөгөөд бүтэн жил гаруйн хугацаа өнгөрөхөд 9 дэх удаагаа хойшлуулаад байна. Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ.

МУГТ Цэндбаатарыг зодож хэд хэдэн удаа ухаан алдуулж буй бичлэг дэлгэгдлээ

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан. Шигшээ багаасаа хөөгдсөн Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр би дэлхийн аваргад оролцоно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй. Монголдоо ч байх шаардлага алга. Хэнд ч гомдохгүй ээ. Хэлэх зүйлээ би хэлнэ гэсэн байдаг. Харин тухайн өдөр яг юу болсон талаарх видёог өчигдөр улаан бал товч тойм нэвтрүүлгээр олон нийтэд хүрэглээ. Тухайн бичлэгт МУГТ Э.Цэндбаатарыг хэд хэдэн удаа цохин унагаж байгаа байдал бичигдсэн байна. Э.Цэндбаатарын хэлж буйгаар "Зүгээр сууж байхад ах нар ирж боож унагаж зодсон" гэх тайлбарыг өгчээ. Бааранд байсан тэд архидан согтуурсан байсан бөгөөд ийнхүү нэгнээ дээрэлхэж зоджээ. Энэ зодооны хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлыг дэндүү хурдан ирээдүйтэй тамирчнаа хөөх шийдвэр гаргалаа гэдэгт шүүмжлэлтэй хандах иргэд олон байна.

ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮЖ, ЭЗЭНГҮЙ 15 ХЭРЭГ ТОХСОН ГУРВАН ЦАГДААГИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой тун удахгүй тохиох гэж байна. Гэвч 100 жилийн ой төхөх тусам цагдаагийн байгууллагын олон таагүй мэдээлэл хөврөх боллоо. Тухайлбал : Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн гурван алба хаагч бусдыг эрүүдэн шүүж, тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан 15 эзэнгүй хэргийг тохож, хилсээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлжээ. Гэм зэмгүй иргэнийг цагдаагийн байгууллагын гурван алба хаагч эрүүдэн шүүж олон эзэнгүй хэрэг тохсон явдал саяхан болсон байдаг. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нар Монгол улсын иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт авч иржээ. Улмаар 2019.10.24-25-нд шилжих шөнө гавлаж цагдаагийн хэсэгт хонуулахдаа эрүүдэн шүүж СХД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохсон байна. Ингэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Иргэн Д-г эрүүдэн шүүсэн, 15 гэмт хэрэг тохсон болох нь шүүхээр нотлогдсон. Тиймээс гэм буруугүй этгээдэд хэрэг тохсон СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн цагдаа нарыг Эрүүгийн хуульд заасны дагуу нотлох баримт хуурамчаар үйлдсэн, Эрүү шүүлт тулгасан хэргээр АТГ-т шалгаж хэргийг прокурорт, прокуророос шүүхэд шилжүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар эрүүдэн шүүсэн болон хэрэг тохсон нь нотлогдсон бөгөөд энэ хэргийг үйлдсэн хэрэгт яллагдагчаар татагдаад буй цагдаа нар өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нарт Эрүүгийн хуулийн 21.1.2 болон 21.12.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэрэв шүүхээс цагдаагийн алба хаагчдыг гэм буруутай гэж үзвэл дараах хуулийн заалтын дагуу ял оноох юм 21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах 2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах 1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ. Шүүхээс цагдаагийн алба хаагчдыг гэм буруутай гэж үзэх юм бол дээрх хуулийн заалтаар ял оноох юм.

ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЖАГАР “ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР” БАЙГУУЛАХЫГ САНААЧИЛЖ , ХОТЫН ДАРГА Д.СУМЬЯАБАЗАР ДЭМЖЖЭЭ

Хан уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Жагар “Бетонон ширэнгээс татгалзая” хэмээн нийслэлчүүдээ уриалж туул голын эрэг дагуух газар олголтыг цэгцэлж харин үүний оронд “Нийтийн эзэмшлийн спорт цогцолбор байгуулах” санал гаргаж хотын даргад хүргүүлж байв. Харин түүний энэ саналыг хотын дарга Д.Сумьяабазар дэмжиж нийслэлчүүд нийтийн эзэмшлийн спорт цогцолбортой болох ажил бодит болж биелэх боломж бүрдэж эхэллээ. Төлөөлөгчийн саналыг иргэд олон нийт итгэж дэмжсэнээр ийнхүү ажил хэрэг болох боломж нөхцөл бүрдэхээр болжээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндэд чухал хөрөнгө оруулахуйц шийдвэр гаргахаар зэхэж байгаагийн илрэл болж нийслэлийн холбогдох албан тушаалтнууд ХУД-ийн 19 20-р хороонд ажиллаж нөхцөл байдалтай биечлэн танилцлаа. Зайсангийн гүүрнээс яармагийн гүүр хүртэлх туул голын сав газар буюу усны нөөц усан сан бүхий газарт хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй барилга байгууламжийг барьж эзэмшиж байгаа нь нийслэлчүүдийн нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал гэж иргэд олон нийт ч иргэдийн хурлын төлөөлөгч ч үзсэн. Иймд тэд нийслэлийн төсөвт хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр нийтийн эрх ашгийн төлөө нийтийн эрүүл мэндийн төлөө нэгдэж бүтээн байгуулалтыг дэмжиж гарын үсгээ зураар 28н мянгуулаа болсоныг нь хотын даргад уламжилаад байна. Нийтийн эзэмшлийн спорт цогцолборыг байгуулахын тулд өмнө нь олгосон хууль ёсны газруудыг өөр байршилд сольж олгох хууль бус олголтуудыг цуцлах ахин шинээр газрын зөвшөөрөл олгохгүй байх зэрэг асуудлуудыг шат дараалалтай шийдвэрлэхийг одоо бид харж хүлээх л үлдлээ. Ямартаа ч тус цогцолбор ашиглалтанд орсоноор нийслэлчүүдэд нийтэд нь зориулсан : Дугуйн зам Сагсан бөмбөгийн талбай Гар бөмбөгийн талбай Бага насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай Жирэмсэн болон амаржсан эхчүүдэд зориулсан тусгай талбай Ахмадуудын дасгал хөдөлгөөнд зориулсан талбай болон сургууль цэцэрлэг зэргийг туул голоо түшиглэн бүтээн байгуулах боломжтой. Иргэдээ төлөөлнө хэмээн иргэдийн хурлын төлөөлөлд сонгогдсон эрхэм төлөөлөгч нар ч энэ асуудалд гар бие оролцож дэмжиж ажиллах нь тэдний үндсэн үүрэгт ажлын нэгээхэн хэсэг боловч нэг ч төлөөлөгч одоогоор энэ бүтээн байгуулалтын ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлээгүй л байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг нүүлгэх шийдвэр гаргалаа

ЗГ: Хотын захиргааг 2021 оны 12-р сарын 31-ний дотор НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ шийдвэр гаргалаа Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гаргасан байна.

Криптовальютын луйварт монгол залуус холбогджээ

Coinseed аппликейшн хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ өөрсдийн хаяг руу нэвтрэх эрхийг нь хааж, дансан дахь хөрөнгийг нь хумсалж байна гэсэн гомдол удаа дараа гаргажээ. Гомдлын мөрөөр Нью Йорк хотын дээд шүүхээс тус бүртгэлгүй автомат арилжааны аппликейшний үйл ажиллагаа зогсоох арга хэмжээ авч магадгүй байгаа талаар Coindesk мэдээлсэн байна. Тус аппликейшний хэрэглэгчид өөрсдийн онлайн хэтэвчиндээ мөнгө шилжүүлээд эргүүлж авч чадахгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн аж. Эцэстээ тус аппликейшн Apple store, Play store-оос арчигдан, вебсайт нь ч ажиллагаагүй болж сураг алдраад буй. Үүнийг ердөө Нью Йорк хотын шүүхийн мэдэгдлийн эсрэг авч байгаа түр арга хэмжээ гэж харах хүмүүс байгаа ч дийлэнх нь тухайн аппликейшний арын албыг асуудалд орсон гэж үзэж байна. Хэрэгт эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүс фейсбүүк хуудаснаа групп үүсгэсэн байх бөгөөд хүмүүс иргэний шүүхэд хэргийн тухай мэдүүлжээ. Энэхүү аппликейшний үүсгэн байгуулагч, ажилчид дунд нь монгол хүмүүс олон бий. Үүний үр дүнд монгол улсын нэр хүнд крипто зах зээлийн талбарт муу нэртэй болоод байгаа билээ.Тиймээс криптовалютын зах зээлд арилжаа хийж байгаа, хийх гэж байгаа хүмүүс маань анхаарал болгоомжтой байж, сайтар судалгаатайгаар хөрөнгөө зарцуулаарай гэж анхааруулж байна.

Төрийн агентлагийн зарим дарга нарын орлого сүүлийн хоёр жилд огцом өсчээ

Зууны мэдээ сонин төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө, орлогыг олон нийтэд танилцууллаа. Төрийн агентлагийн зарим дарга нар ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ бол зарим дарга нарын орлого сүүлийн хоёр жилд огцом өсчээ. АРХИВЫН ДАРГА 20 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛ, 52 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар 2016 онд Архивын ерөнхий газрын дэд даргаар томилогдож, 2018 оноос даргын алба хашиж байгаа. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал сүүлийн хоёр жил орлого нь тогтмол өсчээ. Өнгөрсөн жилийн нийт хөрөнгө 21.9 сая төгрөг байсан бол гэр бүлийн гишүүдийнх 39 сая төгрөг байна. Харин 407 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц, зуслангийн байшинтай. Суудлын жижиг машин,Toyota, Mark x- 1 машинаас гадна 10 хоньтой. Мөн эзэмших зориулалттай хоёр га газартай, 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 52 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. ГАЗРЫН ТОСНЫ ДАРГЫН ХӨРӨНГӨ 100 САЯАС ТЭРБУМ БОЛЖ ӨСЧЭЭ Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн 2017 оноос хойш дөрвөн жил Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байна. Гэтэл 2017 онд 115 сая төгрөгийн орлоготой байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж огцом өсчээ. Харин гэр бүлийн гишүүд 25 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна. Мөн тэрээр 2.5 тэрбумын үнэлгээтэй оффис, авто зогсоолтой. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр,Land Rover, Range Rover- 1 машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл. 1.1 тэрбумын хадгаламжтай. Эйч Ти Эм, Герман цонх, Эрдэнэс таван толгой компанид багагүй хувьцаа эзэмшдэг байна. ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ДАРГА Н.УУГАНБАЯР 95 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярын жилийн орлого 317.2 сая. Харин гэр бүлийнх нь 28.1 сая төгрөг байна. Тэрээр 234 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц, зуслангийн байшинтай. 130 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 машинтай. 20 сая төгрөгийн 14 адуутай. Газрын хувьд өөрийн эзэмшлийн 0.05 га, өмчийн -700м2 газартай. Эдгээр нь 20 сая хүрнэ. Мөн 95 саяын үнэт эдлэл, 75.5 сая төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс таван толгой, Түмэн шувуут, Сесилиа сора компаниудад 4288, 25000 ширхэг хувьцаа эзэмшиж байна. МАЛ ЭМНЭЛГИЙН ДАРГА 100 ХОНЬ,10 ҮХЭР, ТАВАН АДУУТАЙ Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг 2017 оноос хойш захирлын албан тушаал хашиж байгаа. Тэрээр өмнө нь Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлаар ажиллаж байсан. Б.Ганзоригийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг сонирхвол, эхний жил 16.4 сая төгрөгийн орлоготой байсан бол гурван жилийн хугацаанд 22.9 болж нэмэгджээ. Мөн 110 сая төгрөгийн нэг орон сууцтай. Тээврийн хэрэгсэл байхгүй. 15 сая төгрөгөөр үнэлэгдэх хонь-115, үхэр-10, адуу тав бий. Өөрийн эзэмшлийн м2-1 газартай. 30 сая төгрөгийн үнэт эдлэл, 2.4 саяын хадгаламжтай гэж мэдүүүлсэн байна НИСЭХИЙН ДАРГА 215 САЯ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХТЭЙ ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом сүүлийн хэдэн жил даргын алба хашиж байна. Тэрбээр тэргүүн дэд даргын албыг гурван жил хашсан бол 2020 онд дэд дарга болж, тус газрын дарга Л.Бямбасүрэнг чөлөөлснөөр түүний оронд одоо даргын түр орлон гүйцэтгэгч хийж байгаа юм. Б.Алтанцом даргын нийт орлого нь 70.4 сая. Гэр бүлийн гишүүдийнх 58.2 сая төгрөг. 215 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, авто зогсоолтой. Жийп болон туулах чадвар өндөр, Ford, Explorer- 1 машинтай. 73.2 сая төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс таван толгой ХК-д 3216 ширхэг хувьцаатай гэнэ. ХАЛАМЖИЙН ДАРГА 10 АДУУ, 11 САЯ ТӨГРӨГИЙН ГАЗАРТАЙ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл өмнө нь хоёр жил Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд даргаар ажилласан. Харин одоогийн байдлаар түр орлон гүйцэтгэгч хийж байгаа. Түүний нийт орлого 12 сая. Гэр бүлийн гишүүдийнх 50 сая. Харин 180 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 автомашинтай. Адуу-10, 11 сая төгрөгийн үнэлгээтэй газартай. 33.4 сая төгрөгийн хадгаламж, Хаан Шонхор, МАТ трейд компанид хувьцаатай эзэмшдэг байна. ОЮУНЫ ӨМЧИЙН ДАРГА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх 2017-2019 онд Тагнуу­лын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад 2020 онд Оюуны өмчийн газрын даргаар томилогдсон юм. Дэд дарга байхдаа 38 сая төгрөгийн орлоготой байсан бол шинэ албанд томилогдсон жилээ 32.3 сая гэж мэдүүлжээ. Гэхдээ тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх, гурван автозогсоолтой. Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570- 1-тэй. 188 сая төгрөгийн үнэт эдлэл, 530 саяын хадгаламжтай юм байна. Түүнийг Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон юм.

Газар хөдлөлтийн үед Дуут дохионд найдалтгүй гэдгийг удаа дараа баталлаа

Улаанбаатар хотод 00:50 цагт газар хөдлөлт боллоо. 2021-09-08 00:50:33 цагт 5.0 магнитутын газар хөдлөлт Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайд боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын дуудлага бүртгэгдээгүй байна. 3-4 баллын газар хөдлөлт нь хүнд мэдрэгдэх боломжтой бөгөөд зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай гэнэ. Баллын хэмжээ 10-аас хэтэрвэл барилга байгууламжууд нурах аюултай гэж үздэг. Өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотоос гадна Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төв болон зарим суманд хүчтэй мэдрэгджээ. Энэ удаа мөн л адил дуут дохио дугарсангүй хэмээн иргэд эргдүүцэж байна. Дуут дохио бол газар хөдөлсөн тохиолдолд ойролцоох суурин газруудад чичирхийлэл очихоос 1-2 минутын л өмнө иргэдэд мэдэгдэж амждаг юм байна. Тиймээс дуут дохио бус хувийн бэлтгэлдээ найдах хэрэгтэйг анхааруулая. Тиймээс Газар хөдлөлтийн үед хамгийн түрүүнд хийх алхмууд болон авах арга хэмжээтэй сайтар танилцахыг зөвлөж байна.

ТЕГ-ын дэд дарга Д.Цогтжаргалыг АТГ-аас СААТУУЛЖЭЭ

Өчигдөр орой буюу /2021.09.07/ Татварын ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргалыг Авилгатай тэмцэх газраас саатуулжээ. Тухайн шалгалтын үеэр түүний ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Д.Цогтжаргалыг нь татварын орлогын газрын даргаа ажиллаж байгаад Татварын ерөнхий газрын дэд даргаар томилогдсон билээ.