“ЭМТ УРГАМАЛ” ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ


Өмнөговь аймгийн хэмжээнд ургаж байгаа эмийн ургамалыг судлах, хамгаалах, тарималжуулах, зохистой ашиглах асуудлаар “ЭМТ УРГАМАЛ” зөвлөгөөн болж байна.
Эмт ургамал нь нөхөн сэргээгдэх нөөц мэт боловч, говь цөлийн эмзэг эко системд маш ховор, туйлын хязгаарлагдмал нөөц юм.
Та бид өөрийн амьдран буй газар, оронд байгаа ургамлаа зөв таньж, зохистой ашиглах, хамгаалах нь хүний эрүүл мэндийн болон нийгмийн олон талын эерэг нөлөөтэй гэж үздэг.
Иймд иргэд, олон нийт говь, цөлийн эко системийн эмт ургамлыг танин мэдэх, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар бүх талын оролцоонд тулгуурлан бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах талаар өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.