ТЭЦ-4 ТӨХК-Д ОСОЛ БОЛЖ ИРГЭН НАС БАРСАН ГЭХДЭЭ ТУХАЙН ОСОЛ АНХНЫ ТОХИОЛДОЛ БИШ ГЭВ !

ТЭЦ-4 ТӨХК-ны халаах зуухын цехэд осол гарч 31 настай Д өндөр нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тухайн ослыг тус байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсантай холбон тайлбарлаж болох юм. Мөн тоног, төхөөрөмж нь муудсан хэрэглээнээс гарсан зүйлс ч ихээр орж яригддаг юм. 

ТЭЦ-4 буюу тус станцад томоохон саатал, доголдол үүссэн улмаас нийслэл хот болон таван аймаг эрчим хүчгүй болж байсантай холбоотойгоор тухайн үеийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлж Ү.Төмөрбаатар гэх даргатай болсон ч бас л ийнхүү асуудал дагуулсаар л байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангуулж чадаагүй тус газрын дарга ч тухайн асуудалд хариуцлага хүлээх хүмүүсийн магнайд явах ёстой. Ү.Төмөрбаатар  даргын хувьд Цар тахлын үед засгийн газрын шийдвэрийг ч дагалгүй данхайж баярын арга хэмжээ, тэтгэмж, спортын тэмцээнд, уралдаанд 60 сая төгрөг зарцуулсан нь ч олны шүүмжлэлийг дагуулж байсан. 


Энэ мэт дарга нар ажлаа хийж чадахгүй байгаа байдлаас үүдэн иргэд нь осолдож нас барсаар л. Хариуцлага хүлээлгэж яаралтай арга хэмжээ авна уу !!!

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.