ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ХООСРУУЛАГЧДИЙН НЭГ САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр Хөгжлийн банкнаас зээл авсан “Чингисхаан банк”, “Мондулаан трейд” компаний эзэмшигчидтэй хувьцаа хамтарсан компанитай. Хөгжлийн банкийг дампууруулсан захирлуудын томилгоо, найдваргүй  зээлдэгчид , ЖДҮ-ийн сангийн захирал мөн л энэ хүнтэй холбоотой.


Хөгжлийн банкнаас “Чингисхаан банк”-нд тавиад тэрбум төгрөг байршуулан эрсдэлд оруулсан.

Үүнд:

-Эрүүл мэнд,Нийгмийн даатгалын 130 тэрбум төгрөг

-Хөгжлийн банкны 37.4 тэрбум

- Хөгжлийн банкны дамжуулсан зээлийн үлдэгдэл 1.1 тэрбум 

- Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК-ны 9 тэрбум

-Хөгжлийн банкны бас нэг охин компани “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-аас 2 тэрбум төгрөг аж.

 “Чингисхаан” банк дахь хадгаламжийн заримыг нь замд яваа хөрөнгөөр бүртгүүлж хүү зогсоох арга хэмжээ хүртэл авсан байна. Энэ үйл Хөгжлийн банкнаас тавих ёстой Хөгжлийн банкны Хяналт шалгалт хариуцсан дэд захирал Я.Сод-Эрдэнэ / ЕТГ-ын дарга Я.Содбаатарын ах/ энэхүү хяналт тавиагүй хариуцлагагүй хандсанаас Хөгжлийн банкийг хохироосон. 

Хөгжлийн банкинд ажиллаж байсан түүний төлөөний хүмүүсийн шийдвэрээр ойрын дотны хүмүүсийнх нь компаниуд зээл авсан байдаг. Мөн Б.Жавхлан нь Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Болдын Амгаланг Монгол банкны харьяалалын байгууллага болох "Бичил Санхүүгийн хөгжлийн сан"-д ажилд оруулж, энэ сангийн мөнгийг хэрхэн хувийн Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан "угаасан" гэдэг. 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.