НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛЫН МАРГААШ ДУУСДАГГҮЙН ҮЛГЭР “ДАРХАНЫ ЗАМ” ДЭЭР НҮҮРЛЭСЭЭР БАЙНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт үргэлжилсэн хэвээр.. Уг нь хоёр жилийн өмнө ашиглалтад оруулна гэж амлаж байсан уг замын ажил дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Тодруулбал, төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа. Энэ тухай Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэхдээ ирэх оны намар бүтээн байгуулалт дуусна гэсэн. Монголын маргааш дуусдаггүйн үлгэр Дарханы зам дээр нүүрлэж байна. Жил бүр Дарханы замыг мөдхөн нээх юм шиг ярьдаг ч бодит байдал дээр тоос шороо боссон там шиг замаар иргэд зорчиж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор.Дарханы замын бүтээн байгуулалт эхлэхээс өмнө 2017 оны эхний долоон сард ослын шинжтэй 53 хэрэг бүртгэгдэж байв. Энэ тоо 2018 оны мөн үед 75 болж 41.5 хувиар нэмэгдсэн нь замын ажилтай холбоотойн зэрэгцээ 300 гаруй иргэн 200 сая төгрөгийн хохирол амссан байна.Хамгийн ноцтой нь : Ослоор бэртсэн болон амь насаа алдсан иргэдийн статистик : 2019 онд 25 иргэн амь насаа алдсан бол 79 хүн бэртжээ. 2020 онд гурван хүн нас барж 25 хүн гэмтсэн байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 20 гаруй хүн зам дээр амиа алдаж, 40 гаруй нь гэмтжээ. Хамгийн сүүлд, Дарханы замд “Тоёота Приус-20” маркийн автомашин “Ниссан Санни” маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас нэг хүн амиа алдсан ноцтой осол өнгөрсөн сарын 26-нд гарсан. Энэ мэт ослууд цөөнгүй гардаг нь ч өдгөө ердийн үзэгдэл мэт болж иргэд ч дөжирчээ. Цөөхөн хүн амтай мөртлөө жилд 100 шахам иргэнээ бид зам дээр алдсаар. Үүний буруутан жолооч нар болоод дуусдаг. Гэтэл цаг тухайд нь замын бүтээн байгуулалтаа хийж чадаагүй төрийн хариуцлагагүй бодлогоос болж өчнөөн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа хохирлын талаар хэн ч хөнддөггүй. Энэ бүхэнд салбарын сайд нь бүү хэл гүйцэтгэгч компаниудын нэг нь ч хариуцлага хүлээж уучлал гуйсан нь үгүй. Хэчнээн гэр бүл энэ зам дээр хагацал, зовлон амссаныг хэлэхэд бэрх. Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, 204.11 км урт байхаар төлөвлөөд байгаа. Үүний 137 км авто замыг энэ оны долдугаар сард нээсэн. Энэ бүтээн байгуулалт нь нийт таван багц ажил хийгдэхээс хоёр, дөрөвдүгээр замын ажил одоо ч дуусаагүй асуудалтай хэвээр байна. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр аравдугаар сарын сүүл хүртэл замын бүтээн байгуулалт үргэлжлэх нь. Гэвч ирэх оны намар нь Дарханы зам тоос боссон хэвээрээ, салбарын сайд нь дахин “зун бороо хур ихтэй байлаа" гэж өөрсдийнхөө хариуцлагагүйн үйлдлийг тэнгэр хангайд тохоод сууж байх вий. Монголын маргааш дуусдаггүйн үлгэр Дарханы зам дээр нүүрлэж байна.

КОВИДООР ДАЛИМДУУЛЖ МӨНГӨ УГААХ ЯВДАЛ ГААРСААР БАЙГАА ЮУ

Төрийн нэрээр төсөөс хумсалж ковидоор далимдуулж мөнгө угаах явдал гаарсаар байна.Үүнийг нь өдөр бүр авч байгаа шинжигээний тоо эмнэлэгийн ачаалал орны хүрэлцээ зэргээс илтэ ажиглаж болохоор байгаа.Ковидтой зэрэгцэн мөнгөний урсгал онцгой комисс эрүүл мэндийн салбар луу урссаар байгаа ч бодитой зарцуулалт тайлагнал ил тод байдал бол огт хангалтгүй байсаар... Хувийн байгууллагууд pcr шинжилгээг 50-98 мянган төгрөгийн төлбөртэй авдаг. Өдөрт 10,000 хүний шинжилгээ хийж байгаа бол өдөрт гарч байгаа дундаж зардал хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд 500 сая төгрөг өдөр бүр гарч байна. Өдөрт 500-700 сая төгрөгийн өртөгийг зөвхөн шаардлагагүй шинжилгээнд рсг нэрээр урсгаж байгаа бөгөөд хоногт хагас тэрбум, долоо хоногт 3.5 тэрбум төгрөг зарцуулагдаж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд хилийн чанадад зорчих иргэдийг “Интермед” эмнэлэгт шинжилгээ өгөх тушаалыг гаргасан нь нилээд шүүмжлэл дагуулсан.Сайд санал болгосон эмнэлэг нь pcr шинжилгээг 98 мянган төгрөгөөр авдаг. Өдөрт 100-200 хүн шинжилдэг буюу дунджаар өдөрт 150 хүн шинжилгээ өгдөг гээд тооцоолоход өдрийн орлого 14.7 сая төгрөг болж байна. Сард 100 сая төгрөгийн орлого орох боломжийг сайд нь өгчихсөн асуудлын ард ямар нэгэн тохироо байхыг үгүйсгэхгүй. Саяхан МИАТ-аар ирсэн хүмүүсийг буулгахгүй бухимдуулж өчнөөн цагаар хүлээлгэн чирэгдүүлж байгаад шинжилгээ авсан ч эерэг сөрөг гэдгээр нь тусгаарлалгүй зүгээр л нийтэд нь нийгэмд нь чөлөөтэй гаргаж явуулсан байдаг. Энд зөвхөн өвдсөн эсвэл эрүүл эсэх нь хамаагүй зөвхөн шинжилгээ авах мөнгө татах ашигг сонирхол л илтэд цухалзсан. Хамгийн анх коронавирус илэрч эхлэхэд гадаад дотоодоос ирсэн иргэдийг бүр 21 хоног хөл хорьж байв. Ингэхдээ тусгаарлалтын мөнгийг өөрсдөөс нь авдаг байсан бол сүүлдээ 21 хоног нь долоо болж хоногийн мөнгө нь 50 мянга болж буурсан байдаг. Тусгаарлалтын мөнгө том тоо.Түүний захиран зарцуулал задаргаа ч хэзээ хэзээнээс далд л байсаар ирсэн ...

ЭМД-ГҮЙ БОЛ “ИРГЭН АМЬ ЭРСЭДДЭГ” ЦАГ ИРЖЭЭ

Эрүүл мэндийн даатгалгүй гэх шалтгаанаар эмнэлэгийн байгууллага бараадаж чадаагүй амь нас нь эрсэдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Тодруулга : Амь хохирогч сүүлийн 10 хоногийн турш бие нь өвдсөн, Эрүүл мэндийн 14-р төв олгой ургасан гэж оношилсон боловч тус иргэнийг даатгалгүй хэмээн эмнэлгийн байгууллага хүлээж авахаас татгалзжээ. Ийнхүү эмнэлгийн байгууллага хүлээж аваагүй 10 хоног шаналсан иргэн гэртэй нас баржээ.

ХЭЛ АМ ТАТАЛСААР ИРСЭН СХД-ИЙН СЭНТИЙ ЗОЧИД БУУДАЛД ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Тус зочид буудал нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг тухайн үед 21 хоногоор тусгаарлалтад байлгаж байсан бөгөөд тухайн үед зочид буудлын ариун цэвэр, орчин нөхцөл хангалтгүй байсан талаар иргэд мэдээлж байсан. Уг нь тухайн үед улсын онцгой комисс болон мэргэжлийн байгууллагууд зочид буудлууд дээр хараа хяналт тавьж ажиллах ёстой ч энэ мэт байдлаар ариун цэвэр хангалтгүй буудалд иргэдийн хүлээн авч байсан юм. Тэгвэл тус зочид буудалд /2021.10.14/-нд хүчиндүүлсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал : Сэнтий зочид буудалд хүчиндүүлсэн гэх мэдээллийг 10.13-ны 07:50-д цагдаагийн байгууллага авч шалгалтын ажиллагаа явуулахад : СДБ-8 ..-р байрны .. тоотод суух Д.Л /эм.29н/-г Баян-Өлгий аймаг дугаар тоотод суух Д.Е /эр.29н/ нь тус буудлын 502 тоот өрөөнд хүчиндсэн хэргийг СХДЦХ-1 шалгаж байна. Наад захын ариун цэвэр хангалтгүй энэ мэт буудлуудад ноцтой хэргүүд гарсаар байгаа нь зочид буудал болон дэн буудлуудаа цэгцлэх цаг болсон гэдгийн сануулсаар байна.

ХҮРГЭН АХ НЬ 10 НАСТАЙ ДҮҮГЭЭ ГАЛТ ЗЭВСГЭЭР ТОЛГОЙН ТУС ГАЗАР НЬ БУУДАН ХОРООЖЭЭ

Архангай аймгийн Цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ "Хүүхэд буудуулж нас байна" гэх ноцтой дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн, прокурор, шинжээч эмч нарын баг шалгалтын ажиллагаа яаралтай явуулжээ. Тодруулбал : Архангай аймаг "Өндөр-Улаан сум Азарга баг Шаргачны эх Ханхын дэнж" гэх газарт эр.10 настай Х-г түүний хүргэн ах болох эр.38 настай Д нь Чех карабин маркийн галт зэвсгээр баруун нүдний доод хэсэгт буудаж амь насыг нь хөнөөсөн байна. Одоогоор Архангай аймаг дахь цагдаагийн газар тус ноцтой хэргийг шалгаж байгаа юм байна.

НҮХЭН ЖОРЛОНД НЭГ ЖИЛ ГАРУЙН ДАРАА ХҮНИЙ ЦОГЦОС БАЙГААГ ХАРСАН ГЭДЭГ НЬ ХАЧИРХАЛТАЙ АСУУДАЛ ЮМ

Өнгөрсөн зун 2020 оны долдугаар сарын 31-нийн оройн 22:35 цагт Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Мэлхий хадны ойролцоох “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс иргэн Б.О 25 настай эмэгтэй ор сураггүй алга болж цагдаа, онцгой байдлын олон алба хаагчид болон ард иргэд, гэр бүлийнхэн нь хамтарч Тэрэлж орчмыг бүтэн самнаж хайсан ч түүнийг олоогүй билээ.Тэгвэл бүсгүйн цогцос нэг жил гаруйн дараа буюу энэ аравдугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд нүхэн жорлонгоос олдсон байж магадгүй байна. Учир нь ЦЕГ-аас "Б.О бүсгүйн цогцос мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна" гэж мэдэгдсэн. Тодруулбал, цогцос олдсон гэх өдөр 17:30 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд “Налайх дүүргийн 6 дугаар хороо, Ээлтэй гэх газар цогцос байна” гэсэн дуудлага иржээ. Ингээд Налайх дүүргийн алба хаагчид болон мэргэшсэн шинжээч, прокурор зэргийг оролцуулан үзлэг хийж 4 метрийн гүнтэй модон жорлонг эвдэж цогцсыг гаргасан байна. Мөн хэргийн газраас эд мөрийн баримтаар, футволк, өмд цамц, дотуур хувцас тус бүр нэг ширхэг,оймс, гутал тус бүр нэг хосыг хураан авжээ. Хачирхалтай нь, цогцос “бясалгалын төв”-ийн хажуу хашааны айлын нүхэн жорлон биш тус төвийн жорлонгоос олджээ. Мөн нүхэн жорлон нь төв замын хажууханд юм байна. Б.О бүсгүй алга болсон өдрөө ээжтэйгээ утсаар ярьж, “Намайг ирж аваарай” гэж дуудсан байдаг. Ингээд 22:35 цагийн үед “ээж ирчих шиг боллоо” гэсээр гарч яваад, эргэж ирээгүй гэдэг. Харин 2020 оны наймдугаар сард 100 гаруй цагдаа, онцгой байдлын албан хаагч Тэрэлжийг самнаж, хил гаргасан, хүн авч явсан зэрэг олон таамгийг дэвшүүлж, байж болох бүхий л газрыг үзсэн гэсэн атал яагаад ойролцоох нүхэн жорлонд үзээгүй нь хачирхалтай. Эсвэл гадны нөлөөтэй ч байж болзошгүй юм.Тэгэхээр тус газар “хаяг”-аа авсан ч бясалгалын төв, цагаан хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байж магадгүй байгаа юм. Харин тус газрын нүхэн жорлонд нэг жил гаруйн дараа хүний цогцос байгааг харсан гэдэг нь бас л хачирхалтай байгаа юм. Учир нь тус нүхэнд хүн хөл алдаж унасан гэхэд маш жижиг, тойрог хэмжээтэй юм байна.

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР АРХИДСАН ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАРЫН ХОХИРОГЧ БОЛЖ НЭГ ИРГЭН “СОХОРЧЭЭ”

Монголчууд короновирусын цар тахалд нэрвэгдэж хатуу хөл хорио тогтоогоогүй ч хамаг байгууллагын хаалга хаалттай бүлэг бөөгнөрөл архидан согтуурахыг хориглосон цаг үеэр буюу өнгөрөгч 2021 оны 03р сарын 19 нөөс 20 нд шилжих шөнө цагдаагийн хэд хэдэн хурандаа нар нийлж архидан согтуурч цэргийн баяраа тэмдэглэжээ.Харин баярын золиос болж нэг иргэн өдгөө өрөөсөн нүд нь сохорсон таагүй мэдээ байна. Учир нь тус баяр тэмдэглэлтээс үүдэн нэгэндээ тэр дундаа цагдаагийн байгууллагатай хамааралгүй иргэнд цагдаагийн алба хаагч байсан хүн одоо цагдаагийн байгууллагад ажиллаж буй алба хаагчдынхаа ятгалгаар халдаж ийн ноцтой гэмтэл учруулжээ. Хохирогч тэр цагаас хойш буюу өнгөрсөн 3р сараас хойш гурван ч удаа хүнд хагалгаанд орсон боловч нүд нь хараагүй болж хохирсон байна. Хэргийн талаар тодруулбал : Өнгөрөгч 2021 оны 03р сарын 19нд СБД-ийн 3р хороонд байрлалтай ZOLO нэртэй зочид будалд 1995...96..97 онд тухайн үеийн цагдаагийн дээд сургуулийг төгссөн байж болзошгүй этгээдүүд буюу нэг ангийн онжавууд нийлж архидан согтуурчээ. Ингэх үедээ энгийн иргэн болох бизнес эрхлэгч иргэн Г-г дуудсан бөгөөд дуудан ирүүлж хамт байх хугацаандаа иргэн Г-тэй энгийн иргэн ,,тангараг өргөсөн цагдаа гэдгээрээ ялгавартай байдлаар харьцаж иргэнийг илтэд айлган сүрдүүлж байсныг илтгэх аудио бичлэг ч бичигдэн үлджээ. “Бид нэг ангид 4-н жил хамт сурсан цагдаагийн байгууллагад 20н жил зэрэгцэн ажилласан тул чи муу мэт нь барахгүй амжихгүй шүү” гэх мэтээр дарамталж байсан гэх . Иргэн Г-д Итгэл гэх ХУД-ийн ЦХ2-оос гавьяаны амралтандаа гарсан иргэн халдаж нүд рүү нь цохиж бяцалжээ. Харин Итгэлийг иргэн Г-д гар хүрэх хүртэл нь өдөөн турхирч байсан гэгддэг Э.Оргил нь одоо ч ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэнээр ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн дэд хурандаа цолтой мөн Б.Батсүх гэгч Өмнөговь аймгийн хэрэг бүртэх мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн хурандаа цолтой. Тэдэнтэй хамт Эрхэмээ гэх цагдаагийн байгууллагад бүртгэлтэй мөн л хурандаа дэд хурандаа цолтой байж болзошгүй эдгээр эрхмүүд иргэн Г –г сохрох хэмжээнд хүртэл нь халдаж хохирооход нөлөөлжээ. Гэвч өдгөө эдгээр гурван эрхэм цагдаагийн байгуулагад ажилласаар байгаа бол Иргэн Г Монголд эмчлэгдэх эмчилгээ нь дууссан ч хараа оролгүй хохироод байна. Одоо тэрээр жолоо барих хоол бэлтгэх гэхчилэн энгийн амьдралын горимоор аж төрөх боломжгүйд хүрч групп тогтоолгох хэмжээнд хүрээд байгаа бол эдгээр албан тушаалтнууд усанд хаясан чулуу мэт таг чиг алга болж амиа хичээх болжээ.Мөн иргэнд гар хүрснийхээ дараагаар тус зочид буудалд буудласан бүртгэл дүрс бичлэг зэргийг нь устгаж амжсан гэх мэдээлэл ч байна. Нэр дурьдагдах хүмүүсээс одоо гурав нь цагдаагийн байгууллагад ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа бол хохирогчийн зүгээс тэдэнд ёсзүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэх байр суурьтай байгаа юм. Дашрамд мэдээлэхэд эдгээр цагдаагийн албан тушаалтнууд ийн цар тахлын хорио цээрийн үед зочид буудалд архидан согтуурсаныхаа дараагаар бүгд өөр өөрсдийн автомашинаа жолоодон тарцгаасан гэх мэдээлэл ч бий юм. Үргэлжлэл бий...

13 НАСТАЙ ОХИН СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭЖ, БИЕЭ АВЧ ЯВАХ ЧАДВАРГҮЙ ҮЕДЭЭ БУСДАД ХҮЧИНДҮҮЛЖЭЭ

Булган аймагт насанд хүрээгүй буюу 13 настай охин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ авч явах чадваргүй үедээ бусдад хүчиндүүлсэн хэрэг 2021.10.12- нд гарсан байна. Тодруулбал : Булган аймаг: Булган сум 5-р баг “Дэвшилт сонины газрын хашаан дотор гэртээ насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд хүчиндүүлсэн байж болзошгүй байдалтай гэртээ орж ирлээ” гэсэн мэдээллийг 10-р сарын 12-ны 06:40-д цагдаад дуудлага мэдээлэл өгчээ. Тус хэргийг цагдаагийн бүрэлдэхүүн шалгахад: Тус багт суух Д.М /эм.13н/ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ авч явах чадваргүй үедээ бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас 1 ширхгийг хураан авч, тэмдэглэл 2 үйлдэн Булган аймаг дахь цагдаагийн газар шалгаж эхэлсэн гэх. Хамгийн харамсалтай нь тухайн охиныг эмнэлэгт үзүүлсэн бөгөөд эмнэлгийн дүгнэлтээр охин хальс хуучин урагдалтай хэмээн гарсан байна. Ингэснээр 13 хан настай буюу өсвөр насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос ийнхүү болсоор байна. Бага насны хүүхэд хэрхэн архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн. Эсвэл хэн бага насны хүүхдэд согтууруулах ундаа өгч бэлгийн дур хүслээ хангасан зэрэг олон асуудал дагуулсаар байгаа юм. Монгол улсад сүүлийн 5 жилд 1400 гаруй өсвөр насны охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх харамсалтай тоон мэдээлэл гарч байна. Хүчирхийлэлд өртсөн охид амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ирээдүйд итгэх итгэлээ алдсаар байгаа. 2017 онд 137 охин 2018 онд 309 охин 2019 онд 350 охин 2020 онд 328 охин 2021 оны эхний найман сарын байдлаар 228 охин бэлгийн халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болоод байна. Хүүхэд бол бидний ирээдүй. Тиймээс тухайн асуудалд нийгмээрээ анхаарч, гэмт хэргийн хохирогч болсон охидын сэтгэл зүйн эмгэгийг эмчлэх, нийгэмших, нэр төрөө хамгаалахад нь чиглэсэн оновчтой төрийн бодлого яаралтай шаардлагатай

Ш.РАДНААСЭД: ЗААВАЛ ЯЛ ӨГ, ЭСВЭЛ ЦАГААТГА ГЭСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ ОРУУЛЖ ИРЛЭЭ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Алтанхуяг нь анхан шатны шүүхээс хэргийг буцаах зохицуулалтыг үлдээх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, холбогдох үндэслэл, тайлбарыг хэлж байлаа. Хэрэг буцааж болохгүй гэдэг хуулийн зохицуулалт дор хэргийг нягтлахгүйгээр, шүүх заавал шийдвэр гаргах шахалтад орох эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн шүүхээс өмнөх мөрдөн байцаах, прокурорын шатны үйл ажиллагааг сайжруулахгүйгээр, шууд шүүх эцсийн шийдвэрийг гаргаж байхыг хуульчлах нь эрсдэлтэй гэв. Эрүүдэн шүүвэл яах уу. Тэр хохирлыг шүүхийн шатанд яаж зөвтгөх юм бэ. Шүүх хурал дээр хохирогч эсвэл гэрч мэдүүлэгээсээ татгалзвал яах уу. Шүүх буцаах ямар ч боломж байхгүй. Заавал яллана эсвэл цагаатгаад явуулна. Энэ дотроо авах нэг зүйл нь прокурор хэрэг татдаг байдлыг өөрчлөх нь зөв л байх. Тэр тусмаа олны анхаарал татсан хэргүүд шүүх рүү шилжихгүй байх вий дээ. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг замхраад алга болдог болох вий дээ гэж харагдаж байна хэмээлээ.

МОНГОЛД АНХ УДАА БАРИЛГЫН САЛБАРТ КОЙН ЗАДРАНА

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэн интернет орчинд барилгын салбарт анх удаа койн задрах мэдээлэл гарч эхэллээ. Энэхүү койн нь “GERT COIN” нэртэйгээр гарч байгаа бөгөөд тус койн багт банк санхүү, барилга, урлаг спортын нөлөө бүхий олны танил хүмүүс байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Тун удахгүй олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл нь хүрэх бөгөөд бид мэдээллийг цаг алдалгүй хүргэнэ. Мэдээлэл авах Холбоос линк :

1 ... 297 298 299 300 301 302 303 304 305 ... 314