ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ НАР ХУДАЛДААНЫ ХУУЛЬГҮЙ 30 ЖИЛ ЯВЛАА...

“Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү” хэлэлцүүлгийг хоёр дахь удаа Монголын худалдаачдын холбооноос өнөөдөр зохион байгууллаа

Тодруулбал: Төр "Худалдаа эрхлэгчдээс торгууль, татвар, шийтгэл зэргээр авахаа боддог. Харин Худалдаа эрхлэгчид тулгараад байгаа асуудлыг шийдэхийн төлөө нэг ч үг дуугардаггүй" гэж Монголын худалдаачдын холбооны төлөөлөгчид хэлсэн юм.

Монголын худалдаачдын холбооны төлөөлөгчид Засгийн газар, УИХ-д дараах шаардлагуудыг хүргүүлэхээ мэдэгдэв.

1.  Бараагаа зарж чадахгүй байтал зээл нь нэхэгдсээр Хар зээлийн түүхтэй болсон худалдаачид бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр авч чадахгүй байгаа учир Монгол банкны зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах

2.  Худалдааны хуульгүй 30 жил болж байгаа тул худалдаачдыг зохицуулах хуулийг баталж хуультай болгох.

3.  Худалдаачдыг дэмжсэн сан бий болгох гэсэн шаардлагуудыг хүргүүлэхээ мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.