ТЭГШ БОЛОМЖ, ХАМТЫН ҮР ДҮН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГАНД ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦЛОО

Тэгш боломж, хамтын үр дүн төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байна.

Чуулганд Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр илтгэл тавьж оролцлоо.  Тэрээр илтгэлдээ, Төрийн хариуцлагын зарчим, Жендэрийн мэдрэмжтэй байх зарчим, Ялгаварлан гадуурхалтын эсрэг зарчимуудын талаар онцлон, цохон тэмдэглэлээ. 

Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гал халуун мэндийг чуулганд оролцогч эмэгтэйчүүдээр дамжуулан хайртай ээж, эмээ, охидод нь хүргэхийн зэрэгцээ эрэгтэйчүүддээ энэхүү өдрийг хамтдаа аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хүслээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.