ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯР ОХИНЫГ МААНЬ ЭХЭЛЖ ҮГ ХЭЛЭЭР ДОРОМЖИЛСОН ЮМ БАЙНА ЛЭЭ

"Өдрийн сонин"-д өмгөөлөгч Г.Батбаяр өгсөн ярилцлагандаа "Охиныг эхэлж танхайрсан үйлдлээр, үг хэлээр доромжилсон юм билээ. Охин маань кофегоо барьж очоод "Та нар зүгээр үү. Намайг таньдаг юм уу" гэснээр асуудал үүссэн.

Хохирогч гэх охин хариуд нь "Чи хэн бэ, надтай хэн ч ингэж ярьдаггүй. Хөгшин П минь, Я минь" гэсэн байна. Охин "Та нар надаас дүү охид байна. Харьцах шаардлага алга" гэхэд хормойноос нь татаж чангаагаад "Надаас уучлалт гуй. Сөгдөж мөргө" гэсэн.

Миний охиныг цагдаа дээр очсоны дараа цагдаа дүрмийн бусаар орилж, хүндэтгэлгүй харьцсан. Бичлэгийн тэд зориуд өөрт ашигтай байдлаар ашигласан. Яагаад таслав, бүтнээр нь цацсангүй вэ. Энэ бол цагдаагийн ажилтан өөрийнхөө гэм буруутай үйлдлийг нуух зорилгоор үгсэн хуйвалдсан гэх хардлагыг үүсгэж байна" хэмээжээ.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.