НЭГҮҮН МЭДЭЭ
ХУУРАМЧ ДИПЛОМООР ТӨРД АЖИЛЛАЖ, ТӨРИЙН МӨНГИЙГ ЗАВШИЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ ӨӨГШҮҮЛЖ БАЙСАН ХУРГАН ДАРГА НАР ХЭН БЭ?

Төрийн албаны тухай хуульд зааснаар, төрийн жинхэнэ албан хаагчид томилогдох албан тушаалтан нь дээд боловсролтой хүн байх ёстой. Гэтэл Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг нь хуурамч дипломтой болох нь батлагдаж, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ. Түүнийг хуурамч дипломтой болохыг Нийслэлийн Замын хөгжлийн дарга Б.Одбаяр, өмнөх дарга Г.Баярсайхан нар мэддэг байсан ч ийнхүү төрд ажиллуулж байсан нь Төрийн албаны хуулийг ноцтой зөрчсөн асуудал юм.Хуурамч диплом, бичиг баримт бүрдүүлж төрд ажилласан бол ажилласан жилийн хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэхээр болсныг Төрийн албаны зөвлөлөөс мэдээлж байлаа.Мөн хуурамч дипломтой болохыг мэдсээр байж ажиллуулж байсан бол тухайн байгууллагын удирдах албан тушаалтанд ч арга хэмжээ авахаар болсон Улсын дээд шүүхийн шийдвэр бий. Хэдийгээр Т.Батбилэг нь өнөөдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэх боловч төрийн албанд ажилласан цалин хөлсөө эргүүлэн төлсөн эсэх нь эргэлзээтэй.Түүнийг хуурамч дипломтой болохыг мэдсээр байж, толгойг нь илж байсан Б.Одбаяр, Г.Баярсайхан нар ч хамтдаа хариуцлага үүрч, хуулийн өмнө эрх тэгш баймаар байна.

ГОВЬСҮМБЭРИЙН ХУРЛЫН ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ 100 САЯАР АВТОМАШИН АВЧ УНАНА !

Засгийн газраас дарга нары тансаглалыг бут цохиж, ТӨСВИЙН ХЭМНЭЛТ хийхээр болоод буй ч Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга автомашин авч унахаар 100 сая төгрөгийн тендер зарлажээ. Тус машин нь хар эсвэл цагаан өнгөтэй байх ба 7 суудалтай хөл амраагчтай өвөл тавих 4 шинэ, зуны 4 шинэ дугуйтай байх, 2025 онд Монголд орж ирсэн байх шаардлагыг тус тус хангасан байх ёстой аж.

ГОВЬСҮМБЭРИЙН ХУРЛЫН ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ 100 САЯАР АВТОМАШИН АВЧ УНАНА !

Засгийн газраас дарга нары тансаглалыг бут цохиж, ТӨСВИЙН ХЭМНЭЛТ хийхээр болоод буй ч Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга автомашин авч унахаар 100 сая төгрөгийн тендер зарлажээ. Тус машин нь хар эсвэл цагаан өнгөтэй байх ба 7 суудалтай хөл амраагчтай өвөл тавих 4 шинэ, зуны 4 шинэ дугуйтай байх, 2025 онд Монголд орж ирсэн байх шаардлагыг тус тус хангасан байх ёстой аж.

ТӨРИЙН ХҮНДЭТ ЗОЧДЫГ “БААР”-НЫ ХАНШААР “СААДАГ” СҮЙХЭЭТЭН !

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХК нь дотроо ХҮНДЭТ ЗОЧНЫ АЛБА гэх том албатай. Гадны улсын Төрийн тэргүүн, сайд, дарга нар энэ албаар дамжиж онгоцноос бууж, сууна. Төрийн хүндэт зочид гэдэгт Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон бусад сайд нарын урилгаар ирж буй гадны улсын төрийн удирдагч, сайд, дарга нар, НҮБ болон бусад ОУ-ын байгууллагын зочдыг хамруулна. Энэ компанийн захирал Л.ЦЭНГҮҮНЖАВ гаднаас ирэх ТӨРИЙН ХҮНДЭТ ЗОЧИДДОО 0,33мл хэмжээтэй ШИЛТЭЙ ШАР АЙРГАА 7,000 төгрөгөөр 100 грамм дарсыг 15 мянгаар шилээр нь бол 100 мянга Моёт шанпанскаа 350 мянган төгрөгөөр бусад төрлийг нь 100-150 мянгаар ЗАРЖ орлого төвлөрүүлдэг аж.

ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.07.04/ хуралдаан 09 цаг 15 минутад эхэлсэн бөгөөд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв. Хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Дараа нь Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбартай х олбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгасан төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн боловсролын газрын урсгал зардлыг 2.6 тэрбумыг бууруулаад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын урсгал зардлыг нэмэх Г.Ганбаатар гишүүний санал дэмжигдсэн тул дахин санал хураах боломжтой эсэхийг тодруулав. Мөн тэрбээр эл санал дэмжигдсэнээр нийслэлийн 100 гаруй багш тэтгэвэртээ гараад авдаг төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжээ авч чадахгүйд хүрнэ гэж байлаа. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлэг явуулахад зөвхөн Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгын талаар гишүүд тайлбар хийх, түүнтэй холбогдуулан асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй” гэж заасныг тайлбарлаад насаараа төрдөө хөдөлмөрлөөд өндөр насны тэтгэврээ гарахдаа авдаг тэтгэмжийг нь хасаж болохгүй тул үүнийг залруулж, буцааж олгоход онцгойлон анхаарах шаардлагатай гэлээ. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Нийслэлийн боловсролын газрын урсгал зардлаас 2.6 тэрбум төгрөгийг хасна гэж уг саналыг томьёолсон байсан. Бид тус газрын төсвийг үзэхэд 2.6 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд эхний хагас жилдээ үүнийхээ талыг зарцуулсан. Мөн хэмнэлтийн хүрээнд бичиг хэрэг, бүх зардлууд нь хасагдсан тул 1.0 тэрбум гаруй төгрөгийн цалингийн урсгал зардал үлдсэн байна. Одоо ганцхан зардал үлдэж байгаа нь багш нарын тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж тул түүнээс нь хасахаар байгаа” хэмээн тайлбарлав. Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуралдаан Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.04) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт 2021 онд нэмэлт оруулсан байдаг бөгөөд суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоор хуульчилжээ. Ингэхдээ усны сан бүхий газар түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулаагүй үлдээснийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулав. Аймаг, нийслэлийн И ргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах эрхтэй байдаг. Гэвч ашиглалтын үйл ажиллагаа явуулсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн цаашид хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхийг нарийвчлан тодорхой хуульчлах шаардлагатай байгаа гэлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “Иргэн эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж хуульчилсан зохицуулалт бий. Энэхүү зохицуулалтын хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор хуулийн төсөлд дараах нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ. Тухайлбал, Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, о лгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үндэслэлийг тодорхойлох, б айгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар д ү гнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой харилцааг нарийвчлан, тодорхой зохицуулах аар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт явуулснаас эвдэрч, доройтсон газрын талаарх статистик мэдээлэл, Нийслэлийн Засаг даргын хэрэгж үү лэгч агентлаг Байгаль орчны газраас хамгаалалтын бүстэй давхцалтай зөвшөөрөл болон энэ чиглэлээр авсан арга хэмжээний талаарх мэдээллийг тус тус авсан талаар хууль санаачлагч танилцуулгадаа дурдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА О.АРИУНГЭРЭЛТ АЖИЛЧИДАА ЗОДОЖ ТАНХАЙРЧ ТААШААЛ АВДАГ АЖ

Орхон аймгийн боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчидаа удаа дараа зодож танхайрдаг талаарх мэдээлэл хэвлэлүүдэд ил тод нийтлэгддэг ч хариуцлагын асуудал харин яригддаггүй. Даргадаа зодуулсан ажилтан албан хаагчид нь хуулийн байгууллагад өргөдөл гомдлоо хүргүүлээд буй аж. О.Ариунгэрэлт гэгч дарга нь тус байгууллагын ахлах арга зүйч М.Сэлэнгэ гэх эмэгтэйг удаа дараа зодсон гэх ба сүүлд 06-р сарын 28-ны өдөр газар унаган зодож танхайрах үеэрээ мөн л тус газрын гадаад хэлний арга зүйч н.Даваахүү цахим хариуцсан арга зүйч н.Болортуяа нарын биед халдаж зодож танхайрчээ Орхон аймгийн боловсролын газрын ажилтан алба хаагчид боловсролын байгууллагын үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэхээс гадна балмад даргынхаа гарын шүүс болох хүндхэн үүрэг давхар хүлээсэн мэт л боловсролын байгууллагад "хүчирхийлэл г а арчээ"

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.03) Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа нэг тонн нүүрсний үнийг 2025, 2026 онд 80 ам.доллар, 2027, 2028 онд 77 ам.доллар байхаар тооцож, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн тооцоо, төсөөлөлд ашигласан. Гэвч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш зарлагдсан статистик мэдээллээр 2025 оны эхний 5 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын үнэ 39 хувиар, нийт экспорт 15 хувиар, төсвийн нийт орлого 11 хувиар тус тус буурсан бөгөөд эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж саарчээ. Тиймээс дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын хэмжээг бууруулах өөрчлөлт орсонтой холбогдуулан жилийн төсөв болон төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ

Төрийн албаны өдөр, Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага-Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой өнөөдөр / 2025.07.03 / тохиож байна. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Төрийн ордонд болж буй Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум, яам, агентлаг, төрийн байгууллагын төлөөлөл, “Монгол Улсын Төрийн алба ба олон улсын хамтын ажиллагаа, туршлага” олон улсын форумын зочдоос бүрдсэн 800 албан хаагч оролцож байна. Төрийн захиргааны албаны зөвлөлийн анхны гишүүд болох Монгол Улсын Гавьяат хуульч Н.Чадраабал, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Х.Шаандар нар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Үндэсний чуулганы төлөөлөгчдөд сонордуулж, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнд гардууллаа. Ерөнхийлөгч “Төрийн албан хаагч бүр монгол төр, ард түмэн, үндэсний язгуур эрх ашгийн төлөө, хүчин зүтгэж буйгаа гүнээ ухамсарлаж, хов жив, гүжир гүтгэлгээс ангид, эв эетэй, төрийн албан хаагчийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж, сахин хамгаалж, монгол төрийн түүхэнд зөв мөртэй, шударга үйлстэй байх учиртайг сануулья” хэмээжээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа сонордууллаа. Тэрбээр, “Та бүхэнд Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, орчин цагийн Төрийн албаны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Төрт ёсны өнө эртний түүхтэй манай улс 1990 онд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, улмаар 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Энэ хүрээнд дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нийгмийн харилцааг зохицуулах төрөлжсөн хуулиудын тэргүүн эгнээнд Төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдаж, орчин цагийн Төрийн албаны байгууллагын үндэс суурь тавигдсан байдаг. Тэр цагаас өдгөөг хүртэл төрийн албаны хөгжил, шинэтгэл тасралтгүй хийгдэж, чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлэх үйл явц өрнөсөөр байна. Монгол Улсын Төрийн албан хаагчийн тоо 1994 онд 141.5 мянга, дундаж цалин 24 мянга, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 292.8 мянган төгрөг буюу 654 ам доллар байсан бол 2024 онд нийт төрийн албан хаагчийн тоо 226.8 мянга, дундаж цалин 2.3 сая төгрөг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 23.4 сая төгрөг буюу 6898 ам доллар болж өсжээ. Энэ хугацаанд Монгол улсын нийт хүн ам 2,242,998 -аас 3,544,835 болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 651,4 тэрбум төгрөгөөс 80.0 их наяд төгрөг болж өссөн байна. Манай улсын өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжил үе үеийн төрийн албан хаагч Та бүхний хүчин зүтгэлийн үр дүн гэдгийг цохон тэмдэглэж, Монгол төрийн бодлогын залгамжийг хангаж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа үе үеийн төрийн албан хаагчид Та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ. Мөн тэрбээр 2023 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 гишүүнтэй шинээр бүрдсэн Улсын Их Хурал хүн төвт, хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн хоцрогдолгүй, орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх "Гурван төгөлдөршил"-ийн бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд төрийн албаны нэгдсэн удирдлагын тогтолцоог илүү сайжруулахад онцгой анхаарал хандуулж, орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Шинэтгэл өчигдрөөр биш өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлж байх учиртай. Тийм ч учраас шинэ Засгийн газар, бүтээмжтэй төрийг төлөвшүүлэх шинэтгэлийг зарласан. Бүх дэлхийг хамран асар хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэм, улс төрийн тогтолцоонд төрийн албаны үүрэг, үйлчилгээ, шинж төрх, ач холбогдол байнга шинэчлэгдсээр байна” гээд Үндэсний чуулганы төлөөлөгчид энэ шинэтгэлд түүчээлж ажиллахыг уриаллаа. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны анхны гишүүнээр Л.Лингов, Н.Чадраабал, Х.Шаандар нарыг томилж байсан бөгөөд чуулганы үеэр төрийн албаны төв байгууллагын анхдагчдад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ТӨРИЙН АЛБАНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилох тухай" 62 дугаар тогтоолоор Төрийн захиргааны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилсон энэ өдрийг Төрийн захиргааны албаны зөвлөл буюу одоогийн Төрийн албаны зөвлөл байгуулагдсан өдөр хэмээн үздэг. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн албаны өдрийг жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдөр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлж бүхий л мэдлэг ур чадвараараа манлайлан ажилладаг Хан-Уул дүүргийн нийт төрийн албан хаагчдадаа "Төрийн албаны өдөр"-ийн халуун баяр хүргэе Үнэнч албадынхаа хүчинд төр эрхэмсэг оршдог хэмээн хэлсэн өвөг дээдсийнхээ үгээр Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

1 ... 26 27 28 29 30 31 32 33 34 ... 370