НЭГҮҮН МЭДЭЭ
УС ЦАГ УУРЫН ЗАХИРАЛ Г.САРАНТУЯА НЬ АЖИЛЧДАДАА НЭМЭЛТ ЦАЛИН ОЛГОХ НЭРИЙДЛЭЭР ХУВЬДАА ЗАВШСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа, тус байгууллагын нягтлан бодогч Ч.Ганчимэг нар албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэд хэдэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тухайлбал захирал Г.Сарантуяа нь тушаал гарган Хүрээлэнгийн Орчил, урсгал, урт хугацааны прогнозын хэлтэс, Гадаргын усны судалгааны хэлтэс- ийн ажилтнуудад нэмэлт цалин олгож, түүнийгээ буцааж бэлнээр хураан авч хувьдаа ашигладаг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Түүнчлэн тус байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгээгүй эд хогшил иж хэмжээгээр худалдан авсан хэргээр мөн шалгагдаж байгаа аж. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа нь тус байгууллагад олон жил удирдах албан тушаал эрхэлж байгаа аж.

ТЕГ: ӨМГӨӨЛӨГЧ Б.БААСАНЦОГТЫГ СААТУУЛСАН

ТЕГ-аас өнгөрсөн шөнө өмгөөлөгч Б.Баасанцогтыг саатуулжээ. Түүнийг ямар шалтгаанаар саатуулсан талаар Тагнуулын ерөнхий газраас 11.00 цагт мэдээлэл хийнэ. Энэ талаар ТЕГ-аас тодруулахад "Саатуулсан нь үнэн. Гэхдээ мэдээлэл өгөх боломжгүй" хэмээлээ. Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос түүнийг өмгөөлөгчийн эрхийг өнгөрсөн оны тавдугаар сард хассан юм. Эргэн сануулахад, 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт нэр бүхий зургаан шүүгч хонож, архидан согтуурсан байж болзошгүй асуудал нийгэмд шуугиан дэгдээсэн. Ингээд болоогүй нийгмийн сүлжээнд Б.Баасанцогт өмгөөлөгчийн бичлэг цацагдаж, улмаар нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн баримт нь ил болсон байдаг.

МЭДЭЭЛЭЛ : ХҮҮХДИЙН МӨНГӨ, ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ОЛГОХ 4-Р САРЫН ХУВААРЬ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох дөрөвдүгээр сарын хуваарь гарчээ. Хуваарийн дагуу эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж болон хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгох бол нийгмийн халамжийн тэтгэврийг дөрөвдүгээр сарын 14, 26-нд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж, насны хишгийг дөрөвдүгээр сарын 26-нд олгох юм байна.

ХЭРЛЭН ОВОГТОЙ ЭРХЭС ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ ХАЛУУН СЭТГЭЛИЙН АЯНД ЭРХЭМ ТА БҮХНИЙГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

ХЭРЛЭН ОВОГТОЙ ЭРХЭС НЬ 11 НАСТАЙ БӨГӨӨД 2022 ОНЫ 03 САРЫН 02-НД ЭХЭМҮТ-ИЙН /ЦЭХСТ/-Д "АПЛАСТИК ӨОУА-D61,9" БУЮУ АРХАГ ЦУС БАГАДАЛТТАЙ ГЭСЭН ОНОШТОЙГООР МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРСАН БА ТУРК УЛСЫН "MEDICAL PARK BAHCELIEVLER HASTANESI" КЛИНИКТ ЧӨМӨГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГАА НЭН ЯАРАЛТАЙ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ БОЛОХ /154,000 ДОЛЛАР/ БУЮУ 450,000,000 ТӨГРӨГ ЯАРАЛТАЙ ХЭРЭГ БОЛСОН ТУЛ ЭЛЭГ НЭГТ МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭСЭЭ ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАХЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭЖ БАЙНА. ХАНДВИЙН ДАНС: ЭЭЖ У.СОЛОНГО ХААН БАНК 5376143218 ХОЛБОО БАРИХ ДУГААР: 99270806 96602535

Л.ОЮУН-ЭРДЭНЭ :“А.АДЪЯАСҮРЭН НАРЫН ГИШҮҮД ТӨРӨӨС ГАДУУР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЭРГЭЛДҮҮЛЖ БАЙНА”

Нуугаад яах вэ? Маш олон охин компанитай, тус бүр дээр төлөөлөн удирдах зөвлөлүүдтэй. Тэнд төрөөс гадуур, хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Тавантолгой дээр сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллараар ачигдаад хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Энэ дундах зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцэндээ ороход Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш олон автомашинууд байгаа. Удахгүй автомашины жагсаал болох байх. Үүнд А.Адъяасүрэн нарын парламентын нэр бүхий гишүүд холбогдсон байгаа. Цаана нь манай нөлөө бүхий лидерүүдийн нэр гарч ирнэ. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Яагаад гэвэл тэдэнд маш их ашиг өгч байсан” гэв.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ : "СҮҮЛИЙН 17-20 ЖИЛИЙН ХУГАЦААНД НҮҮРС ЗАРАХДАА ТОНН ТУТАМД 60-70 ОРЧИМ АМ.ДОЛЛАР ЗАВШИЖ БАЙСАН БҮЛГИЙГ ИЛРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДСАН"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэс Монгол компанитай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тус компанитай холбоотой олон охин компани бий бөгөөд тус бүрд нь төлөөлөн удирдах зөвлөл байгаа. Төрөөс гадуур хяналтгүй маш их хэмжээний мөнгө тэнд эргэлдэж байна. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч байгаа. Тавантолгойн хувьд сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ далд эдийн засаг илрэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлэхээр байгаа юм. Тухайн газарт олон автомашин бий. Автомашинд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс эхлээд нэр бүхий гишүүд холбогдсон. Цаана нь нөлөө бүхий лидерүүд байгаа. Тун удахгүй автомашины томоохон жагсаал болно. Ийм зүйлд битгий хөтлөгдөөрэй гэж олон нийтэд уриалмаар байна. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Маш их ашигтай. Энэ асуудлыг шат дараатай цэгцлэх ажлыг Засгийн газар хийж байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг олон нийтийн хяналтад оруулах асуудлыг шийдвэрлэж байж үүсээд буй нөхцөл байдал цэгцэрнэ" гэв.

ЭНЭ САРЫН 1-НЭЭС ЗАГАС БАРИХ, АГНАХЫГ ХОРИГЛОНО

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8 зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд буюу үржлийн үед нь загас агнах, барихыг хориглохоор тусгасан байдаг. Загасанд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай аж. Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1,000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийн загасыг агнахыг хориглосон хугацааг өөрөөр тогтоосон байдаг. Тодруулбал, тус хуулийн 9.2.3-аас 9.2.8 хүртэлх хэсэгт зааснаар: Дархадын цагаан загасыг жил бүрийн наймдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл; Буйр нуурын загасыг жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл; Омоль загасыг жил бүрийн наймдугаар сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл; Зарам загасыг жил бүрийн есдүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл; Алтайн сугас загасыг жил бүрийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл; Бусад загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд барихыг хоригложээ. Хэрэв хориглосон хугацаанд амьтныг агнасан, барьсан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 300 нэгж хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Зөрчлийн тухай хуулийн 7.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар: Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 38 дугаар зүйл.Зөрчил илрүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах 38.1.Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн буюу түүний тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 15 хувиар тооцож мөнгөн шагналыг сум, дүүргийн Засаг дарга олгоно хэмээн заажээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛБАНКНЫ ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭЭД БАЙГАА ЗАЛУУЧУУД АМБИЦАА ТАТ. ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦРОХГҮЙ

Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр сэтгүүлчид санхүүгийн хүндрэлтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч хариуцлага хүлээх үү гэдэг асуултыг тавив. Уг асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ажил хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Гэхдээ энэ цаг үе ямар ч төв банкны захиралд хүнд байна. Төв банканд хэдэн үзэгдэл шүгэлдээд байгааг би сонссон. Аятайхан байгаарай гэж хэлье. Эрх баригч намын даргын хувиар. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр ороод төв банкны дараагийн ерөнхийлөгч болно гээд явж байгаа нөхөд дуулдаж байгаа шүү. Залуучууд аа амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүссэн байхад албан тушаалын дон шүгэлж далжигнаад хэрэггүй гэдгийг хатуухан хэлье. Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Авлигатай холбоотой, ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Түүнээс биш хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална” гэв.

БАЙЛДААНЫ ЗОРИУЛАЛТТАЙ 15 ШИРХЭГ СУМ ОЛДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат 5 дугаар багийн Гандангийн гудамжинд байрлах сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн гарааш дотроос байлдааны зориулалттай сум байсныг Онцгой байдлын албаныхан аюулгүй болгожээ. 23 см урт, 14.5 мм диаметр, 3 см голчтой B-32 загварын 15 ширхэг байлдааны сум байсан аж. Тухайлбал:Байлдааны зориулалттай 15 ширхэг сумыг сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км-т “Цагаан-Овоо” гэдэг газар тэсэлгээний бодис ашиглан тэсэлгээ хийж, аюулгүй болгосон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

ЗАРЛИГ: БАЯР ЁСЛОЛЫН ҮЕЭР +38 ГРАДУСТАЙ АРХИ ХЭРЭГЛЭХГҮЙ, АРХИНЫ ТАТВАРААС ЭМНЭЛГҮҮДЭД ЗАРЦУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгч "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргалаа. Уг зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь: Нэг.Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай: Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх; Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх; Архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи, согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах; Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр, ёслолын арга хэмжээ, хүлээн авалтад өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох; “Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх; Архи, согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, цахим техник, технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд оногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял, шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах; Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах; Иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах; Согтууруулах ундааны шошгон дээр согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөний талаарх анхааруулга, санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх. Хоёр.Нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад санаачилгатай оролцох, баяр ёслол, тэмдэглэлт өдөр, ажлын байранд өндөр хатуулагтай +38 градусаас дээш хатуулгатай, этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсугай. Гурав.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд цаг тухай бүр мэдээлж, тайлан мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” гэжээ.

1 ... 230 231 232 233 234 235 236 237 238 ... 318