НЭГҮҮН МЭДЭЭ
ТӨВ ТАЛБАЙД ӨӨРИЙГӨӨ ШАТААСАН ИРГЭНИЙ БИЕ 50 ХУВЬ ТҮЛЭГДСЭН БАЙНА

Сүхбаатарын талбайд нэг иргэн өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан хэрэг /2022.04.17/ 19:30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад "Сүхбаатарын талбайд хүн шатаж байна" гэсэн дуудлага ирсэн байна. Тус дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж, амиа егүүтгэхийг завдсан иргэнийг ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна. Тухайн иргэн Д.О 1997 онд төрсөн 25 настай. Түүний биеийн 50 хувь түлэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Д.О нь бие дээрээ тусгай шингэн асгаж шатаасан байна. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс тус хэргийг шалгаж эхэлжээ.

ӨРӨНД ОРСНЫ УЛМААС ӨӨРИЙГӨӨ ШАТААХЫГ ЗАВДЖЭЭ

Төв талбайд өчигдөр /2022.04.17 /19:00 цагийн орчимд өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан хэрэг гарсан. Уг иргэн нь 25 настай О гэгч бөгөөд бие дээрээ тусгай шингэн асгаж шатаажээ. Одоогоор уг иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн 50 хувь нь түлэгджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар О нь “Өргөө” төвийн урд байрлах гар утасны төвд худалдаа эрхэлдэг, ээж хойд аавтайгаа амьдардаг байжээ. Түүний хувьд гэр бүлийн зүгээс асуудалгүй, сэтгэц нь эрүүл байсан гэж ар гэрийн зүгээс тайлбар өгчээ. Мөн О нь онлайнаар покер тоглодог байсан ба өрөө төлж дийлэхгүйн улмаас ийм үйлдэл хийсэн байж болзошгүй байна. Үүнээс гадна их хэмжээний өртэйн улмаас сэтгэл гутралд орсон талаар мэдүүлэг өгчээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

14 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИНДЭН ЖИРЭМСЭН БОЛГОСОН ХЭРГИЙН СЭЖИГТЭН АМИА ХОРЛОСОН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ

14 настай охиныг хүчиндэн жирэмсэн болгосон гэх хэргийн сэжигтэн амиа хорлосон байдалтай олджээ 14 настай охиныг хүчиндээд жирэмсэн болгосон хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдийн цогцсыг Төв аймгийн Батсүмбэрийн Сөгнөгөр орчмоос /2022.04.16/ олжээ. Тэрээр амиа хорлосон байдалтай олдсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлсээр тус иргэн нь амиа хорлохоосоо өмнө гэрээслэл бичиж үлдээсэн байсан гэх мэдээлэл байгаа юм. ЦЕГ-н Хэвлэл мэдээллийн төвийн албаны мэдээгээр: Төв аймаг Батсүмбэр сумын нутгийн уулын модонд боомилж нас барсан эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээллийг 04-р сарын 16-ны 10:00-д аймгийн цагдаагийн газраас шалгахад Хэнтий аймгийн харьяат Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа эрхэлдэг ХХК-нд хөрөө рамчин (түр)ажилтай “Н” /эр 32н/-нь уулын модонд боомилсон байдалтай нас барсан хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

УЛСЫН ХАРЦАГА Н.ЗОЛБОО , Д.МӨНХ-ЭРДЭНИЙН МАШИНЫГ БУЦААН ӨГЛӨӨ

Улсын харцага Н.Золбоо "Тэмцэгч" Д.Мөнх-Эрдэнийн өгсөн Land cruiser машиныг буцааж өгчээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Авсан бол өгдөг жамтай. Хадаг сүүгээ бариад машинаа буцаагаад өглөө. Миний өчүүхэн ч гэсэн амжилтыг үнэлж шагнаж урамшуулсан таньд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. Одоо урагшаа хараад явцгаая адилхан эр улс" хэмээжээ .

МАХ, ГУРИЛ, ШАТАХУУНЫ ҮНИЙГ БАРИХ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

Хууль батлагдсанаар: - Нэгдүгээрт, Засгийн газраас мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх, мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтэй санхүүжилтийг олгох, -Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газраас Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх, -Гуравдугаарт, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчсөн этгээдэд хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй байх болон бусад шаардлагатай эрхзүйн зохицуулалтууд хийгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ 10 ЗОРИЛТ

Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан" үндэсний чуулган болж байна. Энэ үеэрээ Монгол Улсыг хөгжүүлэх 10 том зорилтыг дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ. Үүнд: Эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашид эрчим хүч экспортлогч улс болох; Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх; Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох; Хүнд ба хөнгөн үйлдвэрүүд барьж, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох; Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээ барьж байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, “Транзит Монгол” болж хөгжих; Хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн “Цахим үндэстэн”, “Дижитал Монгол” болох; Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох; Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг систем нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох; Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх;

Х.НЯМБААТАР: ШИВЭЭХҮРЭН БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ САРД ХЭВИЙН БОЛНО

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг “Шивээхүрэн -Сэхээ” боомтод ажиллаж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм. Монгол Улсын нүүрсний экспортын хоёр дахь том гарц болсон “Шивээхүрэн -Сэхээ” боомт цар тахлын улмаас өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажиллаагүй. Долоон сая орчим тонн нүүрс тус боомтод хуримтлагджээ. Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон албаны төлөөлөл тус боомтыг хэвийн ажиллагаанд оруулах бэлтгэл ажилтай танилцаж байна. БНХАУ-ын талаас тавьсан халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, шинээр PCR шинжилгээний хоёр лаборатори байгуулжээ. Мөн чингэлэг тээврээр нүүрс экспортлох бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Ажлын хэсгийн гишүүд, нүүрс эскпортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг нар боомтын үйл ажиллагааг нээхэд тулгарч буй асуудлуудаар санал солилцлоо. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Энэ сардаа багтааж “Шивээхүрэн -Сэхээ” боомтын үйл ажиллагааг нээж нүүрс экспортыг эхлүүлнэ. Эхний ээлжинд хуримтлагдаад буй нүүрсийг богино хугацаанд экспортлохоор төлөвлөж байна” гэв. Цаашид тус боомтын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хэд хэдэн зүйл дээр БНХАУ-ын талтай тохиролцжээ. Тус ажлын хэсэг “Цагаан дэл уул-Өлзий” болон Гашуунсухайт боомтод үргэлжүүлэн ажиллана. Шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд дээрх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх олон ажил хийгдэж буй юм.

ШӨХТГ-ЫН ДАРГААР С.МӨНХЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ын даргаар С.Мөнхчулууныг томилжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ны өдөр ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг томилсон ч тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн. 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгсжээ. Түүний ажилласан байдал 2009-2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010-2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

ХАРДАЛТЫН УЛМААС ТОМ ХҮҮГЭЭ ХӨНӨӨГӨӨД ҮЛДСЭН ГУРВАН ХҮҮХДЭЭ АЛАХ ГЭЖ БАЙСАН ЭХИЙГ СААТУУЛЛАА

Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг, 33 настай хосууд маргалдаж, улмаар 13 настай том хүүгийнхээ амийг хөнөөсөн ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өглөө 08:00 цагийн үед гарчээ. Хосууд 13,12,9,1 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүүгээ хөнөөсний дараа үлдсэн гурван хүүхдээ хөнөөгөөд өөрсдийнхөө амийг хөнөөх гэж байсан аж. Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийг шуурхай илрүүлж, гурван хүүхдийг хамгаалалтад авсан бол эцэг эхийг шуурхай баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт яг одоо ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ.

ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН КОМАНДЛАЛААС БАЙЛДААНЫ БОЛОН СУРГУУЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ ЗҮЙЛ ИЛРҮҮЛЖ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ

Тодруулбал: Хэнтий, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас хүргүүлсэн “Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл илэрлээ” гэх дуудлагын дагуу ЗХЖШ-ын даргын тушаал, Тусгай хүчний цэргийн командлагчийн үүрэг, даалгавраар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг дэвсгэр Тэнүүний холбоо толгойн бэлд, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутагт тус тус үүрэг гүйцэтгэлээ. Хайгуул устгалын бүлгүүд нийт 4 нэр төрлийн 9 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлснээс сургуулийн зориулалттай 73 мм-ийн громм их бууны сум 1 ширхэг, 115 мм-ийн танкны сум 6 ширхэг, 100 мм-ийн танкны сум 1 ширхэг, тэсрүүлэгчтэй 76 мм-ийн марк тодорхойгүй 1 ширэг их бууны сум зэрэг байсан бөгөөд аймаг, орон нутгийн суурьшлын бүсэд иргэдийн амь нас, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулж болох эдгээр сум, галт хэрэгслийг цаг алдалгүй аюулгүй болгож, үүргээ амжилттай гүйцэтг эсэн талаар Тусгай хүчний цэргийн командлалаас мэдээллээ .

1 ... 221 222 223 224 225 226 227 228 229 ... 317