БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: МАГИСТР, ДОКТОРЫН ЗЭРЭГТЭЙ ИРГЭДИЙГ ПЛАГИАРИЗМЫН ШАЛГАЛТАД ОРУУЛНА

БШУ-ны сайд хэлэхдээ: "Их сургуулийн багш болох хүн заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой. Тэр докторын зэрэг нь үнэн зөв байх ёстой. Ямар нэг плагиаризм байх ёсгүй. Манайд оюуны хулгай дэндүү нүүрлэсэн байна. Өнгөрсөн хугацаанд магистр, докторын зэрэг авсан хүмүүсийг плагиаризмын шалгалтад оруулна.

Манай улсын өнөөгийн академик тогтолцоо бол маш буруу тогтолцоо. Үүнийг шинэчлэх ёстой. Энэ бол БНХАУ, ОХУ-д л байгаа социализмын үеийн тогтолцоо яваад байгаа. Тиймээс шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудтайгаа хамтарсан сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ. Бид үүнийг хэрэгжүүлж эхэлсэн. АШУҮИС дэр эрүүл мэндийн хүрээлэнгүүд, Япон-Монголын эмнэлгийг нь нэгтгэж, Монгол Улсад их сургуулийн эмнэлэг гэдэг цоо шинэ тогтолцоог хийж чадсан" хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.