НЭГҮҮН МЭДЭЭ
АТҮТ-ӨӨС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ ХУГАЦААНД НЬ ҮЗЛЭГТ ХАМРУУЛААГҮЙ БОЛ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЖЭЭ

Автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 26 техникийн хяналтын төвд 2022 оны долдугаар сарын 25-ны байдлаар 398,245 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8,699 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байн. Үүнээс: Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр - 8,259 Тоормос - 4,639 Жолооны механизмаар - 3,954 Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй - 3,148 Экологийн үзүүлэлтээр - 3,357 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна. Эдгээр тээврийн хэрэгслүүдэд нэг сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгдөг. Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж байна.

ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР 16 ЖИЛИЙН ЯЛАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ДАВЖ ЗААЛДСАНГҮЙ

Олимпын аварга Н.Түвшинбаяр 16 жилийн ялаа хүлээн зөвшөөрч, давж заалдсангүй Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр өөрийн сайн найз улсын начин Э.Энхбатын амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял сонссон. Ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Н.Түвшинбаярын хуулийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргах эрх байсан ч түүнийгээ эдлээгүй гэнэ. Олимпын аварга Н.Түвшинбаяр давж заалдах шаардлагагүй хорих ялаа эдлэхээр болжээ.

ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙСАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ РУУ НУЛИМСАН ТУРК УЛСЫН ИРГЭНИЙГ 250,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, ХЭРГИЙГ ХААСАН

Каргогоор ирсэн ачаагаа авч чадаагүй иргэд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч. Улмаар Сонигонохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид ирж шалгалтын ажиллагаа явуулсан байдаг. Тухайн үед шалгалт хийж байсан алба хаагчийг турк иргэн хэл амаар доромжилж араас нь нулимсан юм. Харин тухайн үйлдэлд цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэлээр 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Харин Карготой холбоотой асуудал нь гэмт хэргийн шинжгүй хэмээн цагдаагийн байгууллагаас прокурорт хүсэлт гаргасны үндсэн дээр хэргийг хаасан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.

ХОТГОЙД НААДМЫН ХАМГААЛАЛТАД АЖИЛЛАСАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ОСОЛДОЖ ХОЁР НЬ АМИА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЛАА

Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан "Хотгойдын хурд-4" наадмын хамгаалалтад ажилласан цагдаа нар осолдож, хоёр нь Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан "Хотгойдын хурд-4" наадмын хамгаалалтад ажилласан цагдаа нар осолдож, хоёр нь амиа алдаж хоёр алба хаагч эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, тухайн осол аймгийн төвөөс 30 гаруй км-ийн зайд Нуурын босго гэх газар болжээ. Осолд орсон алба хаагчид дөрвүүлээ " приус -20" маркийн автомашинаар зорчиж явсан бөгөөд дөрвөн сумын хэсгийн төлөөлөгч байсан гэх мэдээлэл байна. Ослын улмаас Э, Т нар амиа алдаж, П, Н нарын алба хаагчид аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Эл хэргийн талаар маргааш тодорхой мэдээлэл цагдаагийн байгууллагаас өгнө гэв.

ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХЫН ТУЛД ОЛОН ТАЛТ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа. ДАРХЛААЖУУЛАЛТЫН СУУРИН 12 ЦЭГ, ЯВУУЛЫН ХОЁР ЦЭГ НИЙСЛЭЛД АЖИЛЛАЖ БАЙНА Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийсэн. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд нийслэлийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээний зэрэгцээ томуу төст өвчний тусламж үйлчилгээ, Ковид-19-ийн хариу арга хэмжээ зохион байгуулахын дээр нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах гэхчлэн үндэсний хэмжээний үйлчилгээ үзүүлж, ачаалал ихтэй байгааг онцолсон юм. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ, Монгол-Японы эмнэлэг, Амгалан амаржих газрууд болон 159 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн нийт 49 эмнэлэгт зохион байгуулан ажиллаж байна. Эрт илрүүлэгт нийслэлийн нийт хүн амын 8.7 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд тав хүртэлх насны хүүхдийн 25.2 хувь, 6-17 насны хүүхдүүдийн 44.8 хувь нь хамрагджээ. Илрүүлэг үзлэгт орсон 280 хүнээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Долоодугаар сарын 30-ны өдөр 468 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хотод 518942 хүнд Ковидын халдвар батлагдсан мэдээ гарчээ. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4: ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэйг санууллаа. Нийслэлд тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настай хүмүүс хатгаагаар өвдөж буй ажээ. Харин эрчимт эмчилгээ хийлгэх хэмжээнд хүрч хүндрэх нь харьцангуй бага боловч халдвар томуу, томуу төст өвчинтэй зэрэгцэн гарч байгааг НЭМГ-ын дарга тодотгосон. Иргэд ӨЭМТ-ийг зорихоос илүүтэй шууд эмнэлэгт хэвтэх сонирхолтой байгаа аж. Энэ нь ӨЭМТ-өөс эмчилгээний багц өгөхгүй байгаатай холбоотой юм. Түүнчлэн PCR шинжилгээ хамтын төлбөрийн хэлбэрт шилжиж тодорхой хувийг иргэн төлж байгаагаас шинжилгээнд хамрагдахдаа хойрго байгаа ажээ. Шинжилгээ өгсөн иргэдийн 10.6 хувьд халдвар батлагдаж буй юм. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын суурин 12 цэг, явуулын хоёр цэг нийслэлд ажиллаж байна. Явуулын цэг нь Сүхбаатарын талбай болон Шангри-Ла худалдааны төвд ажиллаж буй юм. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн турш ажилладаг 40 эмийн сан байна. ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИНЭ Хичээлийн шинэ жил эхлэхэд нэг сарын хугацаа үлдээд байна. Тиймээс “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах болон хөрөнгө оруулалтын явцын мэдээлэл”-ийг нийслэлийн удирдах ажилтнууд сонслоо. УИХ-ын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх, цэцэрлэгийн барилга түрээслэх, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулах, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх санаачилгыг дэмжих, орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авах, хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдан авах, түрээслэх, өргөө цомцог гэр барих, хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал олгох зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. 2022-2023 онд нийслэлийн хэмжээнд 141023 хүүхэд цэцэрлэгт хамрагдах тооцоо бий. Одоогоор 679 цэцэрлэг /төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400/-т 102314 хүүхэд хамрагдах боломжтой байгаа бол үлдэж 34 485 хүүхдийн цэцэрлэгийг дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэн хамруулахаар ажиллаж байна. Тэдгээрээс цэцэрлэгийн байр түрээслэх байдлаар 8750 хүүхэд, цэцэрлэгийн байр худалдан авч 2290, нэмэлт элсэлтээр 8775, цомцог цэцэрлэгт 1300, хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулах гэхчлэн нийтдээ 23190 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин тодотголоо. Нийслэлийн хэмжээнд байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1700 хүүхэд сурч хүмүүжиж байна. Энэ онд нэг байгууллага 50 хүүхдийн цэцэрлэг байгуулсан бол АПУ, Говь, Өгөөж компаниуд болон Монгол-Японы эмнэлэг зэрэг газраас дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлт ирүүлээд буй аж. Цаашид сургуулийн өмнөх боловсролд хүүхэд бүрийг хамруулахын тулд хүүхэд харах үйлчилгээг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг дэмжих, үүнд хороо, дүүргийн дарга нар санаачилгатай ажиллахын чухлыг мөн үеэр дурдлаа. ҮЕР БУУСАН ОРЧНЫГ АРИУТГАН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЖ БАЙНА Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан тэргүүн дэд дарга Д.Мөнхсайхан нийслэлийн удирдах ажилтнуудад дараах мэдээллийг өглөө. -Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш объектийн гал түймэр 1223, ой хээрийн түймэр тав, аврах ажиллагааны 122 дуудлагатай ажилласан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28.1 хувийн өсөлттэй үзүүлэлт юм. Долоодугаар сарын 25-ны өдөр нийслэлд их хэмжээний аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд 50 гаруй айлын хашаанд ус орж, гурван айлын гэр, 20 гаруй айлын хашаа нурсан. Онцгой байдлын ажилтнууд шуурхай ажиллаж, усанд боогдсон долоон иргэнийг аварсан юм. Баянзүрх дүүргийн 13,16,17,38 дугаар хорооны нутагт аадар борооны улмаас гэр хорооллын айл өрхийн гэр хашаа, байшин, нүхэн жорлон, албан байгууллагын зоорийн давхар усанд автсан дуудлагаар ажилласан. Дээрх газруудад мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласны дээр нурсан айлыг нүүлгэх, хог хаягдлыг зөөвөрлөх, орчныг ариутган халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна гэсэн юм. Өнгөрч буй 14 хоногт усны ослын 11 удаагийн дуудлага ирж, аврагч нар 23 хүний амь насыг аварсан байна. Он гарснаас хойш долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд усны ослын 38 дуудлага бүртгэгдэж, 78 хүний амь намыг авран хамгаалсан бол 17 том хүн, долоон хүүхэд усанд эндсэн золгүй явдал тохиолджээ. ГЭРЭЛ ДОХИО, ГЭРЭЛТҮҮЛГЭЭР НАЙДВАРТАЙ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: -Нийслэлийн бүх шатны байгууллагууд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, чанарт онцгой анхаарч, хэрэгжилтэд хяналт тавих, -Хөдөлгөөний ачаалал ихсэж байгаатай холбогдуулан авто зам, явган хүний гарцын гэрэл дохио болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтыг найдвартай хангаж, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтийг хангах, -Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж, халаалтын зуух, инженерийн шугам сүлжээнд хийгдэх их, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлэх, -Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа хяналтын инженер, холбогдох албан хаагчид гүйцэтгэлийн явцын мэдээллийг “Хөрөнгө оруулалтын ажлын бүртгэл мэдээллийн цахим систем”-д тогтмол бүртгэх, -Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн болон үерийн далан сувгийн хог хаягдлыг сайтар цэвэрлэх, засвар шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлэх, -Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах, -Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө батлагдсан тул нийт байгууллагууд хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо.

ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙГ 2 САЯ ТӨГРӨГ БОЛГОЛОО

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр /2022.08.01/ хур лаар Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, мөн 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулга гэсэн асуудлыг хэлэлцжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмж болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар талийгчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөг болгон шинэчлэн тогтоож, ирэх 2023 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөхөөр тусгалаа.

ХИЛЭЭ НЭЭСНЭЭС ХОЙШ МАНАЙ УЛСАД 73672 ЖУУЛЧИН ИРЖЭЭ

М анай улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд хилээ бүрэн нээж, жуулчдыг хүлээн авах болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилээ бүрэн нээж байгаагаа зарлахдаа "цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо. Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Магадгүй вакцинд хамрагдаж чадаагүй бол Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах боломж нээлттэй" хэмээсэн. Ийнхүү хилээ нээснээс хойш 73672 жуулчин Монгол Улсыг зорин иржээ.

ХҮННҮ МОЛЛ-ЫН ЗАМЫГ ХААСНААР ХОТЫН ТӨВӨӨС БАРУУН ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН УДААШИРЧ ТҮГЖРЭЛ НЭЛЭЭДГҮЙ ҮҮСЭЭД БАЙНА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц барих ажил өнөөдрөөс эхэл сэн. Энэ хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчилнө. Тодруулбал: Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулна. Иргэд жолооч нар дээрх хугацаанд замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу. Энэхүү 37.5 метр урттай нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурна хэмээн үзэж байгаа аж. Замыг хэсэгчлэн хааснаар хотын төвөөс баруун чиглэлд зорчих автозамын хөдөлгөөн удааширч ээ.

НЭР БҮХИЙ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ТӨМСИЙГ КГ ТУТАМЫГ НЬ 2500 ЗАРЖ ЭХЭЛЖЭЭ

Х үлэмжийн өргөст хэмх, сонгино болон навчит ногоо долдугаар сарын дундаас худалдаалагдаж эхэлсэн. Гэвч төмсний үнэ одоогоос 10 хоногийн өмнө нийслэлийн дэлгүүр болон томоохон худалдааны төвүүдэд 4000-4500 төгрөгөөр худалдаалж иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргээд авсан. Өчигдөр буюу долдугаар сарын 31-ны байдлаар Хан-Уул дүүрэг дэх И-Март, “Марко” худалдааны төвд шинэ ургацын төмсийг кг тутамд 2500 төгрөгөөр худалдаалж эхэлжээ. Наймдугаар сар гарч ногоочид ургацаа хурааж эхэлсэн тул нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр төмс болон бусад хүнсний ногооны үнэ буурч байгаа аж.

БНСУ-Н ДУУЧИН PSY-Н ТОГЛОЛТЫН АРЫН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙСАН МОНГОЛ АЖИЛТАН АМИА АЛДЖЭЭ

Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын дуучин PSY-ийн “Summer swag” тоглолтын тайзны ард ажиллаж байсан Монгол Улсын иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайн хэрэг орон нутгийн цагаар 16.00 цагт гарсан ба монгол ажилтан тайзны лэд дэлгэцийг буулгаж байх үедээ 20 метрийн өндрөөс унаж амь насаа алдсан байна. Талийгаач тоглолтын арын албанд цагийн ажил хийж байжээ. Гангвон мужийн цагдаагийн газраас тус хэргийг шалгаж байгаа ч ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж. PSY-ийн агентлаг мэдэгдэл гаргаж, талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

1 ... 188 189 190 191 192 193 194 195 196 ... 317