НЭГҮҮН МЭДЭЭ
13А МАЯГТЫГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЭХ ТУРШИЛТ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ЭХЭЛНЭ

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан уулзалтаар эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцох Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хоёр тал онцгой анхаарч ажиллах шаардлага байгаа. Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж эхлэх юм. Үүний тулд ЭМЯ-ны зүгээс 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай платформыг бэлэн болгох үүргийг хүлээсэн бөгөөд энэ хүрээнд E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дууссан байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлээд байгаа. Цаашид хоёр яам хамтарч эрүүл мэндийн салбарын цахимжилтыг бүхий л түвшинд амжилттай хэрэгжүүлэх замаар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл бэрхшээл, түвэг чирэгдэлгүй үзүүлдэг болохыг зорьж буй юм.

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын аманд орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/ ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцуулав. Тус төслийг нийслэлийн төв цэгээс 17.4 км-ийн зайд хэрэгжүүлэх бөгөөд цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугамыг 2007-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хийжээ. Орлогод нийцсэн орон сууцны дээрх төсөлд “Сайхан төмөрт” ХХК шалгарч, сонгогдсон талбарт өөрийн хөрөнгөөр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 28 блок нийт 1764 айлын орон сууц, 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвийн зургаан барилга барих санал ирүүлжээ. Төсөл 2023-2028 онд хэрэгжих юм. Зөвлөлийн хурлаар орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан “Сайхан төмөрт” ХХК-тай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах” гэрээг байгуулж, цаашид талууд хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг НОСК-д олголоо.

496 ГА ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДЭМЖИВ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Засгийн гарын 2022 оны 51 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт баригдах “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын шугамын чигийг баталсан. Уг тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон давхацсан газрыг чөлөөлөх, шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Богдхан төмөр замын чигийн дагуух нийт зурвас газрын хэмжээ 974.5 га талбай бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсэг нь 496 га. Иймд Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс чигийн дагуух 496 га газрын улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулсан юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов. Эх сурвалж: НЗДТГ

ПРИУС МАШИНЫ НҮҮРСЭН ЯНДАН ХУЛГАЙЛДАГ ГУРВАН БҮЛЭГ, 12 ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Нийслэл хотын хэмжээнд Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 бүртгэлтэй байна. Үүнээс: Toyota prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50,6 хувь, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь, Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлдэг. Эдгээр автомашины нүүрсэн янданг хулгайлах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Сүүлийн 3 жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгдсэн. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь олж тогтоосон. Тухайлбал Т, Д, Э нарын 3 бүлэг 12 этгээдэд холбогдох 27 гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд иргэд өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг бусдад зарж борлуулахгүй байх, тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж хяналтын камертай бүсэд харуул хамгаалалтай орчинд байрлуулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Эх сурвалж: ЦЕГ

ӨГСҮҮР, ГУЛГАА ХАЛЬТИРГАА ИХТЭЙ ҮҮСДЭГ ЗАМ ДАГУУ ДАВС БАЙРШУУЛЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн өгсүүр замд, халтиргаа гулгаа үүсдэг 10 байршилд 20 ширхэг давсны сав байрлуулжээ. Тус савыг 3 тонн орчим давсаар дүүргэн дүүргийн алслагдсан бүсийн гэр хорооллын уруу зам, нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа ихтэй өгсүүр болон уруу хэсэгт байрлуулав. Иргэд яаралтай үед давсыг ашиглах боломжтой. Мөн давс, бодис цацдаг тусгай зориулалтын автомашинаар зам талбайн сүүдэрлэг болон машины яндангийн уснаас үүссэн мөс ихээр тогтсон халтиргаа ихтэй хэсгүүдэд хэсэгчлэн давс цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.

ОЮУТАН ЗАЛУУС ТУХАЙН ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ 1 ХУВИАС ДООШГҮЙ ТӨЛБӨРИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛД ТӨЛНӨ

Оюутан залуус тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлнө. Жишээлбэл энэ онд оюутнууд маань сарын 5500, жилийн 66000 төгрөгийг төлнө. Оюутан та ЭМД-ын шимтгэлээ төлснөөр “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг” үзлэгийн 18-30 насны багцад багтах дараах үзлэг оношилгоонд хамрагдаарай. Үүнд: -Биохимийн шинжилгээ /холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин/ -Цус болон шээсний ерөнхий шинжилгээ -Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ -ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ -Хепатитийн В, С вирусийн эсрэг биет илрүүлэх хурдавчилсан сорил -Зүрхний цахилгаан бичлэг -Цээжний рентген зураг -Эмчийн үзлэг

ТАРХИНЫ ХОРГҮЙ ХАВДРЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 85 ХУВИЙГ ЭМД-ЫН САНГААС ХӨНГӨЛНӨ

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор тархины хоргүй хавдрын эмийн эмчилгээг 470 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээний хүндрэл, хэрэглэгдэх багаж хэрэгслээс хамаарч 4.3-15.6 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан. Та ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөс ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон 25 байгууллагаас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай. Хорт хавдрын хими, туяа өдрийн эмчилгээ-Улаанбаатар 1 АШУҮИС-ийн Монгол Япон сургалтын эмнэлэг Нэгдсэн эмнэлэг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжны гудамж, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 70153098 77002528 77002529 2 Багануур дүүргийн эрүүл мэндийн төв Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Багануур дүүрэг, 1-р хороо, Нацагдоржийн гудамж 70210238 70212905 3 Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Баянгол дүүрэг, 17-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 11361302 11362530 99036071 4 Улсын нэгдүгээр төв эмнэлэг Улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, С.Зоригийн гудамж 80183000 5 Улсын хоёрдугаар төв эмнэлэг Улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 70150234 70150235 6 Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол 70171895 70181107 7 Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, 1-р хороолол, Залуусын гудамж 79976000 8 Сүхбаатар нэгдсэн эмнэлэг Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх СБД, 11-р хороо, цагдаагийн гудамж, өөрийн байр 99116885 99116885 9 Хавдар судлалын үндэсний төв Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ Баянзүрх дүүрэг, 18-р хороо, Нам Ян Жү-гийн гудамж 79974000 10 Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 11342490 11342003 70049252 11 Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 46 11-327756, 70110279 70117162 12 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ Баянгол дүүрэг, 11 хороо, Хувьсгалчдын гудамж 11362205 11362676 Хорт хавдрын хими, туяа өдрийн эмчилгээ-Орон нутаг 1 Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Архангай аймаг, Эрдэнэбулган сум 70332644 70332131 2 Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 4-р баг 70422721 70422953 3 Булган аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Булган аймаг, Булган сум, 5-р баг 70342910 4 Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Говь-Алтай, Есөнбулаг сум 70484091 70484821 5 Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг 70584448 70582211 6 Увс аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Увс аймаг, Улаангом сум, 3-р баг 70452222 19001507 7 Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4-р баг 70562124 70563026 8 Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Завхан аймаг, Улиастай сум, 1-р баг 75779944 70462614 9 Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5-р баг 70323212 70323272 10 Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ Ховд аймаг, Жаргалант сум, 5-р баг 75779779 70433805 Хорт хавдарын хими туяа өдрийн эмчилгээ-Хувийн хэвшил 1 Бриллиант эмнэлэг Нэгдсэн эмнэлэг Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, Намяанжүгийн гудамж 18 76096666 2 УБ Сонгдо эмнэлэг Төрөлжсөн мэргэшлийн ТҮ /мэс засал/ СБД 1 хороо 75752727 3 Реха мед Нэгдсэн эмнэлэг, БЗД-ийн 4-р хороо Энх тайваны өргөн чөлөө 61А

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЦАГ ЗАХИАЛГЫН НЭГДСЭН ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

УХТЭ-ээр үйлчлүүлэгчид цагаа хэмнэн “Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв”-өөр үйлчлүүлэх боломжтой боллоо. Үйлчлүүлэгч та Дуудлагын нэгдсэн төвийн 7015-0222 дугаараар холбогдон амбулаторийн үзлэгийн цагийг товлох боломжтойгоос гадна эмчтэй холбогдож, анхан шатны зөвлөгөө, тусламж авах боломжтой. Утсаар цаг захиалгын үйлчилгээг өмнө нь нэг ажилтан үзүүлдэг байсан бол иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв” болгон өргөтгөж, дуудлага хүлээн авах гурван ажилтан, иргэдэд анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх нэг эмчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын өдрүүдэд ажиллаж байна.

ХАВИРГА-АР ХАШААТ БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МАРГААШААС СЭРГЭЭХЭЭР БОЛСНЫГ МОНГОЛ, ХЯТАДЫН САЙД НАР ОНЦЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн байна. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хилийн боомтын зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт–Ганцмод, Ханги–Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцав. Талууд хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа, зорчигч тээврийн хөдөлгөөн шат дараатайгаар сэргэж буйг сайшааж, нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээхээр болсныг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Хамтарсан мэдэгдэлд тусгасан “Үндэсний урлагийн их театр”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв”, “Цөлжилттэй тэмцэх судалгааны төв” зэрэг ажлуудыг эрчимтэй урагшлуулж, бодит ажил хэрэг болгох асуудлаар цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцжээ. Түүнчлэн олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлж, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар санал нэгдсэн байна. Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

АЧААНЫ МАШИНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ТҮР ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо. Түр зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь www.smartcar.mn болон www.e-mongolia.mn веб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтээ илгээх боломжтой. Түр зөвшөөрлийн материал илгээх заавартай transport.ub.gov.mn/en/?page_id=4341 холбоосоор танилцаарай. НИТХ-аас баталсан Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журмын дагуу B, C болон CE ангиллын автомашинууд журамд заасан байршлууд дахь замын хөдөлгөөнд 08:00-21:00 цагийн хооронд оролцохдоо түр зөвшөөрөл авдаг. Тэгвэл уг зөвшөөрлийг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Аж ахуйн нэгж, байгууллага: Хүсэлт гаргасан албан бичиг Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/ Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар Хувь хүн: Түр зөвшөөрөл авах хувийн хүсэлт Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж зам руу зайлшгүй зорчих шаардлагыг нотлох Баримт бичиг /ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх мэт/ Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/ Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэсэн бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ. Дээрх материалуудыг бүрэн илгээсэн тохиолдолд хүсэлтийг өдөрт нь шийдвэрлэж байгаа бөгөөд цахимаар авсан зөвшөөрлийг хэвлэн ашиглах боломжтой. Түр зөвшөөрлийн хураамжийг Q-Pay, интернэт банк болон төлбөрийн бусад системээр Төрийн сангийн 100200051055 дансанд тушаана.

1 ... 128 129 130 131 132 133 134 135 136 ... 329