ДАРГЫН ХҮҮХДҮҮД ДАРХАН ЭРХТЭЙ ЮУ?

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл” компанийн Б.Эрдэнэбатын хүү Т нарын биологийн шинжилгээнээс мансууруулах бодис илэрсэн байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлж байна. Эдгээр залуус өмнө нь ч цагдаагийн байгууллагад 10-20 удаа шалгагдаж байсан боловч бүх хэрэг нь зөрчил гэж үзэгдэн хаагдаж байжээ.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, дээрх иргэд бусдыг зодож, хүнд гэмтээсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж. Харин албан бус эх сурвалжуудын мэдээлснээр, тухайн хэрэг гарсан газар дээр “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүд ч байсан гэдэг мэдээлэл байна.

Харамсалтай нь, хууль хяналтын байгууллага энэ талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж, "шалгалт үргэлжилж байна" гэсэн хариу өгчээ.

Энэ мэт хэрэгт нэр холбогдсон эрх мэдэлтэй хүмүүсийн үр хүүхдүүд өмнө нь ч олон удаа хуулийн байгууллагад дуудагдаж, хэргийн мөрөөр зөрчлийн ангиллаар хаагдаж ирсэн нь олон нийтийн итгэл үнэмшлийг алдуулж байна. “Хэн нэгний хүүхэд биш, эрх мэдэлтэй хүний хүүхэд бол хариуцлага хүлээдэггүй” гэх ойлголт улам бүр батлагдах мэт.

Хэрвээ шалгалтын явц шударга бус, нуун дарагдуулалттай байвал энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагын нэр хүндийг бус, нийт төрийн шударга ёсны үнэлэмжийг хөндөж мэднэ. Эрх мэдэл, хөрөнгө чинээ нь хуулиас дээгүүрт тавигдах учиргүй. Иймд олон нийт хэргийг ил тод, шударгаар шийдвэрлэж, хэнийг ч ялгалгүй хариуцлага тооцохыг шаардах нь зүй ёсны хэрэг юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.