ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА О.АРИУНГЭРЭЛТ АЖИЛЧИДАА ЗОДОЖ ТАНХАЙРЧ ТААШААЛ АВДАГ АЖ


 
Орхон аймгийн боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчидаа удаа дараа зодож танхайрдаг талаарх мэдээлэл хэвлэлүүдэд ил тод нийтлэгддэг ч хариуцлагын асуудал харин яригддаггүй.

Даргадаа зодуулсан ажилтан албан хаагчид нь хуулийн байгууллагад өргөдөл гомдлоо хүргүүлээд буй аж.

О.Ариунгэрэлт гэгч дарга нь тус байгууллагын ахлах арга зүйч М.Сэлэнгэ гэх эмэгтэйг удаа дараа зодсон гэх ба сүүлд 06-р сарын 28-ны өдөр газар унаган зодож танхайрах үеэрээ мөн л тус газрын гадаад хэлний арга зүйч н.Даваахүү , цахим хариуцсан арга зүйч н.Болортуяа нарын биед халдаж зодож танхайрчээ

Орхон аймгийн боловсролын газрын ажилтан алба хаагчид боловсролын байгууллагын үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэхээс гадна балмад даргынхаа гарын шүүс болох хүндхэн үүрэг давхар хүлээсэн мэт л боловсролын байгууллагад "хүчирхийлэл гаарчээ" 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.