ОЙРЫН ӨДРҮҮДЭД 30 ХЭМ ДАВЖ ХАЛЖ, САРЫН СҮҮЛЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ УСАРХАГ ААДАР БОРОО ОРНО

ОБЕГ, ГУББГ, ЦУОШГ-аас өнөөдөр /2025.06.19/ гол, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар мэдээлэл өглөө.

 Энэ үеэр Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Д.Жаргалан, "Ойрын өдрүүдэд 30 хэм давж халж, сарын сүүлээр их хэмжээний усархаг аадар орно. Тиймээс эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдээ гол ус руу явуулахгүй байх хэрэгтэй бөгөөд наршихаас сэргийлэхийг анхааруулж байна. Халалт энэ сарыг дуустал үргэлжлэх юм. Харин энэ сарын сүүл, ирэх сарын эхээр Улаанбаатар хотод ус ихтэй аадар бороо орох тул үерийн эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна" гэлээ. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.