ГХЯ-НЫ УУЛЗВАРААС БАГШИЙН ДЭЭД ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ

Сүхбаатар дүүрэг, 1, 8-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.

2025 оны 06 дугаар сарын 21 өдөр 23:00 цагаас 2025 оны 06 дугаар сарын 23 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.