НИЙТИЙН ТЭЭВРИЙН ОРЛОГО 22 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Улаанбаатар хот 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийж, улмаар нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөөр байна. Мөн өнгөрсөн тавдугаар сард нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн.

“Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2025 оны эхний таван сарын байдлаар 16.1 тэрбум төгрөг болж, нийт 3.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

2025 оны эхний тавах сарын байдлаар нийт зорчилтын тоо 68.4 сая болж өссөн аж. Үүнээс авч үзвэл, 2025 оны эхний таван сарын байдлаар 22 гаруй тэрбум төгрөг бүрдсэн гэсэн үзүүлэлттэй байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.