ЭНЭ ӨВӨЛ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛЭХГҮЙ ХАГАС КОКС ТҮЛНЭ

"Энэ онд сайжруулсан түлш түлэхгүй. Оронд нь хагас кокс түлнэ" гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Гэхдээ гэр хорооллын айлуудын зуухыг солихгүй гэв.

Тэрээр "Хүний ам нас, эрүүл мэнд чухал тул технологийн шинэчлэл хийнэ. Энэ жил шууд худалдан авалтаар хагас кокс авна. Хамгийн сүүлийн загварууд ирсэн, бид айлуудад туршиж байна. Гэхдээ бид ОХУ-ын стандартаас барууны стандарт руу шилжих шаардлагатай. Барилга хот байгуулалтын яамны эрдэмтдийн зөвлөл хуралдсан. 

Сайжруулсан түлшний хоёр үйлдвэрийн менежментийг хот хүлээн авсан. Эдгээр хоёр үйлдвэрт сүүлийн 40 мянган тонн мидлингээ үйлдвэрлэж байна. Цаашид дахин мидлинг суурьтай түлш үйлдвэрлэхгүй. 800-аас дээш хэд жигнэсэн, давирхай, угаарын хийг нь шүүж устгасан, хагас кокс бэлэн түлш худалдан авна. Ингэснээр одоо гаргаж буй зардлаас 300 тэрбум төгрөг хэмнэнэ" хэмээв.      \

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.